Ж.Баасандамба: Пауэрлифтинг нь монгол хүнд тохирсон спорт

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан 36 дахь удаагийн ДАШТ манай оронд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. 23 орны тамирчин өрсөлдсөн тэмцээнд манай орны 27 тамирчин оролцсоноос ахмадын төрлийн 66 кг-д нийлбэр дүнгээрээ 300 кг-ийн штанг өргөж алтан медаль хүртсэн МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн ахмад багш Ж.Баасандамбатай ярилцлаа.   -Спортын олон төрөл бий. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болов? -Би гимнастикийн багш. Гимнастик бол турник, савлуур, модон морин дээр хийдэг спорт. Харин 2000 оноос хойш гимнастикийн ахмад тамирчдын тэмцээн зохиогдохоо больсон. Иймээс бодибилдинг, пауэр­лифтингийн спор­тоор хичээллэж эхэл­сэн. Улмаар “Хар ирвэс” клубын 15 жилийн ойн нэрэмжит боди­билдингийн аварга шалгаруулах тэмцээнд орол­цож III байр эзэлсэн. Үүнээс хойш дахин бодибилдингийн тэмцээнд оролцоогүй. Гэхдээ пауэрлифтинг, хүндийн өргөлтийн ахмадын тэмцээнд оролцсоноос хойш одоог болтол оролцож байна. Хүүхэд байхдаа хөдөөний хүүхдүүд шиг дээлээ урагдтал барилдаж өссөн. Оюутан болоод чөлөөт, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд III байрт орж байсан.  Дараа нь сургуулийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнд орж 60 кг-д түрүүлж хот, улсын тэмцээнд оролцсон нь энэ спортоор хичээллэх үндэс суурь болж өгсөн. -Та энэ спортоор хэзээ­нээс хичээллэж эхэлсэн бэ? -Би гимнастикийн спортын  мастер цолтой. Биеийн тамирын дээд сургуульд 40 гаруй жил гимнастикийн баг­шаар ажилласан. 1999 онд штангийн ахмад мастеруудын пауэрлифтингийн анхны тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Хойтон жил нь дахин оролцож алтан медаль авсан. Гэвч сүүлд нь ахмад тамирчид энэ спортоор  хичээллэхээ больсон доо. -Та энэ тэмцээнд ахмадын ангиллын 66 кг-д түрүүлж алтан медаль хүрт­сэн. Энэ жиндээ тогтмол штанг өргөж оролцдог уу, эсвэл жин хасч, нэмж оролцдог уу? -Би 74 кг-д оролцдог байсан юм.  Харин энэ удаа жиндээ оролцож чадаагүй. Учир нь 74 кг-д  н.Цэгмид оролцохоор нэрээ бичүүлсэн байсан болохоор есөн кг хасч 66-д оролцохоор болсон. Жин хасна гэдэг их явдалтай юм байна. Долдугаар сараас жингээ хасч эхлээд хоёр долоо хоноход зургаан кг хассан. Ер нь  тэмцээнд 65 кг-тай орсон. Пауэрлифтингийн спорт бол жингээрээ уралддаг спорт. Нэг жинд олон тамирчин уралдвал хэн нь хүнд жин илүү өргөсөн гэдгээрээ амжилт гаргаж эхний байрт ордог. -Долоо хоногийн гурван өдөр бэлтгэл хийдэг гэж байсан. Тэмцээнд оролцох үед бэлтгэлийнхээ ачааллыг нэмдэг үү? -Сая  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролц­сон тамирчдыг нэгд­сэн журмаар Ханд­гайтын ойролцоо байдаг цэргийн амралтад аваачиж пауэр­лифтингийн холбооны дасгалжуулагч сар хөнгөн жингийн дасгал хийлгэсэн. Учир нь биеийн жингээ 100 хувь гэж үздэг. Биеийн жингээ өргөж байвал 100 хувь өргөж байна гэж  үздэг юм. Түүний 50, 60 хувиар бэлтгэл  хийлгээд амрааж байсан. -Таны жинд гадаадын аль орны тамирчин оролцов? -Энэ тэмцээнд  26 орны  70, 80 тамирчин оролц­соноос миний жинд гадаадын 10 гаруй  тамирчин оролцсон. Гэхдээ ихэнх нь Европын тамирчид бай­сан. Азиас гэвэл Энэт­хэгийн тамирчин оролцсон. Үүнээс гадна пауэрлифтингийн спорт нь монгол хүний онцлог, бие  бялдарт тохирсон спорт гэж боддог. Монголчууд ер нь махлагдуу талдаа их өндөр хүмүүс биш шүү дээ. Багаасаа их ажиллаж хөдөлмөрлөдөг. Ялангуяа, хөдөө өссөн хүүхдүүд их хөдөлмөрч. Тухайлбал, Хөвсгөлийн модтой газрын хүүхдүүд нуруу нь их сайн хөгжсөн, чадалтай байдаг. -Бэлтгэл сургуулилтын үеэр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ биз? -Тэгэлгүй яахав. Би 2000 оноос цагаан хоолонд орсон учраас махны төрлийн зүйл иддэггүй. Цагаан идээ бол хэрэглэнэ. Энэ спортоор хичээллэдэг хүний хувьд  бэртэж гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа, хүнд дасгал хийвэл нуруу бэртэх, суултын дасгалыг их хийвэл цагаан мах гарах тохиолдол бий.  Мөн тэвчээртэй, хүч чадалтай, хөдөлгөөний эвсэлтэй, авхаалж самбаатай байх шаардлагатай. Учир нь гар, хөл тахийснаар амжилт нь нойллох удаа байдаг. Сая энэ тэмцээнд үүнээс болоод  манай хоёр гурван тамирчин алтан медаль авах боломжоо алдлаа шүү дээ. -Танд пауэрлифтингээр  хичээллэдэг шавь байдаг уу? -Би 2003 оноос хойш  Багшийн дээд сургуулийн оюутнуудыг сонирхлоор нь дугуйланд хамруулан дасгалжуулж эхэлсэн. Миний дасгалжуулсан хүүхдүүдээс 2014 онд нэг эмэгтэй тамирчин пауэрлифтингийн дэлхийн аварга болж байсан. Мөн өнгөрсөн жил Монголд болсон бодибилдингийн  дэлхийн аваргын тэмцээнд н.Энх-Эрдэнэ гээд миний шавь аварга болсон. Миний бэлтгэсэн шавь нараас дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн 4-5 тамирчин бий. Мөн 7-8 нь Азийн аварга болж байсан. -Та энэ спортыг сонирхож, хичээллэхийг хүсч байгаа залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ? -Ер нь тамирчин хүнд бие бялдрын таван чанар  гэж байдаг юм. Хүч, хурд, тэвчээр хатуужил, авхаалж самбаа  болон уян хатан гэсэн чанарыг эзэмших ёстой. Аль нэг чанар нь дутагдвал тамирчин хүн амжилт гаргахдаа муу байдаг. Тухайлбал, уян хатан байхгүй бол шинэ техник сурахад хэцүү. Ялангуяа, хурд, хүчний дасгал хийх хэрэгтэй. Мөн бэртэж гэмтэхээс сэргийлж таарсан дасгал хийхээс гадна өөрийнхөө өргөдөг дундаж жингээр бэлтгэл хийх нь сайн. Энэ нь нэг их хүнд болон хөнгөнөөр  биш хийнэ гэсэн үг юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин