Словенийн зэвсэгт хүчнийг эмэгтэйн хүн командална

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Словени улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын даргаар эмэгтэй хүн томилогдож байгаа нь өчигдөр буюу  арван нэгдүгээр сарын 27-нд тодорхой боллоо. Словенийн Засгийн газраас мягмар гаригт гаргасан мэдэгдэлд, энэ албыг хашиж байсан хошууч генерал Алан Гедер чөлөөлөгдөж, түүний оронд хошууч генерал Аленка Эрменцийг томилсон талаар дурдсан байна. ВВС агентлаг мэдээлснээр, энэ бол Умард Атлантын цэргийн эвсэл -НАТО-гийн гишүүн орнуудаас анх удаа ийм албанд эмэгтэй хүн томилогдож байгаа тохиолдол гэнэ. Өдгөө 55 настай хатагтай Эрменц 1991 оноос зэвсэгт хүчинд алба хаасан байна. Люблянийн их сургуульд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан мөн 2009 онд Английн Хатан хааны коллежийг амжилттай төгссөнөөсөө хойш есөн жилийн дараа хошууч генерал цол хүртжээ. Словенийн зэвсэгт хүчний  ерөнхий штабын даргаар томилогдохоосоо өмнө уг газартаа орлогчоор ажиллаж байжээ. Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор энэ мэдээний талаар хэлэхдээ, Аленка Эрменц нь 7500 гаруй алба хаагчтай тус улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг үр дүнтэй удирдаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 50 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 50 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин