Алтны сорьцыг орон нутагт хийснээр хууль бус нийлүүлэлт зогсоно

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Алт бол валютын нөөц бүрдүүлэх мөнгөний үнэ цэнийг тодорхойлох стратегийн чухал ач холбогдолтой металл. Одоогоор манайд алтыг тусгай зөвшөөрөлтэй олборлогч компаниуд, бичил уурхайн нөхөрлөл, хоршоод албан ёсоор олборлодог. Үүний зэрэгцээ албан бус уурхайчид  болон хууль бус олборлогчид  мөн алт олборлож байна. Эдгээр олборлогчид дөрвөн эх үүсвэрээс алтыг олборлож Монголбанкинд тушаадаг.  Харин Төвбанкинд ирэх зам нь янз бүр. Алт олборлох компаниуд нь тусгай зөвшөөрлийн дагуу олборлож тусгай сорьцын лаборторид шинжлүүлж алтаа тушааж буй. Харин бичил уурхайн албажсан нөхөрлөл, хоршоодын тухайд олборлолт нь зөв хэдий ч зарим худалдааны төвшинд албан ёсны биш. Алт анхдагч нэгжээс  аймаг сумын алтны худалдаачид, алтны ченж, алтан эдлэлийн зах зээлд  нийлүүлэгдэж  явсаар сорьцын хяналтын лаборторид сорьцоо тогтоолгосны дараа Төвбанкинд ирдэг.  Эцсийн цэг болох улсын сорьцын лабортори нь албан ёсны  хэрнээ дундах үе шат хууль бус байна. Хууль бус байдлыг ашиглан зарим нэг алт олборлогч компаниуд, алтны худалдаачид хууль бус замаар олборлосон алтныхаа нөөц болон хэмжээг нуун дарагдуулах,худал мэдүү­лэх эсвэл нөөцөөсөө илүү гарсан алтаа хууль бусаар хил давуулж байна гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Гэхдээ хэдэн кг алт хэдэн онд  хууль бусаар хил давуулсан гэсэн тоо баримт одоогоор байдаггүй юм байна. Монголбанкны худалдан авсан алттай дүйцхүйц хэмжээний алтыг хил давуулан алдаж байна  гэсэн албан бус тооцоо байдаг тухай эх сурвалж ярьж байна. Төв аймгийн алтны  ченж Б ярихдаа “ Хувь хүн бид ч яахав нэг их хэмжээний алт байх биш цөөн гарммын алтаа аль өндөр үнээр авч байгаа банкинд эсвэл дундын ченжид өгдөг. Гэхдээ зарим алтны компаниуд ч гэсэн нууцаар хил давуул­даг тухай яригддаг” гэж байв. Өнгөрсөн онд гэхэд 20 тонн алт Монголбанк худалдан авсан. Гарал үүсэл нь тодорхой, эко мөн хүний эрхийг хүндэтгэсэн хэлбэрээр олборлосон алт олон улсын шаард­лагад нийцдэг. Монголбанк шаардлагад нийцүүлэхийн тулд газар дээр нь алтаа авахаар болж энэ онд Дархан-Уул, Төв  аймагт  сорьцын лаборатори байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Тухайбал байгуулагдаад ганц сар болж буй  Дархан-Уул аймгийн лаборторид гэхэд 100 орчим кг алт сорицлосон байх жишээтэй. Тйимээс ирэх онд дахин хоёр аймагт ийм нэг цэгийн үйлчилгааний лаборатори байгуулах болсон аж.   АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИЛАА Ч ҮР ДҮНГЭЭ 10 ЖИЛИЙН ДАРАА ӨГНӨ   Төв банк алтаа  олон улсад зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй лаборторид  цэвэршүүлдэг. Нэг унц алт цэвэршүүлэхдээ  нэг ам.доллар төлдөг юм байна. Алтаа Лондонгийн үнэт металийн биржид арилжаалж валютын нөөцөө бүрдүүлж буй. Унц тутамд нэг ам.доллар төлж цэвэршүүлж буй тохиолдолд  дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж буй. Мэдээж  олон улсад зөвшөөрөгдсөн, итгэмжлэлтэй үйлдвэр барих  шаардлага тавигдана. Тэгвэл алт  цэвэршүүлэх үйлдвэрийн зөвшөөрөл итгэмжлэлийг дор хаяж 5-10 жил ажил­лаж байж дээрх болзолыг хангадаг хатуу шал­гууртай. Өнөөдөр ямар нэгэн эх үүсвэрээр нэг үйлдвэр бариад алтаа цэвэр­шүүллээ гэхэд Лондонгийн металлын бирж худалдаж авахгүй гэсэн үг. Хөрөнгө зараад  барьсан үйлдвэрээ сул зогсоох уу гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс олон улсад хүлээн зөв­шөө­рөгд­сөн итгэмж­лэлтэй цэвэршүүлэх үйлд­вэрийн салбарийг оруулж ирэх нь илүү ашигтай хувилбар гэдгийг ч мэргэжлийнхэн хэлж байна. Гэхдээ алтны нийлүүлэлт албан ёсны болоогүй тохиолдолд үйлдвэр бариад шийдэгдэх үү гэдэг цаг хугацаанаас хамаарна. Монгол Улсын алтны нийлүүлэлтийн зураглалыг  олон улсын шинжээчид, мэргэжлийн байгууллага гаргажээ. Стра­тегийн хүрээнд үйлд­вэр­лэлийг илүү боловсронгуй болгох , хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ямар үр өгөөж авчирах вэ гэдэг талаас нь харах шаардлага тулгарч байна. Одоогоор нийлүүлэлтийн сүлжээ  алдаатай байгааг мэргэжилтнүүд хэлж  засч буй ч  хэн, хаанаас хэрхэн олборлож, боловсруулан худалдаад байгааг гарал үүслийг баримтаар  тодорхой байхыг олон улсад шаарддаг. Түүнчлэн  татварын нэгдсэн хялбар тогтолцоо чухал аж. Өөрөөр хэлбэл, санхүүгийн бичиг баримт,  татвар ноогдуулалт  үе шат бүрээр төлөгдсөн байх шаардлагатай. Эдгээр гурван сүлжээ бүрдсэн байхад албан нийлүүлэлт бүрэн гэж үздэг ажээ. Алтны хайгууль олборлолт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл явцыг албан нийлүүлэлтийн сүлжээ гэж нэрлэдэг юм байна. Энэ нь олон улсын стандарт.  Манайд  энэ бүх стандарт зөрчигдөж буй. Нийлүүлэлтийн үр дүнгээс ямар үр ашгийг тухайн орон нутгийн иргэд хүртэх вэ гэдгээс алтны үнэ цэнийн гинжин хэлхээ үүсдэг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 34 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 34 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 34 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 34 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 34 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

13 цаг 47 мин