Э.Ганхүү: Нийслэлийн урсгал зардал 500 орчим сая төгрөг болохоор байна

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР  Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барилаа. Хурлын дэгийн дагуу энэ сарын 29-ны өдөр  эхний хэлэлцүүлгийн товийг зарлажээ.Төсвийн төслийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын  Санхүү, төрийн сангийн хэлтсийн  дарга Э.Ганхүүгээс  тодрууллаа.   -Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төсөл өмнөх жилийнхээс юугаараа онцлог болсон бэ? -2019 оны Нийслэлийн төсвийн төсөл УИХ- дээр хоригтой байсан. Хоригийг хүлээж  авах, эсэх нь  мөн тодорхойгүй байлаа. Энэ сарын 23-нд  УИХ хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасны дагуу Сангийн яамнаас нэгдсэн төсвийн төслийн тоог авсан. Ингээд  дахин боловсруулж  өргөн барьсан юм. Ирэх оны төсөв  ерөнхийдөө цалингийн нэмэгдэлд чиглэсэн.  Дээр нь  Улаанбаатар хот  800 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүнээс   улсын төсөвт  289 тэрбум  төгрөгийг оруулж,  500 орчим сая төгрөгийн урсгал зардалтай ажиллахаар төсвийн төслийг боловсрууллаа. -2018 оны төсөвтэй харьцуулахад  орлого төвлөрүүлэлт болон зардал нэмэгдсэн байх шиг? - Орлого төвлөрүүлэлт өмнөх оноос нэмэгдсэн гол үзүүлэлт нь хадгаламжийн хүүнээс татвар авдаг болсонтой холбоотой. Татвар төвлөрүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн учраас тэр дүнгээрээ өссөн. Жил болгон инфляци болон бусад хүчин зүйл татвар төлөлтийн өмнөх онуудтай харьцуулсан харицуулалтаар тодорхой төвшнөөр хувьчилж өсгөдөг. Одоогоор ИТХ-д өргөн барьсан учраас эцсийн тоог хэлэх боломжгүй. Ямар ч байсан хуулийн хугацаанд өргөн барьсан. Эхний хэлэлцүүлгээс нээлттэй болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин