Авлигын хэрэгт холбогдсон хоёр генералыг коммунист намын гишүүнчлэлээс хасчээ

2018-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН БНХАУ-ын Коммунист намаас авлигын хэрэгт холбогдон, нэр хүндээ алдсан хоёр генералын намын гишүүнчлэлийг хасжээ. Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Тэдний шунал, үнэнч бус байдал нь зэвсэгт хүчинд хохирол учруулсан” гэсэн байна. Генерал Фан Фенхуй нь Хятадын Цэргийн төв байгууллагын дарга байсан бөгөөд одоогоор  хээл хахуулийн хэрэгт холбогдон прокурорын байгууллагаар шалгагдаж байгаа юм. Харин Генерал Зан Ян нь Фан генералын хамт өнгөрсөн жил ажлаас халагдан, мөн авлигын хэрэгт шалгагдаж байсан боловч 11 дүгээр сард амиа хорлосон нэгэн аж. Дэлхийд хамгийн томд тооцогддог Хятадын зэвсэгт хүчин илүү орчин үеийн болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Хятад улсын дарга  Ши Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцлийн гол бай болж байна. Дээрх хоёр генерал нь цэргийн маш нөлөөтэй удирдлагууд байсан боловч ийнхүү “уналтад” орсон нь одоогийн удирдагч Ши-д зэвсэгт хүчинд өөрийн итгэдэг, ойрын хүмүүсээ томилж, удирдлагыг гартаа авах гэсэн оролдлого мэтээр харагдаж байгаа юм хэмээн Reuters агентлаг аравдугаар сарын 16-нд мэдээлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 51 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 51 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин