Терроризмтай тэмцэхийн тулд интернетэд мониторинг хийх талаар ШХАБ тохиролцжээ

2018-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
© Fotolia / NicoElNino
Д.ЭНХЭЭ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн зөвлөл (РАТС ШОС) интернет дахь террорист шинж чанар бүхий аюул заналд мониторинг хийх талаар Киргизийн нийслэлд өнгөрсөн пүрэв гариг /2018.10.18/-т тохиролцсон тухай Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны терроризмын эсрэг төвийн захирал Асылбек Кожобеков мэдээлжээ. "Терроризм, сепаратизм, экстремизмийн эсрэг үйл ажиллагааны хүрээнд, түүний дотор онц чухал объект, хүмүүс олноор цуглардаг газрыг террорист халдлагаас хамгаалах, мэдээллийн глобал орчин дахь террорист шинж чанар бүхий аюул заналд мониторинг хийх, кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орнуудын эрх бүхий байгууллагуудын харилцан үйл ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрлээ” хэмээн Кожобеков сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн байгууллагын гүйцэтгэх хорооны ажлын төлөвлөгөө, хилийн хамтын ажиллагаа болон террорист, сепарист, экстремист зорилгоор интернетийг ашиглахын эсрэг үйл ажиллагааны асуудлаар шинжээчдийн авах арга хэмжээний төлөвлөгөөг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн зөвлөл (РАТС ШОС) баталжээ. Үүнээс гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн зөвлөл (РАТС ШОС) болон Зүүн өмнөд Азийн улс орнуудын үндэсний цагдаагийн байгууллагуудын Ассоциацийн (АСЕАНАПОЛ) нарийн бичгийн дарга нарын газрын хооронд байгуулах харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг сайшаасан байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн зөвлөл (РАТС ШОС)-ийн 33 дахь удаагийн хуралдаанд ОХУ, Киргиз, Энэтхэг, БНХАУ, Казах, Пакистан, Тажик, Узбек улсын төлөөлөгчид оролцож байна. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирлын нэгдүгээр орлогч, армийн генерал Сергей Смирнов тэргүүлж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол БНХАУ, ОХУ, Казах, Тажик, Киргиз, Узбек улсын тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан олон улсын байгууллага юм. 2017 оны есдүгээр сард Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт дээр Энэтхэг, Пакистан улсыг тус байгууллагад элсүүлэх шийдвэрт гишүүн улс орнуудын тэргүүнүүд гарын үсэг зурцгаасан. Өнөөгийн байдлаар Афган, Белорусь, Иран, Монгол Улс тус байгууллагын ажиглагч, Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк болон Шри - Ланк түншлэгч улсаар ажиллаж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн зөвлөл (РАТС ШОС)-ийн албан өргөө Ташкентад байрладаг. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 19 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 19 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин