UnionPay QR кодны төлбөрийн системийг Евроазид хэрэгжүүлж эхэллээ

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
UnionPay International нь Гүрж, Узбекистан, Казакстан, Орос гэсэн дөрвөн улсад хамтран ажиллах гэрээ байгуулжээ. БНХАУ-ын Элчин сайд ноён Ji Yanchi, Гүржийн Төв банкны дэд ерөнхийлөгч ноён Аргил Мествиришвили, UnionPay International компанийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов. Гэрээнд заасны дагуу Basisbank нь Гүрж дахь UnionPay Diamond картыг олгох бөгөөд тус корпораци нь анх удаа UniPay QR кодын төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. ATF банк нь Казакстанд ирэх 3 жилийн хугацаанд 200,000 UnionPay картуудыг гаргаж, UnionPay QR кодыг орон нутагт анх удаа нэвтрүүлж UnionPay техникийн стандартын дагуу орон нутагт электрон-түрийвч бүтээгдэхүүнийг хөгжүүлэх аж. Bank Ipak Yuli нь 3 жилийн хугацаанд 500,000 UnionPay-UZ брендийн картуудыг гаргаж Узбекистанаас UZ картуудыг UnionPay-ийн дэлхий нийтийн сүлжээг ашиглан өргөжүүлэх юм. Rosselkhozbank нь Оросын хэрэглэгчдийг UnionPay картаар бүртгүүлэхийн тулд UnionPay International-тэй хамтран маркетингийн сурталчилгаа явуулахаар төлөвлөж байна. UnionPay-ыг Евразид хүлээн зөвшөөрч байгаа нь цаашид улам өргөжин хөгжихийн зэрэгцээ Хятад, бүс нутгийн хоорондох солилцоо нь UnionPay-ийн төлбөрийн шаардлагыг хангах чадварыг нэмэгдүүлсээр байна гэжээ. Хүлээн зөвшөөрөгдөж буй энэхүү сүлжээн дээр тулгуурлан UnionPay нь UnionPay картууд болон UnionPay шинэлэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ, салбаруудын үйл ажиллагааг дэмжихэд оршино. UnionPay нь төлбөрийн технологи, бүтээгдэхүүн, стандарт, сүлжээнд илүүтэйгээр дотоодын түншүүд болон үйлчлүүлэгчиддээ илүү сайн үйлчилгээг үзүүлэхэд давуу талтай болно. Илүү тодорхой болгохын тулд UnionPay нь: эхлээд төлбөрийн үйлчилгээгээ цогцоор нь сайжруулахын тулд сүлжээний бүтэц, стандарт хамтын ажиллагааг хөгжүүлэх; хоёрдугаарт, төлбөрийн харилцан холболтыг хөнгөвчилөх зорилгоор хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих, олгох, гар утасны төлбөрийг дэмжих; гуравдугаарт, клиринг, мэдээллийн шинжилгээ, эрсдлийн менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжих юм. Одоогийн байдлаар Төв Азид хүлээн зөвшөөрөгдөж, хамрах хүрээ нь 70% -д хүрсэн бөгөөд гурван жилийн дотор 90% -д хүрэх төлөвтэй байна. UnionPay-ийг энэ жил ОХУ-д 100% гаргах аж. UnionPay-ийн хүлээн зөвшөөрөх орчин сайжирч, Төв Азийн 6 орон UnionPay картыг гаргасан ба ОХУ-ын 10 гаруй банк 1.5 сая гаруй UnionPay картыг гаргасан байна. Зарим оронд гаргасан UnionPay картын үйл ажиллагааны 90-ээс дээш хувь нь орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд UnionPay карт нь хэрэглэгчдийн төлбөрийн шинэ сонголт болж байгааг нотолж байна. Гүрж улсад UnionPay-ийн хүлээн зөвшөөрөлт 80%-с давж, карт гаргах хэмжээ тасралтгүй өргөжин тэлж байна. Ji Yanchi: "Хятад болон Гүрж улсын эдийн засаг, худалдааны солилцоо улам бүр ойртсоор байна"€ гэж онцолжээ. UnionPay International-ийн орон нутгийн санхүүгийн байгууллагуудтай гүнзгийрүүлэн хамтран ажиллах нь хоёр орны хооронд төлбөрийн холболтыг бий болгоход туслана гэж үзэж байна. Арилий Мествиришвили: "Гүржийн аж ахуйн нэгж, худалдаачид, оршин суугчид төлбөрийн үйлчилгээг тохиромжтой болгох хэрэгтэй гэжээ. UnionPay нь Гүрж улсад илүү олон төрлийн гар утасны төлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж санхүүгийн шинэ санаачлагыг нэмэгдүүлэхэд таатай байна."€ "Бүс ба Зам" санаачлагыг эхлүүлснээс хойш таван жилийн хугацаанд UnionPay International нь бусад улс орон, бүс нутгуудтай гүн гүнзгий, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж байна. Энэ жилийн наймдугаар сарын байдлаар UnionPay нь "Бүс ба Зам" санаачилгын 60 гаруй улсууд, бүс нутгуудад 5.7 сая гаруй худалдаачид, 680,000 АТМ төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломжтой болсон. Тус бүс нутагт 35 сая гаруй UnionPay карт гаргасан нь төлөвлөж байснаас 20 дахин их юм. UnionPay International нь "Бүс ба Зам" санаачлагын 12 улсад орон нутгийн шилжүүлгийн сүлжээг бий болгоход туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Эх сурвалж: http://gs1mn.org  
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

4 цаг 21 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

4 цаг 21 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

4 цаг 21 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

4 цаг 21 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

4 цаг 21 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

4 цаг 21 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

4 цаг 21 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

14 цаг 31 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

14 цаг 32 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 34 мин