Л.Оюунчимэг: Залуус салхит өртөөнд соёлыг түгээж байна

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА   Салхит зангилааны дунд сургуулийн 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярыг тохиолдуулж, зангилааны ажилтнууд болон тус сургуульд ажиллаж байсан үе, үеийн багш нар олон ажил зохион байгуулж байна. Тус сургуульд багшилж байсан “Ирээдүйн хишиг сан” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Л.Оюунчимэгтэй ярилцлаа.   -Сургуулийнхаа 40 жилийн ойн хүрээнд Салхит зангилаанд “Боловсрол-40” эко аялал төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлээд иржээ. Төсөл хэр амжилттай болов? -Энэхүү эко аяллыг манай Салхит зангилааны удирдлагаас санаачилсан юм. Анх 1978 онд Дарханаас Эрдэнэт хүрэх замын зангилааг бий болгох гэж энэ сууринг босгосон байдаг. Тухайн үед байгуулагдсан анхны сургууль нь энэ жил 40 нас хүрч байна.  Салхитын зангилааны сургуулиас үе, үеийн олон төмөр замчин төрсөн. Тэд амьдралд хөл залгуулж өгсөн төрөлх сургуулийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахсан гэсэн хүсэл дүүрэн байна. Мөн үеийн, үед ажиллаж байсан багш нар нь эргээд сургуульдаа очиж, дурсамж дэлгэн залуу багш нартаа үлгэр дууриал боллоо. Энэ мэт олон бүтээлч ажлыг бид эхнээс нь хийж эхлээд байна. Энэ ажлыг амжилттай зохион байгуулсан Ү.Чинсүх, замын VI ангийн дарга Т.Лхагвасүрэн, БОС-ын дарга Ц.Батцэнгэл нарт талархсанаа илэрхийлье. -Танай ажилд Элэгний төв хамтарч байгаа гэж сонссон? -“Оном” дунд сургууль, Элэгний төв хамтраад зангилааны хөдөлмөрчдийг эрүүл­жүүлэх, үзлэг шин­жилгээ хийх нэг өдрийн аянг амжилттай зохион байгуулсан. Тус төв “Элэг бүтэн монгол” төслийг хэрэгжүүлж, олон хүнд амьд­рал бэлэглэсэн хөдөл­мөрч хамт олон. Тус төвөөр шинжлүүлж, зөвлөгөө авсан Салхит зангилааны иргэд ч сэтгэл өндөр байж, цаашдын ажилд нь амжилт хүсч байсан. -Эрүүл мэндээс гадна урлаг, соёлын арга хэмжээг зохиосон гэж та ярьсан. Энэ тухай дэлгэрүүлээч? -Салхит зангилаанаас биднийг очихоос өмнө ойн хүрээнд ард иргэдийнхээ дунд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” аянг зохион байгуулсан юм билээ. Энэ аянд оролцсон хүмүүс бү­жиг сурах сонирхолтой буй­гаа захиргаандаа илэр­хийлж. Бид­нийг очих үед “Үел­зүүрийн хатан хаан” нэрээр алдаршсан Б.Оюунгэрэл бүжигчинг Төмөр замын чуулгаас урь­чих­сан байсан. Ард түм­ний гавьяат маань таван өдөр нийтийн бүжиг заа­­лаа. Хүүхэд багачууд, оршин суугчдад бүжгийн урла­гийн тухай анхны мэдэг­дэхүүнийг өгсөн. Хүмүүс их талархалтай хүлээж авсан. -Бүжгийн тэмцээн зохиосон  гэл үү? -Манай ажлыг хөгжөөсөн нэг үйл явдал нь бүжгийн тэмцээн. Гэтэл их хөөрхөн хос түрүүлсэн. Далайжаргал, Бүрэнжаргал гээд. Үнэхээр хотоо чимсэн сайхан залуус. Бид эхлээд хос гэж мэдээгүй. Тэр хоёр Айраг суманд ажиллаж байгаад саяхан Салхит өртөөнд ирсэн юм билээ. Тэмцээнд түрүүлсэн хос шиг манай өртөөнд залуу боловсон хүчин их ирж байгаад ахмад багшийн хувьд би их баярласан. Залуус хотын соёлыг түгээж байна. Хүмүүст эерэг хандлага, амьдралын сайхныг мэдрүүлж байгаад нь талархсан. Энэ үеэр би хувиасаа Манжуур явах нэг эрхийг нэг залууд өгсөн. Тухайн хүн маань чөлөөт бүжгийн тэмцээнд их амжилттай оролцсон. 40 нас хүрсэн хэрнээ залуучуудаас дутахгүй өрсөлдсөн. Эдгээр тэмцээний дараа хүмүүс хоёр шагнал үнэхээр хүнээ оллоо. Залуучуудын урам зоригийг сэргээсэнд баярлалаа гээд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан. -Сургууль тань ямар байдалтай та бүхнийг угтав? -Салхит зангилааны дунд сургуульд одоогоор 200 гаруй хүүхэд сурч байна. Харин намайг ажиллаж байх хугацаанд сургууль байсан барилга маань дотуур байр болчихож. “Жайка” гурван давхар байр барьж өгсөн. Түүндээ хүүхдүүд хичээл орж байна. Харин дотуур байр нь их сэрүүхэн юм. Тиймээс хүүхдүүд жаахан тухгүй байдаг бололтой. Таван жил ажилласан захирал нь халагдчихаж. Оронд нь өөр хүн ирсэн байна лээ. Бид уулзах санал тавьсан ч ирсэнгүй. Үүгээр би ард түмний үгийг л дамжуулах гэсэн юм. Хуучин замын даргын үзлэг гэж жил бүр явдаг байлаа. Сургуулиуд дээр нэг бүрчлэн очдог байсан. Харин одоо төмөр замынхаа зорилтот байгуул­лагуудаар орчихоод сургуулиар орохоо больсон тухай ард иргэд ярьж байна. Энэ үзлэгт хамрагддаг баймаар байна. Энэ нь сургууль болон сурагч, багш нарт их хэрэгтэй байсан. Үүнийг төмөр замын удирдлагад дамжуулч өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. -Ойн хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна? -Бид энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Дараа жил Дархан-Уул аймгийн Хонгор сумын сургуулийн 60 жилийн ой болох юм. Улсын хэмжээнд 50-аас дээш жилийн түүхтэй сургуулийн ойг тэмдэглэхийг зөвшөөрдөг юм байна. Бид хэдийгээр сургуульдаа очиж олон ажлыг хийсэн ч яг албан ёсны ойн баярыг нь дараа жил Хонгор сумын сургуультай хамт тэмдэглэхээр болсон. Энэ ажлын хүрээнд сургуулийнхаа номын санг шинэчилж өгье гэсэн бодолтой ирсэн. Учир нь би ном эрдмийг дээдэлдэг багш байсныхаа хувьд заавал энэ ажлыг хийх болно. -Та багшийн ажлаа орхиод зохиолч, сэтгүүлчээр олон жил ажиллалаа. Эргээд багшийн сэтгэлээр харахад хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бид ямар алхам хийх ёстой вэ? -Бид хүүхдүүдийн боловсролыг өөр шатанд гаргая гэвэл ном уншуулахаас эхлэх хэрэгтэй. Нэг үеийг бодвол хүүхдүүд ном уншихын ач тусыг мэддэг болж. Зангилааны 20 гаруй хүүхдээс “Монголын нууц товчоо”-г уншсан уу гэж асуухад 10 нь гараа өргөж байна лээ. Та бүхэнд нүүдлийн номын сангаар үйлчилбэл унших уу гэхэд бүгд уншина гэж хариулсан. Энэ бол боловсролын салбар болон хувь хүний оюуны дэвшил юм. Нэг л сэдлийг нь өгчихвөл олон ажил хийж, хүүхдүүдийн оюунд хувь нэмэр оруулах боломж байна гэдгийг тэгэхэд ойлгосон. -Таныг ажиллаж байх үед сургууль ямар байсан бэ. Тэр үеийг эргээд дурсаач? -Би 1985 онд Багшийн сургуулийг төгссөн юм. Сургууль төгсөөд гурван жил Салхит зангилаандаа багшилсан байдаг. Хамгийн сүүлд 35 жилийнх нь ойгоор ирсэн юм. Тухайн үед 30 жил багшилсан Ёндон, Тунгаа гээд багш нарыг урьж, сэтгэгдлийг нь  сонсч байсныг санаж байна. Би ч гурван жил ажилласан намайг тоохгүй биз гэж бодож суулаа. Гэтэл гэнэт 10 гаруй залуус тайзан дээр гараад ирсэн. Би тэдгээр хүмүүст зургадугаар ангид нь монгол хэлний хичээл орж байсан юм билээ. Надад баярласнаа илэрхийлэхэд их сайхан сэтгэгдэл төрж байлаа. -Таны хичээлийг, таныг мартаагүй байна гэдэг сайхан юм. Та багшийн хувьд ямар арга барил голчилдог байв? -Би монгол хэлний хичээл орохдоо үргэлж цонхоор харуулж байгаад “Өнөөдрийн цаг агаарыг холбоо үгээр хэлээрэй хүүхдүүд ээ” гэдэг байсан юм. Тэгэхээр хүүхдүүд “Салхи хөдлөв, өвлийн өглөө” гээд шаагилдчихна шүү дээ. Одоо холбоо үгээ өгүүлбэрт оруулаарай гэхээр эхлээд гацдаг байсан бол сүүлдээ дуржигнатал хэлдэг болчихсон. Энэ нь хүүхдийн хөгжилд их сайнаар нөлөөлдөг байжээ. Харин уран зохиолын хичээл дээр долдугаар ангид “Жангар” туулийг цээжилдэг байсан юм. Бүгдээрээ үүнийг гурван удаа уншаад л цээжилнэ шүү гэнэ.  Эхлээд номоо хараад унш, дараа нүдэндээ унш, гурав дахь удаагаа уншихдаа сэтгэл дотроо буюу зүрхэндээ уншина шүү гэж хэлэхэд хүүхдүүд эхлээд их гайхдаг байсан. -Та сүүлд “Монгол хэлний лавлах ном” гаргасан байх аа? -Тухайн үед өөрийн арга барилаар хэрхэн хичээл заадаг байснаа эмхтгээд ном гаргасан. Багш нарын дунд “Монгол хэлний цагаан ном” гэсэн нэрээр их алдартай. Би сая сургуулийн ой дээр багш нарт номынхоо дээжээс гардуулсан.  Одоо ч 12 жилтэй болоод сургалтын систем өөрчлөгдөж байна. 10 жилийн статустай байхад олон хүн надад ханддаг байсан. Дорнод, Хэнтий, Сүхбаатараас ярьж байна, ийм сайхан номны тань төлөө танд баярлалаа гээд л.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

50 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 48 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 48 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 48 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 52 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин