Р.Гандиймаа: “Ногоон сум” төсөл хөрөнгийн зах зээлийг сэрээсэн

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Энэ удаагийнБизнес, хөгжилбуландММагентлагийн захирал Р.Гандиймааг урилаа.   -“Ногоон сумтөслийг МҮОНРТ хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчилсан. Энэ төслийг эхлүүлэх болсон шалтгаан юу байв? -Хэвлэл мэдээллийн салбарт эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэгдэх тэр үед хөрөнгийн зах зээлийг сонирхож, судалж ирсэн сэтгүүлчид бий. Тэр үед энэ салбар хөгжихгүй байгаа шалтгааныг олох, гарц, гаргалгааг нь эрж хайх зайлшгүй шаардлага тулгарсан. Миний хувьд нэлээд хэдэн хүчин зүйл харагдаж байсан. Төр, засгийн зүгээс компаниудыг хүчээр хувьчилж хувьцаат компани болгосон. Тухайн үед хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох компаниуд хэрхэн ажиллаж буйг олон нийт мэддэггүй байсан. Түүнчлэн энэ зах зээлийг төр бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг ч тодорхой байгаагүй гэж харагддаг. Тиймээс хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлага тулгарсныг харсан хэрэг. Би Үндэсний телевизийн ММ агентлагт тоймч, эдийн засгийн сэтгүүлч хийж байх үедээ иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэггүй гэдгийг анзаарсан. Тэр цагаас энэ зах зээлийг олон нийтэд таниулах чин эрмэлзлэл төрж байлаа. Ингээд “Мөнгөний эргэлт” нэвтрүүлгээрээ дамжуулан хөрөнгийн зах зээлийг сонирхогч тэтгэврийн насны хүнд биржийн хувьцааны арилжааны талаар зааж өгсөн. Гэхдээ тухайн оролцогч маань зузаан дэвтэрт компаниудын хувьцааны ханшийн өсөлт, бууралтын талаар гар бичмэл хөтөлдөг байсан. Нэвтрүүлгээ хийж байхдаа зорилтот нэвтрүүлэг хийж олон нийтийг соён гэгээрүүлэх боломж байгааг олж харснаар “Ногоон сум” төслийн санаа анх орж ирсэн. -Энэ төслийн нэрийг тухайн үедээ өгч байсан уу. Яагаад “Ногоон сум” гэж нэрлэх болов? -“Ногоон сум” гэдэг нэр хожуу гарсан. Тухайн үед зөвхөн хөрөнгийн зах зээлийг сурталчлах, танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх дүр зургийг сэтгэлдээ төсөөлж урт хугацаанд нухацтай бодож шийдлийг нь гаргасан хэрэг. Ингээд 2014-2015 онд  “Шарк танк”-ийг англи хэл дээр үзэж байлаа. Тэгэхэд телевизээр дамжуулан бодитой хөрөнгө оруулалт хийж алдах, онох эсэхийг нь үзүүлж болох юм гэдгийг ойлгосон. Тэгээд реалити шоу хийх хувилбарыг гаргаж ирсэн юм. 2016 онд өөрийнхөө удаан бодож төлөвлөсөн нэвтрүүлгээ төсөл болгон телевизийнхээ удирд­лагуудад танилцуулж байлаа. Мэдээж орол­цогчдын тухайд хөрөнгийн зах зээлийн сонир­хогч, банк, хувь хөрөнгө оруулагч, брокер дил­лерийн компани, төрийн байгууллагын төлөө­лөл, Засгийн газраас зарладаг том төс­лүүдийг багтаасан шүүгчийн бүрэлдэхүүнтэй хөрөнгө оруулалтын шоу хийхийг зорьсон. Гэвч дэмжлэг авч чадаагүй унаж байсан юм шүү дээ. Ингээд Хөрөнгийн бирж дээр төслөө бариад очиход минь тухайн үед Маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн захирал Ж.Мягмарсүрэнд зөвхөн энэ зах зээлд хамаарах төсөл бэлэн байсан юм. Тэгээд нэлээд ярилцсаны эцэст олны танил оролцогчдоос илүүтэй энгийн иргэд, тэтгэврийн насныхныг хамруулсан реалити шоу хийхээр тохиролцож байв. Би “Ногоон сум” гэдэг нэрийг өгч Монголын Хөрөнгийн биржтэй хамтран, Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж оролцсон. Ер нь санхүүгийн зах зээлийн нэг багана болсон хөрөнгийн зах зээлийг сурталчлах дорвитой ажил хийхгүйгээр хөгжихгүй юм байна гэдгийг мэдэрсэн. -Нэвтрүүлэгт орол­цогчдыг сонгосон шалгуур. Нөгөө­тэйгүүр төсөлд хам­­рагд­саны дараа оролцогч­дод ямар өөрчлөлт гарсан бэ? -Хэрэв бид санхүүгийн зах зээлийн суурь мэдлэгтэй хүмүүсийг оролцуулбал, мэргэжлийн өрсөлдөөн болж хувирна. Энэ зах зээлийн талаар ямар ч мэдээлэлгүй хүмүүсийн хувьд сонирхол төрөхгүй. Тэгэхээр огт мэдээлэлгүй хүмүүсийг зөвлөхүүдээр чиглүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Ингээд үндсэн оролцогчийг мэргэжлийн компанийн төлөөлөл чиглүүлж, энэ зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг оролцогчид өгч байсныг үзэгчид харсан шүү дээ. Телевизийн бодлогоор тэтгэврийн насны орол­цогч байна гэж тодор­хойлсон. Мөн багшийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Учир нь тухайн үед багш нар цалингаа голоод ажил хаялт зарлаж байсан юм. Тэр үед цалингаа голохын оронд нэмэлт орлого олох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон хэрэг. Дээрээс нь соёл, урлагийнхан ажил хаяна гэж байсан учраас тэр салбараас төлөөлөгч оруулахыг хүссэн. Ингээд гэртээ суугаад хүүхдээ харж байгаа ээжийг оруулах нь зүйтэй гэдэг дээр санал нийлсэн. Бас Нарантуул худалдааны төвд наймаа эрхэлдэг хүнийг төлөөлөл болгох санал гарч дэмжигдсэн. Бид оролцогчдоо зөв олж сонгосон нь олон нийтийн сонирхлыг төрүүлсэн юм. Манай реалити шоу дуусах тэр үед тэтгэврийн насны оролцогч маань хөрөнгийн зах зээлд багшлах урилга авсан. Зургаан хүүхэдтэй ээж маань сурталчилгаанд тоглох болсон гээд тоочоод байвал олон дэвшил гарсан. Энэ бүхэн хоёр сарын хугацаанд үргэлжилсэн төс­лийн маань үр дүн байлаа.  

“Ногоон сум” төсөл анхны дугаараасаа эхлэн цахим орчинд тэсрэлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой үр дүнгээ өгсөн. Яагаад гэвэл олон нийтийн зүгээс Үндэсний телевиз соён гэгээрүүлсэн, унтаж буй зах зээлийг сэрээсэн өрсөлдөөнт шоу болсон.

  -Гарааны хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ялангуяа, хуримтлалгүй хүмүүсийн тухайд таван сая төгрөг гаргана гэдэг хэцүү? -Анх төслөө хүмүүст танилцуулаад санал тавьж байхад нааштайгаар хүлээж авч байгаа ч оролцох болохоор хойрго хандаж байсан. Тэр үед хүмүүсийн нэрлэдгээр “Хас”-ын Ч.Ганхуяг Ард санхүүгийн нэгдлийн захирал шууд дэмжин оролцохоо илэрхийлсэн. Үүний дараагаар зөвлөх компаниуд оролцоно гэдгээ хэлж байлаа. Ингээд тухайн брокерийн компани өөрийн дааж авсан хүний гарааны мөн­гийг гаргасан. Тэгэхээр оролцогчийн хувьд ямар ч эрсдэл хүлээхгүй учраас том боломж байсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө гаргахгүйгээр мэдлэг мэдээлэл олж аваад хувьцааны зах зээлд тоглогч болно гэдэг оролцогчдын хувьд маш том боломж. -Зөвлөх компани таван сая төгрөг гаргаж оролцогчоо бэлтгэсэн. Тэгэхээр шоуны төгсгөлд оролцогч болоод хөрөнгө оруулагч аль аль нь алдагдалгүй наймаа хийсэн юм байна, тийм үү? -Шоуны ялагч анх оруулсан таван сая төгрөгөө ашгийнхаа хамт авсан. Гэхдээ оролцогчдод анхны хөрөнгө оруулалт болох таван сая төгрөгийг өгнө гэвэл уралдаан, тэмцээний утга алдагдана. Тиймээс нэвтрүүлгийн дүрэм, журмаар тэмцээнд оролцогчдыг эрэмбэлэн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нь олсон ашигтай нь хамт өгсөн. -Зөвлөхүүдийн хувьд оролцогчоо бэлтгэх явцад хүндрэл гарч байсан уу? -Зөвлөхүүдэд ямар ч хүндрэл гараагүй. Өнөө цагт брокерийн компаниуд хөрөнгө оруулалтын сан буюу хөрөнгө оруулагчаа боловсруулах, эрсдэлийг нь хариуцах зөвлөгөө өгдөг. Тиймээс оролцогч компаниуд хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах, мэдээлэл өгөх арга замыг эрэлхийлж байсан юм. Түүнчлэн энэ зах зээлийг хөгжүүлэхийн төлөө 20 гаруй жил маш их хүчин чармайлт гаргасан юм шүү дээ. Тэгэхээр “Ногоон сум” төсөл анхны дугаараасаа эхлэн цахим орчинд тэсрэлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой үр дүнгээ өгсөн. Яагаад гэвэл олон нийтийн зүгээс Үндэсний телевиз соён гэгээрүүлсэн, унтаж буй зах зээлийг сэрээсэн өрсөлдөөнт шоу хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлснээс харж болно. Тэгэхээр бидний хувьд олон нийтийн дунд эерэг хүлээлт үүсгэж, тодорхой үр дүнд хүргэж чадсан гэж болно. Нөгөөтэйгүүр тухайн зөвлөхүүдийн компаниуд олон нийтийн дунд танил болж, үйлчлүүлэгчийн тоо нь өсч байсанд зөвлөхүүд маань урамшиж байлаа. -“Ногоон сум” төсөл цааш үргэлжлэх бо­ломжтой, хэзээ ч хууч­рахгүй сэдэв гэж байсныг санаж байна. Төслийг үргэлжлүүлэх үү? -Энэ төслөө хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг су­далгаа, шинжилгээ хий­сээр байгаа. Энэ хүрээнд Солонгос улсыг зорьж хөрөнгийн зах зээлтэй нь өнгөрсөн зургадугаар сард танилцаад ирсэн. Тэгэхдээ өөрийнхөө төслийг танилцуулан хамтарч ажиллах санал тавьсан байгаа. Хэрэв саналыг маань хүлээж авбал Солонгост үргэлжлүүлэх болно. Учир нь тус улсад 45 мянган монгол хүн ажиллаж, амьдарч байна. Тэд олсон мөнгөө шууд эх орондоо байгаа ар гэрийнхэндээ явуулдаг шүү дээ. Хамгийн гол нь Солонгост хөрөнгийн зах зээл сайн хөгжсөн. Үүнийг нь монголчууд ашиглаж хөрөнгө босгох бүрэн боломж бий. Сардаа олсон орлогынхоо 30 хувийг хувьцааны зах зээлд оруулж мөнгөө өсгөх боломжийг ашиглах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гадны зах зээлээс хамгийн их өсөлттэй хувьцаа худалдаж аван үр өгөөжийг нь хүртэх боломжийг алдаж болохгүй шүү дээ. “Ногоон сум” төсөл дууссаны дараа хүмүүсээс санал авч байсан. Тэгэхэд ямар сэдвээр энэ төслийг үргэлжлүүлж болох вэ гэдэг саналыг олон хүн илэрхийлж байлаа. Тиймээс дотоодын зах зээл дээр бас хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгээ төлөвлөж байгаагаа энэ дашрамд дуулгая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 28 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин