“Хантер Киллер” киноны зөвшөөрлийг олгосонгүй

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хантер Киллер” киноны хэсэг
Д.ЭНХЭЭ Харри Олдман, Жерард Батлер нар гол дүрд нь тоглосон Донован Маршийн “Хантер Киллер” хэмээх Америкийн киног нийтэд үзүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг ОХУ-ын Соёлын яам олгоогүй байна. Энэ киног арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-д нийтэд үзүүлэх ёстой байсан хэмээн “Бюллетень кинопрокатчика” сэтгүүл мэдээлжээ. Дайн байлдааны сэдэвтэй “Хантер Киллер” кинонд дэлхийн III дайн гарахаас сэргийлэн хичээл зүтгэл гаргаж байгаа Америкийн шумбагч хөлөг онгоцны багийнхны ажил үйлс, намтар түүхийн тухай өгүүлдэг. Киноны үйл явц дунд төрийн эргэлт гаргахаар үймээн дэгдээгчдийн гараас Оросын ерөнхийлөгчийг аврах ажиллагаанд шумбагч хөлөг онгоцныхон оролцдог. Өмнө нь энэ киног Украйны нутаг дэвсгэрт гаргахыг хориглосон. Украины киноны урлагийн тухай хуулийг Украйны Соёлын яам үндэс болгосон хэрэг. Энэ кинонд Олдман, Батлер зэрэг Холливудын жүжигчдээс гадна Оросын Михаил Горевой, Юрий Колокольников, Александр Дьяченко, Игорь Жижикин нар тогложээ. “Megogo Distribution” компани түнш кино театрууддаа хандаж “Хантер Киллер” киног энэ сарын 1-нээс үзүүлэхээр гаргасан зарлалаа түр цуцлахыг хүссэн албан захидал илгээжээ. Киног нийтэд үзүүлэх зөвшөөрлийг авч чадаагүй байна. Киног зөвшөөрөлгүйгээр ОХУ-д үзүүлэх нь хуульд нийцэхгүй” хэмээн дурджээ. “Бюллетень кинопрокатчика” сэтгүүл эш татсан дистрибьютерийн захидалд “Кинотой холбоотой бүх материал, баримт бичиг болон киног урьдчилж үзүүлэхээр 1.5 сарын өмнө хүлээлгэн өгсөн” тухай дурдсан байна. Гэсэн хэдий ч  киног нийтэд үзүүлэх зөвшөөрөл олгох талаар Соёлын яамны хариуг аваагүй байгаа ажээ. “Megogo Distribution” компанийн хүмүүс киног нийтэд үзүүлэх гэрчилгээний дугаар, зөвшөөрөл олгосон огнооны талаар олж мэдэхийг хичээсэн ч бүтээгүй юм байна. Соёлын яамны ажилтнууд гэрчилгээ гарын үсэг зуруулах шатанд байгаа хэмээн хариулжээ” хэмээн сэтгүүлийн мэдээнд өгүүлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 49 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 54 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 54 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин