Оросын иргэд хамгийн нэр хүндтэй сэтгүүлчдийг нэрлэв

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Владимир Соловьев
© РИА Новости / Владимир Трефилов
  Д.ЭНХЭЭ Иргэний санаачилгын хорооны дэмжлэг, “Медиастандарт” сангийн санаачилгаар судалгааны ЦИРКОН бүлгийн бэлтгэсэн “Орос иргэдийн нийтийн ухамсар дахь сэтгүүлчийн дүр төрх” хэмээх илтгэлд оросын үзэгч, сонсогчдын дунд телевизийн хөтлөгч Владимир Соловьев, Андрей Малахов ("Россия 1"), Владимир Познер (Нэгдүгээр суваг) нар бусдаас илүү нэр хүндтэй байгааг дурджээ. Судалгааг долоо, наймдугаар сард 18 -аас дээш насны 1604 хүнээс оршин суугаа газарт нь ганцаарчилж харилцан ярилцах аргаар явуулсан юм байна. Судалгаанд оролцогчдод “Янз бүрийн салбараас (телевиз, радио, хэвлэл, интернет) таны хүндэлж явдаг, үзэл бодол нь таны хувьд илүү нэр хүндтэй сэтгүүлчийн нэрийг хэлнэ үү” гэсэн асуулт тавьжээ. Соловьевт 178, Малаховт 131, Познерт 116 хүн санал өгчээ. Медиа (хэвлэл, радио, интернет) салбарт онцолж тодруулах хувь хүн бага байгааг илтгэлд онцолжээ. Үүнээс гадна санал асуулгад оролцсон хүмүүсийн 51 хувь нэр хүндтэй нэг ч сэтгүүлчийг нэрлэж чадаагүй байна. Илтгэлийг зохиогчдын үзэл бодлоор “Тэдгээрийн бараг тэн хагас нь хэн нэг сэтгүүлчийг үнэхээр онцолж чадахгүй байж болох юм, нөгөө хагас нь хэн нэгнийг үнэхээр нэр хүндтэй гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хэрэг” ажээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтны хувийн шинж чанар маш чухал шалгуур болохыг судалгаанд тэмдэглэсэн байна. Тухайлбал, санал асуулгад оролцогчдын 79 хувь Оросын сэтгүүлчид зоригтой гэсэн бол,  77 хувь нь наргианч, 75 хувь нь тууштай, хичээл зүтгэлтэй  чанарыг онцолсон байна. "Сэтгүүлчдийн цорын ганц сөрөг шинжийг санал асуулгад оролцогчдын ихээхэн хэсэг ичгүүр сонжуургүй бүдүүлэг зан авир, улигладаг явдал” хэмээн илтгэлд дурджээ. Эх сурвалж: www.polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 29 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин