Уул уурхайн орлогоос 33 тэрбум төгрөгийг орон нутагт шинээр хуваарилав

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар орон нутагт чиглэсэн хөрөнгийн эх үүсвэрүүд багагүй хувиар нэмэгдэхээр байна. Тухайлбал, нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн анх удаа аймгуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хуваарилж эхэлсэн. 2018 онд 59 тэрбум төгрөгийг энэ зорилгоор аймгуудад хуваарилсан бол 2019 оны төсвийн төсөлд 189 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.  Ингэснээр ихэнх аймагт 2-3 тэрбум төгрөг байсан бол 8-10 тэрбум болж нэмэгдэнэ гэсэн үг.  Мөн ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн 50, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувь болох нийт 33 тэрбум төгрөгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон нутгийн төсөвт шинээр хуваарилсан байна. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг энэ оныхоос 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөг болгохоор тусгажээ.  Ингэснээр 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нийлбэр дүнгээрээ 681 тэрбум төгрөг болж энэ оныхоос 276 тэрбумаар нэмэгдэхээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин