Хятад гарцаа нэг болгосон нь нүүрс тээвэрлэлт гацах шалтгаан болов

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ.  Энэ сарын 5-наас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо цөөрсөөр өнөөдрийн байдлаар өдөрт 83 машин гарч байгаа юм байна. Дугаарлалт 91 км-т үргэлжилж  4000 орчим автомашины цуваа  үүсээд байна. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн өмнө  манай талаас өдөрт дөрвөн гарцаар 1200-1300 нүүрс тээвэрлэлтийн автомашин нэвтэрдэг байсан бол одоогоор ийнхүү цөөрч хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Учир нь энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ын талаас арваннэгдүгээр сарын  15-18-ны хооронд гаалийн программдаа өөрчлөлт оруулж, жин  хэмжүүр болон пүүгээ шинэчилнэ. Мөн тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа цахимжуулах ажил явагдана. Иймээс нэг гарцаар тээвэрлэлт хийнэ хэмээн албан бичиг ирүүлжээ. Хятадын тал гурван гарцаар нүүрсээ хүлээн авдаг. Бүртгэлийн шинэчлэлтийн явцад хоёр гарцын жин болон пүү нь хугацаа нь дууссан учир шинэчлэлт хийгдэх тул нэг л гарцаар нүүрсээ авна гэж мэдэгджээ. Албан бичгээр бол гурав хоно­­гийн хугацаанд энэ ажил хийгдэх бай­сан ч хугацаанаас арав хоногийн өмнө эхэлсэнтэй холбоотойгоор манай талд урьдчилан зохицуулалт хийх боломж олгоогүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн компаниудад энэ сарын 10-нд тээвэрлэлт удаашрах болсон тухай албан бичгээр мэдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр Хятадын тал зарим  өдөр нүүрс авах боломжгүй гэдгээ амаар хэлж 20-30 автомашин гар­га­сан ч тохиолдол байжээ. Түүнчлэн манай  тал нэг нүүрс тээвэрлэлтийн машинд гаалийн хяналт шалгалтыг 2-3 минутад хийдэг бол Хятадын тал 15-28 минут хүртэл үргэлжилж уддаг. Үүнийгээ тэд манай бүртгэлийн систем ингэж уддаг учраас жолооч нартаа шинэ технологийн карт тарааж бүртгэлжүүлсэн шептэй гарт уншуулаад гардаг болгох гэж бай­гаатай холбоотой нэвтрүүлэх үйл ажиллагаа удаан байна.  Өмнө нь хэрэгжээгүй шинэ ажил учраас жолооч нарт тараах, дахин уншуулж таниулах гээд хугацаа их шаарддаг гэж тайлбарладаг гэнэ.  Өнөөдрийн байдлаар 6781  нүүрс тээвэрлэлтийн зөвшөөрөлтэй  автомашин тээвэрлэлт хийж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэж  эдгээр тээврийн хэрэгсэл зам дээр дугаар­лалт үүсгэсэн аж. Авто тээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтыг багасгах чиглэл өгөөд байгаа юм байна. Түүнчлэн албан бичигт заасан хугацаа өнгөрөөд байхад байдал хэвээр үргэлжилсээр байгаа. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгуул­лагуудтай хам­тарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зо­хион байгуулжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдээд байна гэж  Авто тээврийн үндэсний төвийн тээвэрлэлт хариуцсан дэд дарга Ш.Батсайхан ярьлаа. Мөн “ Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу явагдаж буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гарахаар бол  харилцан албан бичгээр мэдэгдэж хариуцлагатай байх зарчим алдагдаж байгааг ч тэрээр онцлов. Түүнчлэн хэлэлцээрээр “Хятадын тал нүүрсийг чадах чинээгээр тултал авна гэж тохиролцсон. Гэхдээ нүүрсний экспор­тын хэмжээ  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад адил төвшинд 17 сая тонн хүрч байна. Хятадын тал боомт бүрт импортлох нүүрсний хэмжээ квотоо тогтоодог.Гашуун­сухайтаар импортлох энэ жилийн нүүрсний  хэмжээ нь болсон гэдэг аман яриа байна. Гэхдээ албан ёсоор бол мэдэгдээгүй. Бид албан ёсны мэ­дээллээ өгөх талаар албан бичгээр шаардсан ч хариу одоо болтол ирүү­лээгүй. Удахгүй хэвийн байдалд орно гэж хэлээд байгаа” гэлээ. ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  газар дээр нь нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэд дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг  тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ. Өчигдөр (2018.11.19) гэхэд  Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд бусад машинууд байрлаж байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сард мөн Хятадын тал хил, гаалийнхаа хяналт шалгалтыг сайжруулна гэд­гээр мөн гарцаа хаас­наас болж  урт дараалал үүсч нүүрс тээвэрлэлт саарч байсан. Энэ удаа мөн урьдчилан мэдэгдэхгүй аман байдлаар ийм нөх­цөл байдал үүсчээ. Ду­гаар­лалт үүсч зогссон учраас жолооч нарын дунд янз бүрийн маргаан гарах, архидах байдал үүссэнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас хүч тавин ажиллаж байгаа юм байна. 4000 машинаас Цагаанхадын гаалийн бүсэд нүүрсээ буулгах 2000 орчмыг нь чиглүүлэгч машинаар  нэмэлт замаар дугаарлалтаас гаргаж,  үлдсэнг нь энэ долоо хоногт багтаан Хятадын талтай ярилцаж замаа чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл жолооч нарыг зам дээр сул зогсоохгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Хятадын талаас шинэч­лэ­лийн дараа гарцаа хоёроор нэмэгдүүлнэ гэжээ. Тавантолгой-Гашуун­­­сухайт чиглэлд нийт 12000 гаруй тээв­рийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийсэн нь цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлж­лүүлэх боломж бүрдсэн хэмээн холбогдох албаны эх сурвалж мэдээллээ. Өчигдөр 17:00 цагийн үед нүүрс тээврийн талаар албан бус янз бүрийн мэдээлэл яваад байгаа тул Гашуунсухайтад ажиллаж байгаа ажлын хэсгээс мэдээлэл авлаа. Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн. Хятадын хил, гаалиас Ухаалаг гарц гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргана хэмээн Хятадын тал мэдэгджээ. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

4 цаг 20 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

4 цаг 20 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

4 цаг 20 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

4 цаг 20 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

4 цаг 20 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

4 цаг 20 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

4 цаг 20 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

14 цаг 30 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

14 цаг 31 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 33 мин