Ш.Арвай: Улсын хилээ тогтоосон айлын ард түмэн аз жаргалтай, бүтэн сайхан байна

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН НҮБ-д зөвлөх эрхтэй Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайтай ярилцлаа.   -Хууль сахиулахын их сургууль жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ удаа хилийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм байна? -Дэлхийн улс бүрт өөрийн онцлогтой улсын хил гэж бий. Улсын хилийг олон улсын гэрээгээр төгс баталгаажуулж хамгаалж чадсан тусгаар улс орнууд хөгжин цэцэглэж, жаргалтай сайхан амьдарч байхад улсын хилээ баталгаажуулж чадаагүй улсууд гадны халдлага түрэмгийлэлд өртөж, улс орон нь мөхөн доройтож, ард түмэн нь зовлон бэрхшээл амсаж байна. Тэгэхээр улсын хил нь даян дэлхий, бүс нутаг, улс хооронд энхтайван, аюулгүй байдлыг хангах, эс хангах шалгуур үзүүлэлтийн нэг болдог. Хүн төрөлхтөнд гай зовлон учруулсан дэлхийн I, II дайны уршгийг арилгаж, энхтайван аюулгүй байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх таатай нөхцөл бүрдүүлэх зорилго, үүрэг хариуцлага хүлээхээр байгуулагдсан НҮБ-ын үндсэн зорилго үүнд оршино. Эдүгээ улс бүр НҮБ-ын дүрмийн хүрээнд уялдуулан зохицуулсан үндсэн хуулиа батлан, хөгжил дэвшил, үндэсний аюул­гүй байдлын асуудлыг өөрийн онцлогт нийцүү­лэн шийдвэрлэж байна. Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гаргаж түүндээ “Үндэсний  аюулгүй байдал гэж Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хангах гадаад ба дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ” гэж тодорхойлсон байгаа. Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдал нь нэн тэргүүнд хил хязгаарын аюулгүй байдлаас шалтгаална гэдгийг төрөөс онцлон үзэж хилийн аюулгүй байдлын мөн чанарыг томъёолж “Хилийн аюулгүй байдал гэдэг нь улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхол, гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсаныг хэлнэ” гэж хуульчилсан байна. Эдгээр хууль эрх зүйн үндэслэлийг нотлох мөн олон улс, бүс нутаг, хөрш улсууд түүнчлэн Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад Монгол Улсаас оруулсан олон улсын шинжтэй баримтыг онцгойлон авч буйг энэ удаагийн хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн илтгэлдээ тусгасан. Монгол Улс улсын хилийн ойлгол­тоороо дэлхийн  хаана нь явна. Бидэнд тулгамдсан асуудал байна уу, үгүй юү. Байгаа бол түүнийг тайлах ямар арга байна вэ гэдгийг бүх чиглэлийн эрдэмтдийг цуглуулж, дээр нь гадаадын эрдэмтдийг урьж оролцуулаад зөвхөн Монголд ашигтай биш Монголын жишээн дээр болж байгаа энэ үйл явдал дэлхий нийтэд ашигтай болохыг ойлгуулахад хурлын зорилго оршиж байна. -Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам байна вэ? -Улсын хилийн тухай олон улсын гэрээнүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, улсын хилийг хамтран шалгах хугацаа хэтэрч байгаа байдлыг харгалзан Монгол Улс ОХУ-ын хилийн гэрээний дагуу хилийн ээлжит хамтын шалгалтыг ойрын жилүүдэд гүйцэтгэнэ. Мөн ОХУ-ын хилийн тухай гэрээг хавсралтуудын хамт НҮБ-д зохих журмаар бүртгүүлэх арга хэмжээг дипломат аргаар шийдвэрлэх ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн, хууль санаачлагчид улсын хилийн аюулгүй байдлыг хангах таатай баталгаажсан орчин бүрдүүлэхийн тулд хилийн дэд бүтцийн хөгжлийг онцлон анхаарч УИХ, Засгийн газраас тусгай шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээрийг 2002 онд гаргасан Монгол Улсын хилийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгаж, Засгийн газарт үүрэг болгосноос хойш 16 жил өнгөрч байгаа ч хэн ч хэрэгжүүлэх санаачилга гаргаагүй. Үүнийг цаг алдалгүй бодитоор шийдвэрлэхийн тулд манай төр, засгийн удирдлага, УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд, төсөлд оролцох эрдэмтэн, шинжээчид, судлаачид хэн ч бай гурван улсын хилийн уулзвар, Буйр, Увс нуурын умард хормой, Соёлз хайрханы орой, Нөмрөгийн ай сав, Галбын болон Цэрдийн их говь түүнчлэн Цэнхэр номингийн говийн алслагдсан хилийн шугам, Алтайн нурууны I баганаас гурван улсын хилийн зааг болгосон цэг хүртэлх 100 гаруй км бүхий хэсэг, Тагна уулын энгэр, Монголын шарын даваа, Шишгэдийн умард хөндий, Хэнтий нурууны умард хэсгийн Минж, Хүдэрийн уулст байгаа хилийн сүлдэт багана, тэмдэгт дээр бэрхшээл саадыг харгалзахгүйгээр морилон очиж эх орны хил хязгаар яагаад эзэнгүйдэж байгаа. Гадаад, дотоодын хууль бус үйл ажиллагаа, халдлагад байгалийн баялаг хэрхэн сүйдэж байгааг тэндээс харж, түүнээс гарах ухаан билгийг тунгаан болгоож төрийн шийдвэр гаргахыг хичээгээсэй гэж хүсч байна. Мөн улсын хил дээр мориор, явганаар, шөнөөр үүрэг гүйцэтгэж байгаа хилийн манаатай хагас цаг боловч хамт байж тэдний хэрэглэж байгаа зэвсэг техник хэрэгсэл, уналга, ахуй байдалтай нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгч, хил хязгаарын аюулгүй байдлыг улам бэхжүүлэх системтэй арга хэмжээ авах байх гэж найдаж байна. -Монгол Улс ОХУ, Хятадын хилийн орон зай, аюул заналын ерөнхий төлөв хандлага, улсын хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй ямар асуудлууд байна? -Монгол Улсаас ОХУ-тай тогтоосон хил нь Монгол Орос хоёр улсын дундын өмч юм. Монгол Хятадын хоорон дахь хил ч ийм шинж чанар хадгалдаг. Улсын хил болгон геодезийн аргаар градус, минут, секундын хэмжээстэйгээр дунджаар нэг нь нөгөөгөөсөө 2.4 км зайтай тогтоосон хилийн багана, тэмдэгтүүдийн байршил, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах зорилтуудыг олон улсын гэрээгээр шийдвэрлэсэн. Улсын хил өөрчлөгдөхгүй, зөрчигдөхгүй байх хуультай. Манай урд, хойд хөршүүд нь хилийн аюулгүй байдлын асуудлыг XXI зууны онцлогт нийцүүлэн амжилттай шийдвэрлэж, жилээс жилд боловсронгуй болгосоор байна. Гэтэл өнөөдөр Монголын хилчид байгаль, цаг улирлын бэрхшээлийг үл харгалзан ямар ч үед улсын хилийн сүлдэт багана, тэмдэг, хилийн шугамыг бүрэн хэмжээгээр, өдөр шөнөгүй хараа хяналтдаа байлгаж чадахгүй байна. Энэ бол хилчдийн буруу биш. Тэдэнд агаар, сансрын хосолсон техник технологи, онгоц, нисдэг тэрэг, цахим хэрэгсэл дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлыг улсын хил хязгаарт хангах таатай, баталгаажсан нөхцөл бүрдээгүй нь улсын хилийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үүнд Монгол Улсын эдийн засгийн чадавхи хамааралтай болов уу. -Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ? -Монгол Улс нь улсын хилийн аюулгүй байдлын талаар үеэс үе дамжуулан ашиглах үлгэр жишээч, Монголд төдийгүй олон улсын ач холбогдолтой үндэсний баялаг, нандин ай савтай улс мөн.Түүнийг гурав дахь мянганы гарааны XXI зуунд уламжлуулан төлөвшүүлж хөгжүүлэх төр, засгийн эрхзүйн үндэс ерөнхийдээ тавигджээ. Хоёрдугаарт, нийгмийн хөгжлийн гадаад, дотоод, обьектив ба субьектив, бодит ба бодит бус хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг оюуны чадавхид зарим талаар доголдол гарч байгаа нь хилийн аюулгүй байдлын хангалтад таагүй нөлөөлж тэр нь шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг үүсгэж байна. Гуравдугаарт, Монгол Улсын хилийн талаар баримталж байгаа олон улсын эрхзүй, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Улсын хилийн талаар төрөөс баримтлах бодлого, бусад эрх зүйн эрх ашигт нийцүүлэн улсын хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн явуулж үр дүнгээр нь төрөөс улсын хил болон хил орчмын нутаг дэвсгэрийн хуваарилалт, засаг захиргаа, удирдлагыг төгөлдөржүүлж, хил хязгаарын дэд бүтцийн хөгжлийн талаар эрхзүйн болон практик нэмэгдэл арга хэмжээ авах шаардлага гарч байна. Энэ нь тус олон улсын бага хурлын үр дүн, үнэ цэнэ, ач холбогдолтой бас холбогдоно гэдэгт итгэл төгс байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

12 цаг 30 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

16 цаг 6 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

23 цаг 4 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

23 цаг 4 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

23 цаг 4 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

2024-12-25