G20- ын уулзалт дээрх Трампын тухай шинжээч өгүүлэв

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_51207" align="alignnone" width="850"] © REUTERS / Marcos Brindicci[/caption] Д.ЭНХЭЭ G20-ын уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийхээр төлөвлөсөн ажлыг бусад улс орон ойлгож хүлээж аваагүйгээс тэр зожиг байдалд ороход хүрсэн хэмээн “Политаналитика” сайтын ерөнхий редактор Борис Межуев дүгнэсэн байна. “Их 20”-ийн уулзалт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Буэнос-Айрест болж өнгөрсөн. Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) шинэтгэл хийх шаардлага, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд улс төрийн бүх хэрэгслийг ашиглах үүрэг амлалт, дүрвэлт үүсэх шалтгааныг арилгах, шилжиж ирэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамтран ажиллах зэргийг улс орнууд нотолсон төгсгөлийн тунхаг бичгийг форумын үр дүнд баталж гаргасан. Цаг уурын асуудлаарх Парижийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа оролцогчид мөн мэдэгдсэн. Тунхаг бичиг ерөнхий, “бөөрөнхий” шинжтэй боловч түүнийг гаргасан нь өөрөө чухал” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. "Миний бодлоор уулзалт сайн болж чадсангүй. Үнэндээ уулзалтад гол нь хэн ч анхаарал тавьсангүй, улс төрийн лидерүүдийн, юуны түрүүнд Орос, Америкийн лидерүүдийн хийсэн хоёр талын уулзалтуудыг л бүгд харцгаасан. Америкийн Ерөнхийлөгч арга хэмжээгээ товлосон хугацаанаас нь өмнө цуцалж, хэвлэлийн хурал ч хийлгүй, Ерөнхийлөгч асан том Бушийн оршуулгад оролцохоор яваад өгсөн. Трамп зөвхөн оршуулгаас төдийгүй, түүний хийхээр төлөвлөсөн ажлыг бусад улс орон ойлгож, хүлээж аваагүйгээс болж форумыг орхиж явсан байхыг үгүйсгэхгүй”хэмээн РИА Новости агентлагтай ярилцахдаа шинжээч хэлэв. "Европын төдийгүй, Азийн улс орнуудын дунд зарим талаар ганцаардаж байгаагаа Трамп мэдэрсэн. Америк улс бусад ертөнцөөс тасарсан мэдрэмж энд илт анзаарагдаж байсан”хэмээн улс төр судлаач тайлбарлав. "Хорийг" юуны түрүүнд АНУ зохион байгуулсан, дэлхийн хэмжээний лидер зожиг байдалд орсон байхад үүнийг амжилт гэж нэрлэж болох уу, хэмээн Межуев онцлов. Харин Москвагийн хувьд уулзалт амжилттай болсон хэмээн шинжээч тэмдэглэв. "АНУ-ын эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгийнхний зүгээс “трампизмыг” хүлээн зөвшөөрөхгүй байгаа нийтлэг зүйлтэй Орос улс хамтатгаж чадсан. Олон улсын талаас, энд Орос улсын дипломат тоглоом байсан. Тэрээр өөрийнхөө байр суурийг нийтийн болгож чадсан” хэмээн Межуев хэлсэн байна.   Эх сурвалж: polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 42 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 46 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 46 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин