Б.ҮЕНЧ
Монголбанк өнгөрсөн есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон байна. Энэ мөнгөөр 239 иргэн шинээр ипотекийн заалд хамрагджээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
Есдүгээр сард 16 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин