Уран хатгамлаар тэд бүхнийг гоёно

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “Уран сэнтий” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.   “Уран сэнтий” компани шингэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Анх 2013 онд компаниа бүртгүүлж байсан хэдий ч 2015 оноос үйл ажиллагаа нь жигдэрчээ. Энэ хугацаанд хөрөнгө санхүүгийн болоод техник тоног төхөөрөмжөө бэлтгэхээр багагүй хугацааг зарсан гэдгийг  тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг хэлсэн юм. “Уран сэнтий” компани автомашины суудлын бүрээсний үйлдвэрлэлээр ажлаа анх эхэлсэн аж. Ингэхдээ уран хатгамлаар чимэглэж, бусдаас ялгарах гол онцлогоо болгожээ.  Үйлдвэрлэгчдэд тулгамддаг мэргэжилтэй боловсон хүчний асуудал тэднийг бас тойрсонгүй. “Тогтвор суурьшилтай ажиллах хүч бараг үгүй болсон байна. Мөн энэ чиглэлээр дагнаж оёдол хийдэг хүн ховор байдаг. Тодорхой хугацаанд дадлагажуулаад ажлын дөртэй болоод ирэнгүүтээ  хэл сураггүй ажлаас гараад явчихдаг хүн олон байдаг” хэмээн ярьж байсан юм. “Уран сэнтий”-гийнх одоогоор 10 орчим  ажлын байртай бөгөөд дийлэнхдээ хамтран ажилладаг байгууллага хувь хүмүүсийн захиалгаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн экспортод гаргадаг ажээ. Тус компани нь бүх төрлийн автомашины суудлын бүрээс, хучлагыг 20 жилийн туршлагатай мастер оёдолчныхоо гарын ураар бүтээдэг аж. Мөн хүүхдийн хувцас, эрэгтэй, эмэгтэй биеийн тамирын хослолуудыг уран хатгамал, сонирхсон хээ хуараар чимэглэн захиалгаар оёдог юм байна. Мөн суудлын бүрээснээс гадна автомашины хучлага оёдог бөгөөд тухайн хүний утас, автомашины дугаарыг нь хатгамлаар урладаг юм байна. Ингэснээр хучлагаа хулгайд алдахаас сэргийлэх  боломжтой байдаг хэмээн үйлдвэрийнхэн ярьж байлаа. Цамц, футболка болон малгай дээр компьютер хатгамалаар үйлчлүүлэгчийнхээ хүссэн үг, логог урладаг юм байна. Ийм захиалгыг ихэвчлэн албан байгууллагууд өгдөг ажээ. Ажилчдын хувцас, тэмцээн уралдаанд оролцох жигд хувцас дээр албан байгууллагын лого, уриа үг зэргийг урладаг юм байна. “Уран сэнтий”-гийн үйлчид бүтээлээ чанарын өндөр төвшинд урлахаас гадна хурдан шуурхай үйлчилгээ, уян хатан үнийг санал болгодог юм байна. Та дараах хаягаар очиж, үйлчилгээг нь сонирхоорой.

ХАЯГ: Дөлгөөн нуурын уулзвараас хойш 50 м, MGL 102.1 радио, телевизийн урд талын 30-р байрны 2-р давхарын 9 тоот.

86008678, 96967826, 77087989

www.facebook.com/uransentii/

 
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 19 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 19 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин