Улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлжээ

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, менежментийг сайжруулах талаар сүүлийн хоёр жилд шат дараалсан арга хэмжээ авч ажилласныг албаныхан тодотгов. Үүний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт сайжирч улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, ногдол ашиг эрс нэмэгдсэн аж. Тухайлбал, 2016 оны сүүлчийн хагас жилээр 15 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан компаниуд өнгөрсөн онд 859 тэрбум төгрөг, энэ оны эхний хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн 2017 онд 12.6 тэрбум төгрөг,  2018 оны эхний найман сарын байдлаар 37.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2016 оныхоос 3-6 дахин өссөн үзүүлэлт юм байна. Түүнчлэн төрийн өмчит компаниуд 2016 онд 1.1 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөг болж 600 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай Засгийн газрын тогтоолыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлж дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж улсын төсөвт 16.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 12 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 16 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 16 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин