Александр Прокопчук Интерполын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө

2018-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото:ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба
Интерполын дэд ерөнхийлөгч  Александр Прокопчук
Д.АРИУН Интерполын дэд ерөнхийлөгч Александр Прокопчук тус байгууллагын тэргүүний төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн талаар өнгөрсөн баасан гаригт Financial Times (FT) мэдээлжээ. Прокопчук нь 2011 оноос ОХУ-ын Дотоод хэргийн яамны Интерполын үндэсний товчооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Интерполын тэргүүний төлөө Прокопчуктай өрсөлдөгч нь Солонгосын Ким Чен Янг юм. Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тэрээр одоо тус байгууллагын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Financial Times-ийн мэдээлснээр, Интерполын ерөнхийлөгчийн сонгууль энэ лхагва гаригт болох аж. Мөн Францын цагдаагийн газраас Интерполын Ерөнхийлөгч асан Мэн Хунвэй сураггүй алга болсонтой холбоотой үүсгэсэн хэргийг хаасан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон. Мэн Хунвэй нь есдүгээр сарын 27-нд Францын Лион хотоос БНХАУ руу яваад сураг тасарсантай холбоотойгоор Лион хотын прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн аж. Харин БНХАУ-ын холбогдох албанаас аравдугаар сарын 7-нд  64 настай Мэн Хунвэйг хууль зөрчсөн хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хээл хахууль авсан болон өөр бусад хэрэгт холбоотой байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулсан хэмээн зарласан юм. Үүний дараа түүний эхнэр Грэйс Мэн нөхрийгөө амьд гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдэж байсан билээ.  Францын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, мөрдөн шалгах явцад эхнэрийнх нь хэлсэнийг батлах баримт гарч ирээгүй тул хэргийг хаасан гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 39 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин