Нобелийн шагналтнууд шударга ёсыг тогтоохыг уриаллаа

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   Энэ жилийн Нобелийн шагналыг Кон­гийн мэс засалч Денис Муквегэ, язиди үндэстэн Надиа Мурад нар дайны үеэр бэлгийн хүчир­хийлэлд өртсөн хохи­рогчдыг хамгаалж шударга ёсыг тогтоохыг уриалсан байна. Тэд өчигдөр Норвегийн Осло хотод шагналаа хүлээж авсан. Энэ уриалгаа шагналаа авахын өмнөх өдөр хийсэн байна. Мөн Норвегийн комиссоос Муквегэ, Мурад нарыг өөрсдийнхөө аюулгүй байдлыг эрсдэлд оруулж эрэлхгээр дайны гэмт хэргийн эсрэг тэмцсэнийг зөв­шөөрсөн байна. Тухайлбал, язиди үндэстэн Надиа Мурад 2014 онд Иракийн хойд нутагт 3000 гаруй охид, эмэгтэйг олзолсон Исламын алан хядах бүлэг­­лэлийнхэнд баригд­сан ажээ. Гэвч тэрээр  гурван жилийн дараа зугтсан байна. Ингэснээр Надиа Мурад язиди үндэстний дуу хоолойг дэлхийд хүргэдэг гол төлөөлөгч болжээ. Норвегийн комисс түүнийг олон улсын нийгэмлэгийн анхаарлыг энэ асуудалд хандуулахын тулд өөрт нь тохиолдсон  явдал болон бусад хохирогчдын нэрийн өмнөөс ярьснаар зоригтойгоо харуулсан гэж үзжээ. Харин мэс засалч Денис Муквегэд хүчирхийллийн эсрэг тэмцэж, дайны золиос  болсон олон өвчтөнд тусалсных нь төлөө энэ шагналыг олгосон байна. Надиа Мурад “Норвегийн Нобелийн шагналын хүрээлэнд бол­сон хэвлэлийн хур­лын үеэр язиди охид, эмэгтэйчүүдийг хүчир­хийлсэн нэг ч хүн Иракт шүүхээр орж шүүгдээгүй. Иймээс хэзээ нэг өдөр шударга ёсыг тогтоох нь бидэнд хэрэгтэй байна” гэжээ. Түүнчлэн одоо хүртэл 3000 гаруй язиди эмэгтэй Исламын алан хядах бүлэглэлийн олзонд байсаар байна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Дэнис Муквегэ шударга ёс энхтайвныг тогтоох ямар ч үйл ажиллагаанд багтах ёстой. 2003 онд 5000 гаруй хүн амь үрэгдсэн Конгийн II дайн дууссан. Гэвч Конгод хүчирхийлэл үргэлжилж цэргийнхэн жирийн иргэд рүү халдсаар байна гэв. Тэрээр “Хү­мүүн­лэгийн хууль гэж бий. Иймээс бид дэлхийн бүх хүнийг үүнд нэгдэхийг уриалж байна” гэж хэллээ. Түүнчлэн энхтайвны энэ шагналыг хүртсэн нь түүнд хүчирхийлэл үйлдэгчдийг шүүхэд өгөхөд тусална гэдэгт найдаж байгаагаа Денис Муквэге илэр­хийлсэн байна.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

4 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

13 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

13 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин