Бидний 12 байр ухарсан үзүүлэлтээр Хятад 30 байр урагшлав

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2019” тайлан. Нийт улс орнууд 314 шинэчлэлийг хийж чаджээ. БНХАУ топ 10-т орж ирэв.
Б.ТӨГС Бизнес эрхлэхэд таатай нөхцлөөрөө манай урд хөрш ганцхан жилийн дотор 30 байраар урагшилж шилдэг 10-т багтсан болохыг Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2019” тайланд дурджээ. Тус улс гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэр дундаа цахилгаан эрчим хүчээр хангах үзүүлэлтээр ийнхүү огцом дэвшил гаргасан байна. Тодруулбал, эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболтыг үнэгүй хийх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тайланд хамрагдсан Бээжин, Шанхай хотод цахилгаан эрчим хүчээр хангах шалгуураар ахиц гаргажээ. Мөн хэрэгчлэгчдэд зориулан гар утасны шинэ программыг нэвтрүүлсэн тул цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээх шаардлагатай байсныг 34 хоног болгон бууруулжээ. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцлан, тайланг нэгтгэн ирүүлэх, тэмдэгтийн хураамжийг нэгтгэн төлөх боломжийг олгож, эрх бүхий байгууллагуудын хүнд суртал, үйлчилгээний хугацааг багасгасны үр дүнд татварын систем нь илүү хялбар болжээ. Мөн хил дамнасан худалдаа эрхлэх, хөрөнгөө бүртгүүлэх зэрэг хөнгөвчилсөн шинэчлэлийг хийж чадсан учраас ийнхүү огцом урагшилж, топ 10-т орж ирлээ. Эхний гурван байрыг хоёр дахь жилдээ эзэлж чадсан Шинэ Зеланд, Сингапур, Дани улс, жагсаалтыг тэргүүлж буй АНУ, Их Британи, БНСУ гэсэн 10 оронд ч ийм жишиг байна. Дэлхий нийтээр хувийн хэвшлийг дэмжих, хүнд сурталтай тэмцэхэд амжилт гаргасан жил байсныг Дэлхийн банк онцоллоо. Тэгвэл манай улсад юу болж байна вэ. Гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн их горьдлого тавьдаг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудалтай үйл ажиллагаа олон нийтэд ил болж шуугиан дэгдээгээд байна. Бизнес эрхлэгчид өнгөрсөн долоо хоногт багагүй бухимдалтай байлаа. Түүнийгээ ч илэрхийлэв. Дэлхийн банкны дээрх судалгаагаар манай улс өмнөх жилийнхээ үзүүлэлтээс 12 байраар ухарсан тааруухан дүн авсан. Ганцхан жилийн дотор байраа 30-аар ахиулсан Хятадын авч хэрэгжүүлсэн чиглэлүүдэд манай улс бүдэрсэн байх юм. Тухайлбал, бизнес эрхлэгчийг эрчим хүчинд холбогдох, хил дамнасан худалдаа буюу экспорт, импортын үйл ажиллагаан дээр муу оноо авчээ. Ганцхан жилийн өмнө БНХАУ бизнес эрхлэхэд таатай орны жагсаалтаар манай улсын хойно байсан. Харин тэд бидний хийж чадахгүй байгааг дор нь сайжруулчихаад урд гараад “давхичихлаа”.  Давхихдаа бүр дэлхийг манлайлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 2 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 6 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 6 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин