Бүтээн байгуулалтын зардлыг нэмжээ

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Ирэх жилийн төсвийг хэт хөөсөрсөн, сонгуулийн жилд зориулсан хэмээн эдийн засагчид шүүмжилж байна. Зарим эдийн засагчийн тайлбарлаж буйгаар орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн алдагдлыг бууруулах боломжийг боомилохын зэрэгцээ зайлшгүй тодотгол хийх арга замыг сонгож байна гэжээ. Жил бүр алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй гэдэг. Энэ жилийн төсвийн зарлага хэрхэн өссөнийг хуулийн төслөөс харж болно. Ялангуяа, ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор тусгажээ. Гэтэл энэ жил дээрх үйл ажиллагааг 625.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ хэмээн баталсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 592.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийн дийлэнхийг БСШУС-ын сайдын багцад хуваарилсан байна. Тодруулбал, нийт санхүүжилтийн 39.2 хувь буюу 476,798.8 сая төгрөгийг тус яам зарцуулна. Дээрх санхүүжилтийг соёлын төв, сургууль, цэцэрлэг, дотуур байрт зарцуулна гэсэн уртаас урт жагсаалт хөвөрнө. Тэгвэл энэ жил энэ салбарт 237,677.0 саяын санхүүжилт олгосон аж. Эдийн засагч Б.Хосбаяр “Ирэх жилийн төсвийн зарлага нэлээд өссөн харагдаж байна. Ялангуяа, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй зарим нэг барилга бүтээн байгуулалтын ажлыг түр хойш тавихад төдийлөн буруудахгүй. Тиймээс төсөв батлагчид энэ мэт зардал танах боломжийг харах учиртай” гэлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар ирэх жил нийт 1,217,550.8 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тусгажээ. Гэтэл энэ жил дээрх үйл ажиллагааг 625,281.9 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 592,269.1 сая төгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 3 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин