Telegraph: Британийн Засгийн газар фэйсбүүкээр сурталчилгаанд 121 мянган доллар зарцуулжээ

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН   Их Британийн Ерөнхий сайд  Тереза Мейн засаг захиргаа  нэг долоо хоногийн дотор 121 мянган долларыг тус улс Фэйсбүүкээр  долоо хоногийн хугацаанд 11 төрлийн видео сурталчилгаа явуулахад зарцуулсан байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд цацсан сурталчилгаа нь тус улс Европын холбооноос гарахтай холбоотой агуулгатай байсан аж.  Энэ талаар The Daily Telegraph даваа гаригт /2018.12.10/ нийгмийн сүлжээний баримт бичгээс ишлэн мэдээлсэн байна. The Daily Telegraph-ийн мэдээлснээр, Тереза Мейн засаг захиргаа  Их Британи Европын холбооноос гарах гэрээг тус улсын парламентаар хэлэлцэхийн өмнө ийм сурталчилгаа явуулсан нь анхаарал татаж байгаа аж. Их Британи улс Европын холбооноос гарах гэрээг хоёр тал хэлэлцэн тохиролцоод байгаа. Гэхдээ Европарламент болон Их Британийн парламентаар хэлэлцсэн дэмжсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох юм. Их Британийн парламентаар энэ асуудлыг мягмар гариг /2018.12.11/-т хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Ерөнхий сайд Тереза Мей Европын Холбоотой зөвшилцөх талаар парламентын тогтоолыг хойшлуулахаа мэдэгдээд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Лондон нэгдмэл Европыг орхих гэрээний нөхцөлийг харилцан зөвшилцөж тохиролцсоноор бол Их Британи Европын холбооноос гарах үйл явц 2019 оны гуравдугаар сарын 29-нөөс эхэлж, 2020 оныг дуустах үргэлжлэх ёстой билээ.   Эх сурвалж: polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

4 цаг 0 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

13 цаг 5 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

13 цаг 5 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин