Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

2018-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ болон  Кубын төрийн албан тушаалтнууд  металлург, тээвэр, газрын тос, эрчим хүч, спортын салбарыг эрчимжүүлэх зорилгоор талуудын байгуулсан хамтын ажиллагааны долоон гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ үйл явдал хоёр орны Засгийн газар хоорондын XVI  комиссын хурал өндөрлөх үеэр  болжээ.   Тухайлбал,  Кубын спорт, биеийн тамир болон чөлөөт цагийн үндэсний хүрээлэн, ОХУ-ын  Спортын яам  хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна ОХУ-ын инженерийн үйлдвэр болон Кубын худалдааны “Асинокс” үйлдвэрийн хооронд цувьсан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх болон шинэчлэх  2015 онд байгуулсан  үндсэн гэрээнд нэмэлт оруулах талаар хэлэлцсэн байна. Мөн гэрээнд гарын үсэг зурахаас гадна  “Зарубежнефть С.А.” компани  “Cubapetrуleo” компанийн хооронд  геологийн баялгийн нөөцийг үнэлэх, битумын газрын тосны ордны хөгжлийн хэтийн төлөв болон Кубын хойд хэсэгт  битумын ордны талаар санамж бичгийг  байгуулсан байна. Талуудын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Юрий Борисов,  Кубын Сайд нарын зөвлөлийн дэд дарга Рикардо Кабрисас нар байлцжээ. Энэ бүх гэрээнд зарцуулах зардал 260 тэрбум ам.долларыг давсан гэж   шадар сайд мэдэгдсэн байна. Түүнчлэн Кубын зүгээс  дэд бүтэц болон  үндэсний төмөр замыг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурахыг хүсч байгаагаа  илэрхийлсэн гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 9 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 9 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин