Шатахууны үнийг бууруулах боломжгүй гэв

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН “Шатахуун бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Үнэ өсөх нь хүмүүсийн амьдралд ачаалал болж ирдэг. Тийм болохоор төр заавал оролцон үнийг тогтворжуулах ёстой. АИ92 авто бензиний үнийг 1500, дизель түлшийг 1800 төгрөг болго” хэмээн төрийн ордныг тойрон гороолсон хэдий ч бахь байдгаараа. Өнөөдөр шатахуун түгээх газруудад дизель түлш 2350-2385 төгрөг, АИ-95 автобензин 2300-2345 төгрөг байгаа бол АИ-92, 93 автобензин 1970-1985 төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн нэг сарын дотор 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийг бууруулах боломжгүй гэдгээ Ерөнхий сайд машинтай гороолсон төлөөлөгчдийг хүлээж авч уулзахдаа хэлж байв. Хэрэв манай улс нефтийн үйлдвэртэй болчихвол энэ байдлыг халж болно гэж тайлбарлаж байлаа. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц “Шатахууны үнэ өссөн нь амьдралд маш хүнд тусч байна. Гэтэл шатахуун түгээх газрууд нь бензинээ шахахдаа дутуу хийгээд байх юм. Миний машин 100 км-т 10-11 литрийг зарцуулдаг. Гэтэл одоо 10 литрээр 50-60 км явж байна шүү дээ. Үнээ өсгөчихөөд дээр нь дутуу шахаад байхаар улам л хэцүү болж байна” хэмээн учирласан. Инфялцид сөргөөр нөлөөлдөг шатахууны үнээ чөдөрлөж чадахгүй байгаагаа гадаад зах зээл дэх үнийн өсөлттэй холбож тайлбарладаг. Гэтэл зарим улс орон шатахууны үнээ бууруулж буй ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин