Хараат бус аудитын 30 компани “хангалттай” үнэлгээ авчээ

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хараат бус аудитын компаниудын удирдлагуудтай өчигдөр уулзаж, санал солилцлоо. Төрийн аудитын тухай хуулийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Үндэсний аудитын газраас 56 аудитын компанитай гэрээ байгуулан 105 төсвийн шууд захирагч, 108 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлжээ. Хараат бус аудитын компаниудыг сонгон шалгаруулах, тэдний гүйцэтгэсэн тайланг хянахтай холбоотой эрхзүйн бичиг баримт учир дутагдалтай байсан. Харин 2017 онд Төрийн аудитын тухай хуульд нийцүүлэн “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ыг Үндэсний аудитын газраас боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, мөрдүүлэн ажиллаж байгаа аж. Энэ журмын дагуу гэрээгээр хамтран ажилласан 56 аудитын компанийн ажлыг үнэлээд аудитын чанарын үнэлгээгээр “хангалттай” үнэлгээ авсан 30 компанийн ажлыг үргэлжлүүлж, гэрээ байгуулахаар болжээ. 2017 оны санхүүгийн тайланд аудит хийсэн компаниуд нийт 65.9 тэрбум төгрөгийг алдаа зөрчил илрүүлж, 0.4 тэрбум төгрөгийн акт тогтоож, 65.5 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, алдаа зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх 682 зөвлөмжийг өгч ажиллажээ. Уулзалтын явцад Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллахад гарч буй алдаа, дутагдал, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьсан юм. Энэ жилээс төрийн аудитын байгууллагаас хараат бус аудитын компаниудын багцаас зарим байгууллагыг сонгож өөрсдөө аудит хийхээр болсон байна. Энэ нь хараат бус аудитын компаниудын ажлын чанарт өгөх бас нэг үнэлгээ, шалгалт болох ажээ. Түүнчлэн шинэ журмаар хараат бус аудитын компаниуд нь төрийн аудитын байгуул­лагатай адил хэмжээнд ёсзүйн дүрмийг дагаж мөрдөх ёстойг тусгасан талаар Ц.Наранчимэг захирал хэллээ. Хангалттай үнэлгээ авч, гэрээгээ үргэлж­лүүлэ­хээр болсон 30 компаниас хамгийн өндөр оноо авсан “Улаанбаатар корпораци аудит”, “Нийслэл аудит”, “Сүлд аудит” гэсэн гурван компанид Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өргөмжлөл гардуулж баяр хүргэсэн юм. Тэрээр Төрийн аудитын байгууллагаас цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар танилцуулж санал солилцлоо. Төрийн аудитын байгууллага нь хараат бус аудитын компаниудтай зөвхөн санхүүгийн аудит биш, төрөлжсөн аудит болох гүйцэтгэлийн, нийцлийн аудитын чиглэлээр хамтран ажиллаж байгаа, цаашид өргөжүүлнэ гэдгийг тэрээр онцлов. Мөн төрийн аудитын үр дүн, чанарыг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдэнд ил тод нээлттэй, үнэн зөв мэдээллийг хүргэх зорилго бүхий “Аудитын иргэний танхим”-ыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэд болон Нийслэл, Говь-Алтай, Хэнтий аймагт байгуулан ажиллаж байгаа мэдээллийг өгсөн юм. Мөн уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Сүх-Очир “Ашиг сонирхлын зөрчлийн тухай”, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлого чиглэл, Аудитын чанарын тогтолцоо, стандартын өөрчлөлт” сэдвээр хараат бус аудитын компаниудын удирдлагуудад мэдээлэл өглөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 19 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 23 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 23 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин