Forbes: Елена Батурина Оросын хамгийн баян эмэгтэй

2018-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Елена Батурина Фото © Валерий Морев/ТАСС
  Д.АРИУН Forbes сэтгүүл  Оросын хамгийн баян бизнес эмэгтэйчүүдийн рейтингийг гаргасныг тус улсын хэвлэлүүд  өчигдөр /2018.10.25/ мэдээлсэн байна. Хөрөнгө оруулалтын "Интеко" компанийн тэргүүн Елена Батурина  жагсаалтыг тэргүүлжээ. Түүний хөрөнгийг Forbes 1,2 тэрбум доллар хэмээн үнэлсэн байна. Бэлэн хувцасны цахим худалдааны Wildberries компанийн ерөнхий захирал Татьяна Бакальчук хоёрт  /600 сая доллар/ бичигджээ. Өнгөрсөн жил хоёрт орж байсан Елена Рыболовлева энэ жил нэг байр ухарч гуравт жагссан байна. Хөлбөмбөгийн  "Монако" клубын эзэн бөгөөд ерөнхийлөгч Дмитрий Рыболовлевын эхнэр байсан энэ хатагтайн хөрөнгө 600 сая доллараар үнэлэгдэж байгаа аж. Forbes-ийн жагсаалтын дөрөвт бичигдэж байгаа хатагтай Наталия Филевагийн хөрөнгө чинээ мөн л 600 сая доллараар хэмжигдэж байгаа бөгөөд тэрээр  нисэхийн "Сибирь", "Глобус" нисэхийн компанийн эзэмшигч аж. 500 сая долларын хөрөнгөтэй гурван эмэгтэй тав, зургаа, долдугаарт эрэмбэлэгджээ. Тэд бол, "Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, "Лебедянский" үйлдвэрийн  хувьцаа эзэмшигч асан Ольга Белявцева, “Черкизово” группийн хамтран эзэмшигч Лидия Михайлова, TPS Real Estate компанийн хамтран эзэмшигч Лилия Ротенберг нар юм. "Новатэк" компанийн удирдах зөвлөлийн гишүүн Татьяна Кузнецова ($450 сая), "Фосагро" компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг Евгения Гурьева ($360 сая), хөдөө аж ахуйн "Содружество" холдингийн хамтран эзэмшигч  Наталья Луценко ($350 млн)  нар аравт багтсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 21 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 21 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 20 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин