Шатахууны үнийн өсөлтийг бууруулах гарц байна уу?

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Нэг өглөө босоход л бензин шатахууны өчигдөр байсан үнэ нэмэгдчихсэн байх болов. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч иргэдийн амжиргаанд хүчтэй цохилт үүсгэдэг. Үүнийг ердийн үзэгдэл юм шиг ойлгох болсон нь өчигдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал Газрын тосны газраас зарлан хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс харагдав. Уг нь сэтгүүлчид уг мэдээлэлд очихдоо бий болоод байгаа үнийн өсөлтийг бууруулах талаар төр, засгаас юу хийх гэж байгааг олж мэдэхийг хичээсэн. Гэтэл их санасан газар хэдэн шөнө хоосон гэдэг дээ. Тэр лугаа л юм боллоо. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаярын мэдээллээс бол манай улсын газрын тосны хангамж хэрэглээ 100 хувь гаднаас хамааралтай байдаг болохоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн, мөн валютын ханш чангарсан зэргээс шалтгаалж шатахууны үнэ өсөх нь гарцаагүй боллоо. Тэгэхээр энэ өсөлтийг зогсоох сааруулах талаар төр, засгаас зарим арга хэмжээг авч байгаа ч импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эрх ашигт хамаагүй халдаж болохгүй хууль зүйн нөхцлийн улмаас үр дүн бага байна. Тодруулж хэлбэл дэлхийд газрын тосны үнэ “Роснефть” компанийн нийлүүлж байгаа шатахууны үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж байгаа юм гэсэн ерөнхий хариултаар “булав”. Цаашид шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах гарц байна уу гэсэн асуултад тэр хариулахдаа “Бид үнийн асуудлыг зохицуулахдаа зах зээлийн зарчмыг гажуудуулах эрх байхгүй шүү дээ” гэж бөөрөнхийлсөн төдийгүй манай яам, агентлагийн бодлогын гол чиглэл нь шатахууны хангамж, чанарын асуудлыг л зохицуулах учиртай юм. Яг үнийн асуудлыг чинь үнэ стандартын байгууллага гэж байна. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд тодорхой үүрэг зорилготой байгууллагууд зохицуулж байх үүрэгтэй шүү дээ гэж хариулсан. Энэ бүхнээс нь харвал шатахууны үнэ өсөхөөс аргагүй л гэж хүлээн зөвшөөрсөн шинжтэй нь ажиглагдлаа. 2018 он гарсаар шатахууны үнэ 2-3 дахин өслөө. Хоёрхон өдрийн өмнө гэхэд түлш АИ-92-ын үнэ нэмэгдчихэв. Ингэснээр бензин, шатахууны үнэ хотод 50-100, хөдөөд 60-140 төгрөгөөр өссөн байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хөлс нэмэгдэв. Иймээс одоо яах вэ гэсэн асуулттай Засгийн газар тулгарч байгаа. Гэтэл Ерөнхий сайд нь ч бас л шатахууны үнийн өсөлт бол дэлхийн зах зээлийн нөлөө, зарчмаар бий болж байгаа үзэгдэл гэж хэлж байна лээ. Энэ нь бараг л төр, засгийн бодлогоос гараад явчихсан асуудал гэсэн мэт. Уг нь Засгийн газар мөрийн хөтөлбөртөө шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй байлгаж үнийн дарамтыг багасгана гэсэн заалт оруулсан байгаа юм. Тэгэхээр дэлхий зах зээлд нефтийн үнэ, ам.долларын ханш өссөн болохоор үнэ бууруулъя гэж хэлэх боломжоо алдаж. Харин шатахууныг улсын хэмжээнд ижил үнэтэй байлгана гэсэн зорилтоо яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бэ. Шатахууны үнэ төв, хөдөөд байтугай нийслэлд ч янз бүр л байна. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэвэл шатахууны талаарх дээрх заалтаа анхаармаар юм биш үү. Дотоодын зах зээлд шатахууны үнэ өсөхөд нефть бүтээгдэхүүн хилийн үнээс гадна валютын ханш нөлөөлдөг. Тэгэхээр Монголбанк ам.долларын ханшийг тогтворжуулж чадсан бол шатахууны үнэ өнөөгийн хэмжээнд хүрч өндрөө авахгүй байж болох байсан болов уу. Шатахууны үнийн цохилтод улсаараа нэрвэгдэхээс аврахын тулд цаашид Засгийн газар юу хийх бол. Онцгой татварын бодлогоо өөрчлөх үү. Нэмэх үү. Яадаг бол. Өөр гарц хайх юм уу. Ямар ч гэсэн үнийн өсөлтөд хариу барих л хэрэгтэй байх. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 55 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 59 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 59 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин