С.Лавров: Скрипалийнхны хэрэг явдал ямар нэг хачин жигтэй жүжгийн зохиол санагдуулдаг

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросын дипломатын тэргүүн Euronews-т энэ долоо хоногийн эхээр ярилцлага өгч, олон улсын нэн чухал асуудлуудаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна.   ОХУ-Д ХАЯГЛАСАН БУРУУТГАЛЫН ТУХАЙД “Барууны түншүүд маань өөрсдийн улс орондоо эрх зүйт төрийг байгуулсан, дүрэм журамд үндэслэсэн хууль, дэг ёсыг дээдлэх ёстой, энэ бол Барууны нийгэм бүтээсэн түүхэн зүйл, бусад бүх улс орон энэ бүгдийг, түүний дотор шүүхийн тогтолцоог ч мөн хүлээн зөвшөөрч, даган дуурайх ёстой хэмээн бардамнацгааж байна. Английн хийгээд Ромын эрх зүй гэж байдаг бөгөөд энэ хоёрын аль ч тохиолдолд хэн нэгэн өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд юуны учир буруутгагдаж байгаагаа сонсох ёстой. Бидэнд тийм буруутгал ногдуулаагүй. ОХУ “хайли лайкли” Солсберид, дараа нь Эймсберид ямар нэг хууль бус зүйл хийсэн гэж, бүр сүүлд нь Каталонид бүх асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж баримт нотолгоогүйгээр зэмлэж байна. Биднийг бас “брексит” болон бусад бүх болж бүтэхгүй байгаа бүхэнд оролцсон хэмээн буруутгаж байна. Тодорхой гаргаж тавьсан нэг ч зүйл байхгүй”. “Аль эртнээс бидний тавьж байгаа “Юля, Сергей нар хаана байна вэ?” гэсэн маш тодорхой үгүйсгэхэд ч ичгэвтэр асуулт. Бидэнд хамааруулан буруутгаж байгаа муур, үхэр огодой, амьдарч байгаа газар нь тодорхойгүй ядуу эмэгтэйн үхэл, үнэртэй усны сав – энэ бүхэн ямар нэг хачин жигтэй жүжгийн зохиолыг санагдуулж байна. Химийн бодис хэрэглэх тохиолдлын хор уршгийг бууруулахыг хүсэхгүй байна, гэхдээ үүгээр далимдуулж Европын хамтын нийгэмлэгийг ОХУ-ын эсрэг нэгтгэх зорилгоор олны санаа бодлыг үймүүлсэн жүжиг тоглох гэж байгаа бол үнэхээр ичгүүртэй”.   “БЭЛЛИНГКЭТ” ПОРТАЛЫГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА ТУХАЙД “Бэллингкэт” бол нууц албадтай нягт холбоотой, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхүйц мэдээллийг түүгээр дамжуулдаг. “Цагаан дуулгатангууд” бол үнэнийг эрхэмлэдэг, хүний эрхийн төлөө тэмцэгчид, хамгийн хүнд хэцүү газарт хүмүүсийг аварч тусалдаг тухай бидэнд хэчнээн ч их ярилаа даа. Гэтэл тэд Исламын улс, “Жахаб ан Нусра”-тай (ОХУ-д хориглосон байгууллагууд) шууд холбоотой болох, тэд “сэтгэл зүрхнийхээ дуудлагаар” ажилладаг ачтан буянтнууд биш харин хөлс, төлбөрөөр ажилладгийг харуулсан баримтууд улам бүр илэрсээр байна. Зориуд найруулан тавьсан кино зургийн тухай асуудал яригдахад кино камераа барьсан тэднийг ирэхээс нааш нутгийн иргэдийг тарж явахыг зөвшөөрдөггүй. Олноо ил тод болж байгаа иймэрхүү баримт олон бий”.   ОХУ, БАРУУНЫ ХАРИЛЦААНЫ ТУХАЙД “Дипломат харилцаа бол бүх харилцаа гэсэн үг биш. Өөр бусад харилцаа бий. Тухайлбал, соёлын харилцаа хаашаа ч алга болоогүй, урьдын адил, орос, англи, америк, Европын холбооны хүмүүсийн сонирхлыг маш ихээр татсаар байна. Эдийн засгийн харилцаа мөн л манай орнуудын иргэд, бизнес эрхлэгчдийн хүрээнийхний сэтгэл санааг эзэмдсээр, өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа холбоо харилцааны гол шижим болсоор байна”.   КРЫМД БАШАР АСАДЫН ХИЙЖ БОЛЗОШГҮЙ АЙЛЧЛАЛЫН ТУХАЙД “Сирийн Ерөнхийлөгч бол манай түнш. Сирийн түншүүдтэй бид ерөнхийлөгч, гадаад хэргийн сайдын түвшинд болон худалдаа, эдийн засгийн асуудлаар тогтмол харилцан айлчилж байна. Ерөнхийлөгч Асадын урилгаар тун саяхан Крымын бүгд найрамдах улсын тэргүүн Аксенов Дамаскт айлчилсан. ОХУ-д, түүний дотор Крымд айлчлахыг урьсан оросын удирдлагын урилгыг тэрээр дипломатын хэвийн практикт байдаг ёс журмын дагуу гардуулсан. Товчхондоо бүх зүйл ийм байна”.   СИРИ, КРЫМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙД “Энэ харилцаа Дамаск, Латаки, эсвэл Сирийн өөр аль нэг бүс нутаг болон Крымын бүс нутгийн хувьд тодорхой төсөл хэрэгжүүлэх сонирхол хэр зэрэг байгаагаас шалтгаална. Крымын удирдагчийн тухайд Сирийн удирдлагын төлөөлөлтэй хийсэн анхны уулзалт байсан. Харилцан үзэж танилцсаны дараа тэд харилцан ашигтай боломжит төслүүдийн талаар илүү нарийн ширийн зүйлийг хэлэлцэх байх”.   КРЫМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙД “Крымд очиж үзэх хэрэгтэй. Крымд хүний эрх зөрчигдөж байна хэмээн бидэнд ханддаг. Гэхдээ энэ талаар санаа зовж байгаа хүмүүст бодит байдал дээр үнэхээр ямар байгааг үзэж харах боломж олон байсан. Үүнийг улстөржүүлэх сонирхолтой хүмүүс харин Крымд очихын тулд заавал Украины газар нутгаар дамжиж очно гэдэг. Энэ бол боломжгүй зүйл, учир нь 2014 оны гуравдугаар сард болсон бүх нийтийн санал асуулгаар Крымын ард түмэн хүсэл зоригоо илэрхийлсний дагуу Крым бол ОХУ-ын нэг хэсэг болсон. Гэхдээ яагаад ч юм бэ барууны сэтгүүлчид бүгдээрээ зөвхөн өөртөө л харахын тулд ирэхийг хүсдэг. Крымчүүд хэрхэн амьдарч, аж төрж байгаа тухай баримтуудыг хэрэв тэд сонирхох аваас бүх боломж тэдэнд бий”.   ДОНБАССЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙД “Минскийн тохиролцоо болон хэлэлцэж тохирсноо хэрэгжүүлэх “Нормандын формат”, бүлгийнхний оролдлого байгаа хэдий ч өдөөн хатгалга үргэлжилсээр л байна. Аз болоход 2014, 2015 оны эхэн үеийнх шиг өргөн цар хүрээг хамарсан дайн байлдааны үйл ажиллагаа байхгүй, “сургуулийн”, “үр тарианы”, “зул сарын” гэх зэрэг гал зогсоох өдрүүдийг байн байн зарласаар байгаа боловч буудалцаан тасрахгүй байна. Би сэтгүүлч эмэгтэйн тухай, босогчдын талд Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нон - стоп 7/24 горимд шилжсэн тухай ярьсан. Тэд Украины зэвсэгт хүчний явуулж байгаа үйл ажиллагааны үр дүн, эвдрэл сүйрлийг харуулдаг. Хэрвээ манай барууны түншүүд бүхний буруутан нь ОХУ болон сепаратистууд, ОХУ хэрэв хүсэх л юм бол Минскийн тохиролцоо тэр даруйдаа биелнэ, Украин улс тэдгээр тохиролцоог бараг бүрэн биелүүлчихсэн (чухам яг ингэж Европын зарим түншүүд ярьдаг) гэж ярьж байгаа бол эцсийн бүлэгт ВВС, CNN, Euronews – ыг Украины Зэвсэгт хүчний хяналтад байгаа тал руу илгээж, хүмүүс тэнд хэрхэн амьдарч байгаа, иргэний секторт ямар эвдрэл сүйтгэл байгаа үгүйг харуулахад ямар ч хүндрэл байхгүй”.   ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙД “ОХУ санал өгөх боломжгүй болсноор Европын Зөвлөл гүнзгий хямралд орсон. Тодорхой үе шатанд бид гишүүнчлэлийн татвараа царцаахаас аргагүй болсноо бүгдэд урьдчилан сануулсан. Үүнийг бид 2017 оны зун хийсэн бөгөөд тэгэхдээ Европын Зөвлөлийн Парламентын чуулганд манай парламентын гишүүдийн санал өгөх эрхийг үг дүүгүй бүрэн дүүрэн сэргээсэн тохиолдолд тэр даруй бид холбогдох өрөө барагдуулах болно гэдгээ маш тодорхой илэрхийлсэн”. Манай парламентын гишүүдийг санал өгөх эрхгүй болгосноос хойш Парламентын чуулган хүний эрхийн асуудлаарх Европын шүүхийн нийт 47 шүүгчийн 24-ийг нь аль хэдийнэ сонгосон. Ийнхүү Европын шүүхийн шүүгчдийн дийлэнх нь Оросын парламентын гишүүдийн саналыг авалгүйгээр сонгогдсон шүүгчид болж байна гэдэгт анхаарал хандуулъя”.   СТАМБУЛД САУДЫН СЭТГҮҮЛЧ АЛГА БОЛСОН ТУХАЙД “Мөрдөн шалгах ажиллагааг аль болох хурдан явуулах тухай уриалгыг дэмжиж байна. Энэхүү мөрдлөг явуулахыг боломжтой болгох алхмуудын талаар Турк улс болон Саудын Арабын хаант улс хоорондын тохиролцоонд бид баяр хүргэж байна. Үр дүн нь дэлхийн олон нийтэд ил тод болно гэдэгт итгэж найдаж байна”. Эх сурвалж: kp.ru  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

1 цаг 38 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

1 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 57 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

6 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

6 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

10 цаг 24 мин