Монгол дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны ажилтанд АНУ хориг тавьжээ

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ БНАСАУ-ын асуудлаарх хоригийн жагсаалтад хоёр иргэн, нэг байгууллагыг АНУ нэмж оруулан, дахиад хоёр иргэн, долоон компанийг террорист үйл ажиллагаатай холбогдуулан шалгаж байна. Энэ тухай мэдээллийг АНУ-ын Сангийн яамны гадаадын активыг хянах газраас өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлжээ. БНАСАУ-ын асуудлаарх хоригийн хоёр дахь удаагийн жагсаалтад туркийн Sia Falcon International Group компани болон энэ байгууллагын удирдлагад ажилладаг Турк улсын хоёр иргэн багтжээ. Энэ шийдвэрийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд тусгасан Пхеньяны эсрэг авах хүчин төгөлдөр үйлчилж байгаа хориг арга хэмжээний гадуур БНАСАУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх оролдлого хийсэн хэмээн тайлбарлажээ. Үүнээс гадна мөн энэ онд БНАСАУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар Sia Falcon International Group-тэй хэлэлцээ хийхээр Турк улсад очсон Монгол Улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны нэг ажилтанд бас хориг тогтоосныг Сангийн яам онцлов. Одоо шинээр шалгагдаж байгаа байгууллага, хувь хүмүүсийн тухайд тэднийг “Ливаны шийтийн зэвсэгт цагдаагийн байгууллага болох “Хезболлах”-д материаллаг туслалцаа үзүүлсэн хэмээн үзэж байгаа юм байна. БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хориг, зэвсгийн эмбарго, пуужингийн түлш, давхар зориулалттай тоног төхөөрөмж, материал нийлүүлэх хориг, мөн тус улсаас нүүрс, төмөр, хар тугалга, далайн бүтээгдэхүүн, бусад бүтээгдэхүүн экс­порт­лохыг хатуу хориглосон дэглэм үйлчилж байгаа билээ. Сүүлийн удаа энэхүү хоригийг арванхоёрдугаар сарын 22-нд чангатгасан билээ. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 39 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 39 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин