Роналдо буруугүй гэдгээ дахин мэдэгдэв

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Кристиано Роналдог  2006  онд Лос Анжелест загвар өмсөгч асан Катрин Майоргод бэлгийн  дарамт үзүүлсэн хэргээр дахин шалгаж эхэлсэн.  Харин хөлбөмбөгчин  өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэдэгдсэн юм. Катрин Майорга  Германы “Дер  Шпигель” сонинд өгсөн ярилцлагадаа тамирчин энэ хэргийг нуухын тулд мөнгөн төлбөр авахаар тохиролцсон гэжээ. Түүний ярьснаар Кристиано Роналдо  энэ хэргийг нуухын тулд 300 мянган евро төлсөн байна.  Харин Ювентус багт тоглох болсон хөлбөмбөгчин  “Ийм нөхцөлд би худлаа ярихгүй. Миний өмгөөлөгчид намайг буруугүй гэдгийг мэднэ.  Үнэн үргэлж ялдаг” гэжээ. Түүнчлэн  “Би бол  хөлбөмбөгийн талбай болон талбайн гадна ч үлгэр жишээ болохоор хүн гэдгээ мэднэ. Надад бүгд байна. Бүрэлдэхүүнд нь орж тоглодог баг болон сайхан гэр бүл байна.  Би аз жаргалтай хүн” гэв. Түүний хэлснээр Жоржина Родригестэй хамтарч босгосон гэр бүл нь хамгийн чухал гэжээ.  Энэ түүнийг иймэрхүү хэргээр буруутгаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Энэ хэргийг дахин шалгаж эхэлсний дараа Кристиано Роналдо инстаграмын  дагагчиддаа  “Энэ талаар гарсан бүх мэдээлэл худал. Миний нэрийг барьж өөрийгөө сурталчилж нэр төр олж авахыг хүссэн байна.  Энэ  нь түүний хийдэг ажил.  Би аз жаргалтай хүн. Бүх юм сайхан байна” гэж бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 15 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 15 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 14 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин