Афганистанд шинэчлэл хийхэд тусална гэв

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Афганистаны Сангийн сайд Мохаммад Хумайон Кауйми,Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Европын комиссын гишүүн Нэвен Мимица нар уржигдар Афганистаны санхүүгийн салбарт шинэчлэл хийх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Нэвен Мимица “Европын холбооны 474 тэрбум еврогийн шинэ тусламжийн багц энэ орны аюулгүй байдал, энх тайван тогтоох маргааныг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна. Мөн “Илүү тогтвортой нийгэм,эдийн засгийг бий болгох суурь болж өгнө” гэж хэллээ. Тэрээр  “Европын холбоо Афганистан, ирээдүйн бат бөх найдвартай орныг байгуулахыг зорьж байгаа ард түмнийг нь дэмжиж байгааг” онцлов.  Түүнчлэн энэ орны бүх иргэдийн сайн сайхны төлөө ардчилсан Засгийн газрыг гаднын тусламжаас хараат байхыг багасгах, хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна гэж мэдэгдсэн байна. Иймээс Европын холбооны сангаас  Афганистаны хөгжилд зориулсан хөрөнгийг таван салбарт зарцуулна. Үүнээс гадна энэ оронд нүүрлэсэн өлсгөлөн, эрүүл мэндийн чанарыг сайжруулах зорилготой.  Энэ ажилд 80 тэрбум евро зарцуулна гэв.  Мөн Европын холбоо Афганистанд ирэх жил болох  ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд 15 тэрбум евро зарцуулах юм байна.Энэ талаар Сангийн сайд Мохаммад Хумайон Кауйми “Спутник” агентлагт  энэ санхүүгийн тусламж нь Европын холбоо,түүний гишүүд Афганистаныг дэмжиж байгааг харуулж байна гэж ярьжээ. Мөн энэ орны Засгийн газрын системээ бэхжүүлэх, хэрэгжүүлж байгаа ихэнх нь үйлдлийг нь  дэмжиж байна гэв. Үүнээс гадна энэ орныг  энхтайван тогтсон, хөгжингүй орон болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 39 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин