Жамаль Хашогги эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулахаар төлөвлөж байсан уу

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Турк дахь Саудын Арабын консулын газарт орсноос хойш сураггүй болж алагдсан нь тогтоогдсон сэтгүүлч Жамаль Хашоггийг нэг найзтайгаа хамтарч Саудын Арабын эсрэг чиглэсэн залуучуудын хөдөлгөөнийг зохион байгуулахаар судалж байсан гэж “CNN” телевиз мэдээлэв. Телевизийнхэн  Жамаль Хашоггийн “whatsapp”-аар дамжуулан  Канадад амьдардаг Саудын Арабын сөрөг хүчний гишүүн Омар Абдулазизад илгээсэн  400 гаруй захиаг хаяганд нь нэвтэрснээр олж авсан байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард илгээсэн захиандаа Саудын Арабын хаан ширээг залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманийг “Пак-ман” их идэх тусмаа илүү ихийг хүсдэг амьтантай зүйрлэжээ. Харин Омар Абдулазиза “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа “Түүний найз нь Бин Салманийг том бэрхшээл, энэ хүүхдийг зогсоох ёстой гэж боддог байсан” гэж ярьсан байна. Мөн өнгөрсөн жилийн аравдугаар сараас энэ жилийн наймдугаар сар хүртэл  өдөр бүр солилцож ирсэн захиандаа цахим армидаа Саудын Арабын залуучуудыг оролцуулах, Жамаль Хашоггийн албан ёсны хаяг, твиттер дэх Омар Абдулизазийн 340 мянган дагагчийг ашиглаж нийтийн цахим сүлжээнд Саудын Арабын засаг төрийн суртал ухуулгыг  гутаахаар төлөвлөж байсан гэж “CNN” телевиз мэдээлэв. Омар Абдулизаза “Жамаль Хашогги үүнд зориулж эхний удаа 30  мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх, баян хандивлагчдын дэмжлэгийг олж авна гэж амласан” гэв. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабын Засгийн газрын албан хаагчид тэдний төлөвлөгөөний талаар мэдэж байсан гэсэн мэдээг хүлээж авсан гэж Жамаль Хашоггид мэдээлсэн байна.  Үүний хариуд хоёр сарын дараа алагдсан сэтгүүлч “Бидэнд бурхан туслаг” гэж хариулсан ажээ. Харин цэргийнхэн түүний утсыг хакердсаныг мэдсэнийхээ дараа  Омар Абдулизаза анх удаа олон нийтэд Жамаль Хашоггитой холбоотой байсан тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард ярьсан  байна. Тэрээр “Саудын Арабын Засгийн газрын тушаалаар энэ утас чагнах программыг Израйлийн  “NSO” групп  бүтээсэн гэж үзжээ. Түүнчлэн миний утсыг хакердсанаар Жамальтай тохиолдсон явдалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж намайг буруутгаж байна. Үүнд намайг буруутай гэж байгаа нь намайг алж байна гэж Омар Абдулизаза харамсч байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна тэрээр Израйлийн компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард Саудын Арабын Засгийн газрын хоёр төлөөлөгч түүнтэй уулзсан. Ингэснээр Монтреал хотод хаан ширээ залгамжлах ханхүү твиттер дэх  түүний  ажиллагааг дагаж байгаа. Түүнд ажил санал болгохыг хүсч байгаа гэж ярьсныг дурссан байна. Түүнчлэн тэд Абдулазизад зарим бичиг авахын тулд Саудын Арабын Элчин сайдын яаманд зочлох хэрэгтэй гэж хэлсэн байна. Харин Жамаль Хашогги түүнд Элчин сайдын яам руу явахгүй байхыг зөвлөснөөс гадна олон нийтийн газарт уулзах хэрэгтэй гэснийг Омар Абдулизаза ярьжээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин Х.ОЮУНБОЛД
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 39 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин