Ц.Минжин: Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-нд төрсөн гэж олон эрдэмтэн үздэг

2018-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Эзэн Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой, “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Түүхийн ухааны доктор Ц.Минжинтэй ярилцлаа. - Их хааны төрсөн өдрийн талаар эрдэмтэд янз бүрийн байр суурийг илэрхийлдэг. “Есүхэй баатарын гэр бүл” гэсэн сонирхолтой судалгааг хийсэн судлаачийн хувьд та юу гэж үздэг вэ? -Чингис хааныг судлаачдын олонхи нь “Есүхэй баатарын хүү Тэмүжин 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар төрсөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид ч үүнтэй санал нэг байдаг. Хэдий тийм боловч Чингис хаан хэмээх Тэмүжиний төрсөн оныг түүхэн зарим сурвалж болон хожуу бичигдсэн олон ном зохиолд янз бүрээр бичсэн байдаг. Үүнээс 1155 он, 1162 он 1167 он гэсэн гурван оныг голчлон заадаг ч өөр оныг ч дурдсан нь бас олон. Зарим судлаач хэтэрхий нарийвчлан ямар өнгө, мэнгэтэй, ямар цагт төрснийг хэт мэдэмхийрч бичиж буй нь түүхэн үнэнийг ч итгэмжгүй болгож байгаа тал бий. Ийм болохоор судлаачдын дунд нэг л оныг нийтээрээ зөвшөөрөн тогтож авч, хойч үеийн судлаачдад дамжуулах нь ихээхэн ач холбогдолтой юм. -Хэдийгээр Шинжлэх ухааны академиас Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн он, сар, өдрийг Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосноор Ерөнхийлөгч зарлиг гарган бүх нийтээр тэмдэглэж байгаа ч өөрөөр ярьж, бичих хандлага байсаар байна шүү дээ? -Хэн дуртай нь гартаа тааралдсан сурвалж бичгийг ашиглах юм уу, эсвэл нэг нэрт эрдэмтэн өөрийн таамгийг гаргаж тавьсныг (нийтээр зөвшөөрөгдөөгүй) үнэн гэж үзэж цааш нь улам лавшруулж, чухал он цагийг янз бүрээр бичих нь түүхэн үнэнийг гажуудуулж байгаад Монголын түүхчид харамсч байдаг. Тухайлбал, Чингис хааныг 1167 онд төрсөн гэдэг нь Монголын түүхийн үндсэн сурвалж бичигт дурдагдаагүй төдийгүй, бусад түүхэн үйл явдлуудтай авцалдахгүй болоход хүргэж байгааг хаа хаанаа бодууштай юм. Тухайлбал, Дорно дахиныг судлаач Францын эрдэмтэн Поль Пеллио (1878-1945) 1938 оны арванхоёрдугаар сарын 9-нд Азийн нийгэмлэгийн нэгэн хурал дээр тавьсан илтгэлдээ Чингис хаан 1167 онд төрсөн гэсэн нь бий. Үүнээс болж 1939 онд Парист хэвлэгдсэн "Тал нутгийн Эзэнт улсын түүх, 1941 онд Парист хэвлэгдсэн "Монголын эзэнт улс, "Дэлхийн түүх, 1944 онд Парист хэвлэгдсэн Рене Груссе "Орчлонг эзэгнэгч Чингис хаан, Английн түүхч, профессор Ж.Саундерсийн "Монголын байлдан дагуул зэрэг олон зохиолд Чингис хаан 1167 онд төрсөн гэж бичсэн байдаг. Үүнээс улбаалан 1957 онд Японд 19 ботиор хэвлэгдсэн "Дэлхийн нэвтэрхий түүх-ийн Чингисийн намтарт, 1960 онд англиар хэвлэгдсэн "Исламын нэвтэрхий толь зэрэг ном Пеллиогийн таамаглалаар 1167 онд төрснөөр бичицгээж байна. Энэ мэтээр Чингис хааны үнэн түүх "гажуудан дэлхий дахинаар таран түгэж байгаад сэтгэл эмзэглэдэг. -Энэ гажуудлыг засахад түүхч, судлаачийн хувьд та анхаарал хандуулж үзэв үү? - Миний хувьд элдэв эргэлзээг тайлах, төөрөгдөл, гажуудлыг засахад хэрэг болох болов уу гэж “Есүхэй баатарын гэр бүл –ийн судалгааг хйиж, Монголын түүх болон Чингис хааны түүхэнд холбогдох гол эх сурвалж болон дэлхийн олон улсын түүхчид Чингис хаан хэдэн онд, хаана төрсөн тухай тэд чухам юү гэж бичсэнийг чадлын хэрээр түүвэрлэж, хүснэгт гаргасан байгаа. -Их хааны төрсөн өдрийн тухайд та ямар байр суурьтай байна? -Ер нь бол Монголын түүх болон Чингис хааны түүхийг судлаачдын ихэнх нь "Юан гүрний түүх-ийн мэдээг үндэс болгон баримталж, Тэмүжиний төрсөн оныг 1162 он мөн гэдэгт санал нэгддэг. Харин нь Тэмүжин хэдэн сарын хэдэнд төрсөн бэ гэдгийг өнөө болтол нэг мөр болгон тогтоож чадаагүй. Тэмүжиний төрсөн сар, өдрийг нэг мөр болгон тогтоож өгөх асуудал өнөөгийн түүхч эрдэмтэн судлаачын өмнө нэн тулгамдсан чухал асуудал болон тавигдаж байна гэж болно. Академич Ш.Нацагдорж 1162 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр, академич Н.Ишжамц 1162 оны тавдугаар сарын 31-ний өдөр, академич Ч.Далай 1162 оны дөрөвдүгээр сарын 26 /энд 26 гэдэг нь үг үсгийн алдаа байж магадгүй/ гэж бичсэн байдаг юм. Ш.Нацагдорж, Ч.Далайн бичсэн дөрөвдүгээр сарын 16 гэдэг аргын тооллын сар, өдрийг хэлээгүй байх. Тэд зуны тэргүүн сарын 16 буюу билгийн улирлын дөрөвдүгээр сарын 16-ныг нэрлэсэн гэдэг. Харин академич Н.Ишжамцын заасан тавдугаар сарын 31 гэдэг бол аль нэг оны зуны тэргүүн сарын 16-ны өдөрт тохирох сар өдрөөр тогтоосон гэж ойлгогддог. -Таны гаргасан хүснэгтэд дурдсан 25 эрдэмтний 11 нь Тэмүжиний төрсөн сар, өдрийг заасны долоо нь зуны тэргүүн сарын 16-ны өдөр гэсэн байна лээ? -Дээр нь Лувсанданзан "Алтан товч, Рашпунцаг "Болор эрхи, Сайшаал "Чингис хааны товчоон, Ш.Нацагдорж "Чингис хааны цадиг, Ч.Далай "Их Монгол улс, Н.Ишжамц "Чингис хаан, И.Цоодол "Тэмүжин номондоо дээрх сар, өдрийг үнэнтэй гэж үзсэн байдаг. Эдгээр ахмад эрдэмтэд маань ихийг үзэж, олны харьцуулж судалсныхаа үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байх. Бид тэдний зааж оноосон сар, өдрөөс гажих боломж алга байна.Билгийн улирлын сар, өдөр бол аргын улирлын тогтсон сар өдөртэй яг тохирдоггүй. Урт, богино жилээсээ хамаарч өөр өөр байдаг. Монголын түүхийн үнэн зөв мэдээллийг дэлхийн сонорт хүргэж чадахгүй байгаагийн гайгаар манай түүх дэлхийн түүхэнд гажуудалтай хэвээр үргэлжилж байна. Үүний нэг нь Чингис хааны түүх намтар юм. Орост болон Өрнө дахинд Чингис хааны төрсөн оныг Рашид Аддин болон П.Пеллиогийн мэдээгээр бичиж, дэлхийн нийтэд түгээж байна. Зөвлөлтийн нэвтэрхий тольд ч Чингис хааныг 1155 онд төрснөөр бичсэн байдаг. - Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1 –нд мэндэлсэн гэж тогтоосон нь зөв үү? -Ш.Чоймаа багшийн судалгаанд үндэслэн Чингис хааныг өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн гэж үзэж “Чингис хааны бахархлын өдөр” болгон сүүлийн хэдэн жил тэмдэглэж ирсэн ч энэхүү тоолол нь сарны тоолол барьсан тул жил бүр өөр өөр өдөртэй давхцаж байгаа. Иймд зарим судалаач болон энгийн иргэд ч төдийлэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингис хааны төрсөн он, сар, өдрийг нэг мөр болгож хэвшүүлж чадахгүйгээс болж, Чингис хааны түүх намтар гурав дөрвөн өөр оныг бичиж байгаа явдал дэлхийн Чингис судлалд муугаар нөлөөлж байна. Олонхи зохиогчид энэ төрсөн оноос шалтгаалж бусад үйл явдлуудыг түүнд захируулан бичих нь энэ бодит хүний намтар түүхийг ихээхэн будлиантуулах, гажуудал гаргаж байгааг анхаарахгүй орхиж боломгүй. Жишээлбэл, Тэмүжинг 13 настайд нь түүний эцэг Есүхэй хүүдээ бэр гуйхаар мордсон буюу өөрөө тэр жил нас барсан болж байна л даа. Тэгэхээр Есүхэй баатарыг 1170 онд нас барсан гэдгийг “Монголын нууц товчоо-нд Тэмүжинг 9 настай байхад бэр гуйхаар Хонгирад аймаг руу явсан гэдгээр хөөж, 1170 онд нас барсан гэдэг тооцоог гаргажээ. Чингис хаан 1155 онд төрөөд 70 гаран насыг наслаад энэ үедээ ан ав хийж, алс холын орон руу их цэрэг биеэр удирдан, говь цөл, уул усны бэрх бартаат замаар морь унан аялсан гэдэг нь арай үнэмшилгүй юм шиг санагдана. Гэхдээ үүнийг зуун хувь үгүйсгэж болохгүй л дээ. Тийм учраас, бид хүснэгт хийсэн гэдгээ түрүүнд хэлсэн.
Зохиогч Номын нэр хуудасны дугаар Тэнд юу гэж бичсэн Төрсөн он
Монголын нууц товчоо Чингисийн төрсөн оныг яг заагаагүй 1206 оны улаан бар жил хаан суув гэсэн баримт бий үүнийг үндэслэв. 45 насандаа хаан сууринд суув гэсэн баримтанд тулгуурлав. 1162 онд
1. Амар /Монгол/ Монголын товч түүх /2:102/ Чингис хааны төрсөн оныг Еровпын 1162 он гэж баримталбал зохино. 1162 онд
2. Хамтын бүтээл Дай Юан улсын түүх /54:79/ Тайзу /Чингис хаан/ хаан оронд 22 жил сууж, жаран зургаан настай ажгуу. Ци Ниян Хү-ийн газар онголов. 1162онд
3. Рашид Адцин Судрын чуулган /139:79/ Чингис хаан нь гахай жилд төрсөн ба ... бүтэн 72 жил амьдарчээ. Гахай жил гэдэг бол 1155 он болно.
4. Ж.Ж. Саундерс /Англи/ Монголын байлдан дагуулал /145:54/ Есүхэйн анхны хүү Онон мөрний хөвөөнд 1167 буюу гахай жил төрсөн болой. 1167онд
б.Лувсанданзан /Монгол/ Алтан товч /5:18/ Онон мөрний Дэлүүн болдогт байхад хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан төрөв. 1162 онд
6.Б.Я. Владимирцов /Орос/ Чингис хаан /4:11/ Ойролцоогоор 1155 онд Онон голын эрэг. одоо болтол ууган нэрээ хадгалсаар байгаа Дэлүүн болдогын билчирт Есүхэй баатарын гэрт гартаа нөж атгаж төрсөн тэр хөвгүүн сүүлдээ Чингис хаан хэмээн алдаршжээ. 1155 онд. /Уул эхдээ 1135 гэсэн нь үг үгсийн алдаа байх/
7. И.Е.Кычанов /Орос/ Ертөнцийг эзлэн дагуулсан Тэмүжингийн үйл амьдрал /191:13/ Дэлүүн болдогт /Ононгийн баруун эрэгт Нерчинскээс 250 км/ дахь хотондоо буцаж ирэх яг тэр үеэр Өэлүн амаржин, хүү төрүүлжээ..... Энэ явдал 1155 онд болсон ажгуу. 1155 онд
8Сайшаал /Өвөр монгол/ Чингис хааны товчоон /144:3/ Нийтийн он тооллын 1162 он буюу Хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр Монгол угсааны Хияд ястан Боржигин овогтны язгууртан Есүхэй баатарын гэр Онон мөрний дэргэдэх Дэлүүн болдог гэдэг газар нутаглаж байхад түүний авааль гэргий Өэлүн үжин ууган хүүгээ төрүүлжээ. 1162онд
10 Жамбалдорж /Монгол/ Болор толь /69:390/ Есүхэй баатарын тэр Өэлүн хатнаас гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдор... гайхамшигг билэг төгс нэгэн хүү мэндэлжээ. 1162онд 3 хоног дээр Есүхэй ирсэн.
Ю.Рашпунцаг /Монгол/ Болор эрхи /141:26/ ... Усан морин жилийн зуны тэргүүн сарын тэргэл өдөр Онон мөрөн дэх Дэлүүн болдог нэрт газар Өэлүн хатнаас хүү мэндэлсэн. Есүхэй баатар маш баясаж Татарын Тэмүжин-Үгэг олзолсонтэй тохиолдож, Тэмүжин хэмээн нэр өгвэй. 1162 онд
11. Эренжен Хара даван Чингисхан как полководец и его наследие /184:22- 23:145/ Ирээдүй Чингис хаан гэж нэрлэгдсэн Тэмүжин 1155 оны 2-р сард өноө ч энэ нэрээ хадгалан буй Онон мөрний эрэг дэх Дэлүүн болдогт төржээ. 1155 онд
12.Казүфужи Такайши /Япон/ Чингис хаан /154/ Би өөрийн саналыг зориг мэдэн ярьж үзвэл "Юан улсын түүх"-ийн 1162 он гэсэн үзэлтийг авч хэрэглэв. 1162 онд
13.В.В.Бартольд /Орос/ Сочинение I том /15:526/ Чингис хаан 1227 оны 8 дугаар сард 72 насандаа нас баржээ. Төрсөн он нь 1155 оны болно.
14.Г.Е.Грумм Гржимайло /Орос/ Западная монголия и урянхайский край. Том II /48:401-402/ Монгол улсын хилээс 8 мод зайтай Оросын хилд Онон мөрний баруун эрэг дэх Дэлүүн болдог гэдэг газар 1155 оны 2 дугаар сард төржээ. 1155 онд
15.К.Д.Оссон /Франц/ Монголын түүх I дэвтэр /67:74-75/ 1155 онд Есүхэй баатар Татар аймгийг дайлж тэдний хоёр ахлагчийг алсан байна. Түүний нэгийг Тэмүжин-Үгэ гэдэг. Есүхэй баатар дайснаа дараад ирэхэд нь түүний гэргий Өэлүн эх нэгэн хөвгүүн төрүүлсэн байжээ. Энэ үед Есүхэй баатарын гэр нь Дэлүүн болдог орчим байжээ. 1155 онд
16. Ким Жо Ре /Солонгос/ Мянган жилийн түүхэн хүн /85:13/ Монголын эзэнт гүрнийг үндсэлэн байгуулагч Чингис хаан 1162 онд мэндэлжээ. 1162 онд
17. Рене Груссе /Франц/ Азийн нүүдэлчин үндэстний түүх /142:279/ Есүхэй баатарын их хүү хожимын Чингис хаан цол олсон Тэмүжин бол 1155 онд Онон голын баруун хөвөөний Дэлүүн болдог гэдэг газар зүүн уртрагийн 115 градус, одоогийн Оросын нутагт мэндэлжээ. 1155 онд
18,Дармаа ширээт гүүш/ Монгол/ Алтан хурдэн мянган хигээст /3:71/ Элдэв хэмээх усан морин жил тэнгэрийн хөвгүун богд ийн төрбэй. 1162 онд
1!) II II 1 умилев /Орос/ Древняя русь и великая степь /52:451/ 1162 онд Есүхэй баатар дайснаа дарж, дархан цолоо мандуулан дайсныхаа хэд хэдэн баатрыг олзолж ирсэн тэр үед нь Өэлүн эх анхныхаа хүүг бэлэг болгохуйд Есүхэй сэтгэл хөгжин уяран ялсан дайсныхаа баатрын нэрээр Тэмүжин гэж нэрлэжээ. 1162 онд
20 Жоу хун /Хятад/ М.1Н Д11 1 1Й пу Монюи татарыи бүрэн тэмдэглэл / 75:49, 25:103/ Одоогийн Чингис хаан хөх нохой жил төрөв. /25:103/ Нынешний император Чингис родился в /году/ цзя сюй /14. II 1154-3.111155/. /75-:49/ 1154 онд
21. Ч Дплай /Монюл/ Их Монгол улс /59:39/ Тэмүжин бэлгийн III жарны усан морин жилийн зуны тэрүүн сарын 16 буюу аргын дөрвөн сарын 16-нд Дэлүүн болдогт төржээ. 1162-4-16
22. П.Пеллио /Франц/ Азийн судлал 231дүгээр боть. 133-134 тал. Францаар давхар эшлэв. Чингис хаан 1167 онд төржээ. 1167 онд
23.Ш.Нацагдорж /Монгол/ Чингис хааны цадиг /121:24/ III жарны усан морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны тэргэл өдөр буюу Евпорын 1162 оны 4-р сарын 16-ны өдөр төржээ. 1162 он 4-р сарын 16-нд
24.И. Цоодол /Монгол/ Тэмүжин (хаадын ном) /67:33-34/ Тэмүжин монгол зурхайн тооллны гуравдугаар жарны нэг цаган мэнгэтэй усан / хар/ морин жилийн зуны эхэн сарын шинийн 16-ны туулай цагт буюу 1162 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 6 цагийн орчимд одоогийн Монгол улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Дэлүүн болдог хэмээх газарт мэндэлжээ. 1162 онд 5-р сарын 31 -нд
25. Н. Ишжамц Чингис хаан (хаадын ном) /82:25/ Хар морин жилийн зуны эхэн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт тухайлбал 1162 оны тавдугаар сарын 31-ний жин үдийн 12 цагт мэндлэв. 1162 оны 5-р сарын 31-нд
Үүнээс гадна бид Чингисийн төрсөн оныг 1162 он гэдгээр хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өрнө дахинд Чингис хааны төрсөн оныг Рашид Аддиний "Судрын чуулган" номыг л үндэс болгоод, 1155 онд төрснөөр өнөө ч бичсээр байгаа явдал Чингис судлалын үйл ажиллагаанд ихээр нөлөөлж байна шүү дээ. -Чингис хаан хаана, ямар газар төрсөн бэ гэдэгт ч судлаачид бас янз бүрийн гаргалгааг хийсэн байх юм? - Монголын түүхчид болон дэлхийн олон эрдэмтэд Чингис хааныг Онон голын эрэг дэх Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Харин Дэлүүн болдог гэдэг газар чухам хаана байгааг тусгайлан судалсан хүн ховор байгаа юм. 1928 онд Монголын судар бичгийн хүрээлэнгийн дарга Онхотын Жамъян гүн Дэлүүн болдогийг олохоор Онон голыг дагаж тэр үеийн Буриад Онон голын хушууны нутаг хуучин Гилбэр харуулын нутаг хүртэл аялж, тэр газарт хэд хэдэн үеэрээ сууж дээд өвгөдөөс сонссон хэмээх хүмүүсийн яриаг тэмдэглэн аваад, зарим түүхт газар нутгийг мэдэх хүнээр заалган нүдээр үзэн тэр тухай олон хууч яриа, домгийг бичиж үлдээсэн байна. О.Жамъян бичихдээ “Хуучин Гилбэр харуулын нутаг болох ба одоогийн Буриад Онон хушууны нутаг Балж голын хойт этгээдэд Широгцай (зарим судлаачид Шурагзай уул гэдэг. Бас түүнийг Шурагтай гэж нэрлэдэг гэж бичсэн байдаг. зох) хан хэмээх нэгэн уул байна. Тэрхүү Широгцай уулын зүүн хойт ар болох газарт Бурхантхэмээх ганц гозгор уул буй гэнэ. Энэ Широгцай ханы зүүн өмнө Онон Балж голын хооронд Баян-Овоо гэдэг модтой нэгэн уулыг үзэв. Түүнийг Чингис хаан тайж явсан уул гэдэг гэнэ. Тэрхүү Баян овооны зүүнээс бяцхан хойгуур зүүн хойноосоо бяцхан өмнүүр ойр ил (жилэ) Болдогийн Эрээн толгой нэртэй өвөртөө модтой уулыг үзэв. Энэхүү Эрээн толгойн өмнө ойр Баян-Овооны зүүнээс бяцхан өмнүүр, зүүн өмнөөс бяцхан хойгуур ил газар зүүн хойноос баруун өмнө цувсан гурван нуурыг үзэв. Зүүнээс дундахыг хүртэл 200 алд хир газар, дундаас барууныг хүртэл 150 алд хир газар бололтой. Зүүн нуур нь Чингис төрөөд, эх нь адууны дэлүүгээр шөл ууснаар Дэлүүн нуур хэмээдэг, Дунд нуур нь өр дундаа аралтай, тэр арал дүв дүгрэг дээрээ тэгш, өр дундаа бяцхан хонхорхой, эргэн тойрон битүү усаар хүрээлэгдсэн тэр арлыг төсөөлбөл хөндлөн гудас хориод алд хир, жараад жилийн урьд өр дэх хонхор нь юм түлэгдэх халуун нурам байсан гэнэ. Түүнийг Чингис хааны гэрийн буурь гэж ярьцгаадаг. Баруун давстай нууранд Чингис хааны нялх биеийг угааж болгосноор Болдог нэртэй болсон гэнэ. Зүүн ба энэхүү баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул Дэлүүн болдог хэмээх газар үүнийг мөн хэмээж болох мэт... Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын баруун этгээдэд Дэлгэр хаан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харав. Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их амыг Болдогийн ам хэмээдэг. Тэр Дэлүүн болдогт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх газар нутгийн хүн хэлнэ. Энэхүү Дэлүүн болдог хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажааму” гэсэн байдаг. -Өөр энэ талаар санал дэвшүүлсэн ямар эрдэмтэд байна вэ? - Гурван нуур болон Дэлүүн болдогийн тухай доктор, профессор Х.Сампилдэндэв "Эзэн богд Чингис хааны домог оршвой, Өвөрмонголын Төгсбаярын эмхэтгэсэн "Чингис хааны домгууд" номонд өгүүлсэн нь хоорондоо бараг адил байдаг юм. Х.Сампилдэндэв нь О.Жамьянгийн өгүүлснээс арай өөр нэг хувилбар домогтоо /...Есүхэй баатар "баатар хүү төрлөө" хэмээн бэлгэшээн баярлаад тэмдэггүй шарга гүү гарган Өэлүн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Тэгээд уг газар нь Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ" гэж бичсэн юм. Адууны дэлүүг зүүн нуурт булжээ. Үүнээс болоод "Дэлүүн болдог" гэж нэрлэсэн байж болох гэж Х.Сампилдэндэв өөрөөр тайлжээ. Чингис хааны төрсөн газрыг хамгийн тоймтой тод тодорхойлсон хүн бол манйа нэрт археологич, доктор Х.Пэрлээ гуай юм. Тэр бичихдээ: "Дэлүүн болдог нь 111 дүгээр уртраг, 49 дүгээр өргөрөг. Дэлүүн болдогийн тухай олон домог таамнал бий боловч цөм ташаарсан байна. Ёстой Дэлүүн болдог нь Онон, Балж хоёр голын боом буюу билчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын Рашаан амралтын дэргэд бий" гэсэн байдаг. Энэ Дэлүүн болдог гэдэг газар чухам хаана байгааг эрдэмтэн Ш.Шагдарын бичсэн "Монголын газар зүйн нэрийн товч толь бичиг-ийг сөхөн үзвэл "Дэлүүн болдог Хэнтийн аймгийн Дадал сумын төвд (ойр) орших нарсан ойтой уул. Энд гурван нуурын амралт оршдог юм. Эзэн Чингисийн төрсөн нутаг гэж үздэг. Тахилгатай уул" гэсэн байна. Үүнээс үзвэл Дэлүүн болдог гэдэг нь домогт дурдсан нуур ч биш уул болж таарч байгаа юм. Газар зүйч Гүрбазар Дэлүүн болдог нь Биндэр сумын нутаг З.У 110°6 Х.Ө 48°7' орчимд байгаа газрын зурагт тэмдэглэсэн нь бий. Монголын нэрт түүхчид, газар зүйн эрдэмтэд Чингис хааны төрсөн нутаг бол өнөөгийн Монгол улсын нутаг Онон, Балж голын билчир дэх Гурван нуур буюу Дэлүүн болдог мөн гэдгийг тодруулан тэнд Чингис хааны хөшөөг 1962 онд босгосон. Энэ газар нь Чингисийн төрсөн газар мөн болохыг харь оронд нас барсан Чингис хааны шарилыг хаа хол газраас хэдэн сарын аян хийж, төрсөн нутаг Хан Хэнтий ууланд авчирч онголсноор давхар нотлож байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

6 цаг 22 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

6 цаг 22 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

6 цаг 22 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

6 цаг 22 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 17 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

21 цаг 25 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

21 цаг 46 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 6 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 18 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин