АНУ-д Жорж Соросын байрны дэргэдээс тэсрэх бөмбөг олжээ

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Удирдлагатай тэсрэх бөмбөгийг сапёрууд аюулгүй болгосныг The New York Times сонин мэдээлжээ-
Д.ЭНХЭЭ Нью-Йорк дахь Жорж Соросын байрны ойролцоогоос даваа гаригт тэсрэх төхөөрөмж олджээ. Энэ тухай The New York Times сонин өөрийнхөө сайтад мэдээлсэн байна. Сонинд мэдээлснээр удирдлагатай тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгохоор сапёрын бүлэг дууджээ. Бедфорд хотын болон Уэтчестер тойргийн эрх баригчид тэсрэх төхөөрөмж болон түүнийг тавих болсон сэдлийн талаар тодруулж эхэлсэн тухай сонины газарт мэдээлсэн байна. Уг төхөөрөмжийн хэв маягийг одоогоор тогтоогоогүй байна. Тэсрэх төхөөрөмжийг олох үеэр Сорос гэртээ байсан эсэхийг сонин тодруулж чадаагүй аж. Жорж Сорос бол Soros Fund Management санг үүсгэн байгуулагч, тэргүүн нь бөгөөд дэлхийн томоохон баячуулын нэг билээ. Forbes сэтгүүлийн мэдээгээр түүний хөрөнгө ойролцоогоор 25 тэрбум доллар. 2016 оны хоёрдугаар сард телеизийн СNN компани түүнийг бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын өрсөлдөгч ардчилсан намын Хиллари Клинтонд зургаан сая доллар хандивласан хэмээн мэдээлж байсан. 2008 онд энэхүү санхүүч тухайн үеийн сенатын гишүүн, хожим нь ардчилсан намаас ерөнхийлөгч болсон Барак Обамагийн ерөнхийлөгчид өрсөлдөх хөтөлбөр, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байсан. 2016 оны төрийн тэргүүний сонгуульд Трампыг ялсны дараа Сорос түүнийг дарангуйлал болон АНУ-ыг мафийн улс болгож хувиргах талыг баримтлагч хэмээн нэрлэжээ. Эх сурвалж: www.polit.mn
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

43 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

46 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 41 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 3 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 2 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

5 цаг 34 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 55 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

9 цаг 29 мин