Хамгийн их өртэй орнуудыг нэрлэжээ

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД 2018 оны эхээр дэлхийн өр 233 тэрбум ам.долларыг давсан. Иймээс олон улсын санхүүгийн байгууллагууд сануулга өгсөн ч зарим орон үргэлжлүүлэн илүү их мөнгө зээлсээр байв. Үүний улмаас Олон улсын валютын сангаас дотоодын мөнгөний нийт орлоготой харьцуулж гаргасан хамгийн их өртэй зургаан орны жагсаалтыг гаргасан байна.  

АНУ

Олон улсын валютын сангаас гаргасан жагсаалтын VI байрт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 106.1 хувьтай  тэнцэхүйц өртэй АНУ оржээ. Харин XIV байрт 21.5 тэрбум ам.долларын өртэй Вашингтон бичигдсэн байна. Мөн өөр санхүүгийн тогтвортой байдлын тухай тайланд ерөнхийлөгч Дональд Трампын өөр орнуудтай өдөөсөн  худалдааны дайны улмаас АНУ-ыг их хохирол амссан орон гэж тэмдэглэжээ. Гэхдээ Олон улсын валютын сан  Дональд Трампын өөр орнуудад хэрэгжүүлэхийг зорьсон улс төрийн түрэмгийллийн улмаас учрах сөрөг үр дагаврын тухай сэрэмжлүүлсэн цорын ганц байгууллага биш юм. Тухайлбал, ОХУ-ын сэтгүүлч Максим Рубченко “Спутникт” өгсөн нийтлэлдээ Дональд Трампын эдийн засгийн бодлого болон төр, засгийн өр нь долларыг олон улсын төлбөр тооцоонд хэрэглэхийг бууруулахад нөлөөлж байна. Үүний улмаас олон орон долларыг олон улсын худалдаанд төлөөлүүлэх алхмыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолжээ.

Португал

Португал нь энэ жагсаалтын дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 120.8 хувьтай тэнцэх өртэйгөөрөө V байрт жагсчээ. Энэ улс нь Европын холбоонд элссэнийхээ дараа еврог мөнгөн тэмдэгтээрээ баталснаар үндэснийхээ нэхмэлийн үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар дэмжих боломжгүй болсон байна. Үүний улмаас үндэсний үйлдвэрлэгчид  БНХАУ-ын гар аргаар үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадахгүй болжээ. Энэ сул тал нь тус улсад ажилгүйдэл ихсэх, дүрвэгсдийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Хэдийгээр 2017 онд Португалийн эдийн засгийн байдал тогтворжсон ч өмнөх жилийнхтэй харьцуулахад тавьсан өр нь өнгөрсөн жил 1.600 тэрбумаас 1.800 ам тэрбум доллар болтлоо өсчээ. Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцоогоор энэ орон өрөө төлөхөд хүндхэн байх болно. Учир нь Португалийн эдийн засаг ирэх жилд зөвхөн 1.8 хувиар нэмэгдэнэ гэжээ.

Итали

Европын энэ орон нь жагсаалтын IV байрт  дотоодын нийт бүтээгдэхүүний 130.3 хувьтай тэнцэхүйц өртэй буюу өрийн хэмжээ нь 1.9 тэрбум ам.доллар болсон байна. Энэ орны эдийн засгийн салбарт тулгараад байгаа гол асуудал нь үндэстэн дамнасан компанийн зах зээлд өрсөлдөх чадваргүй гэр бүлийн жижиг компанитай байгаад юм. Энэ талаар Италийн сенат асан Роберто Мура  Европын холбоо ОХУ-д тавьсан хоригийн улмаас Италийн  төсвөөс өдөрт зургаан сая евро салхинд хийсч байна гэж ярьжээ. Мөн олон мэргэжилтэн ирэх жил  Европын төв банкны ерөнхийлөгч албан тушаалаа итали Марио Драги орхивол Ром хямдхан зээл авдаг эх сурвалжгүй болно гэж тооцоолсон байна.

Ливан

Арабын энэ орон жагсаалтын III байрт төр, засгийнх тавьсан өр энэ жилд дотоодын нийт бүтээгдэхүүнээс олсон ашгийн 150 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болсноор бичигдсэн байна. Ливаны эдийн засаг 2011 оноос өмнө Ирак, Иордан, Персийн булангийн орнууд руу гаргаж байсан экспорт болон  жуулчид гаднаас их хүлээж авч байснаар цэцэглэж байжээ. Гэвч хөрш орон Сирид дайн эхэлснээр нөхцөл байдал нь муудахад нөлөөлсөн байна. Ялангуяа, худалдааны тэнцвэр алдагдал нэмэгдсэний уршгаар импортын хэмжээ өсчээ. Мөн энэ асуудлыг дагалдаж  тус оронд ирэх дүрвэгсдийн тоо ихэссэн байна. Тухайлбал, 2016 онд Ливанд  ирсэн 1.5 сая гаруй дүрвэгч иржээ. Тэднийг тэжээхийн тулд Ливан  их хөрөнгө зарцуулахад хүрснээр дүрвэгчид цалинтай л бол  ямар ч ажил хийхэд бэлэн байсан байна. Үүний улмаас ихэнх ливан иргэн ажлын байраа алдаж, ядууралд нэрвэгджээ. 2015 онд ядуу иргэдийн тоо 170 мянгад хүрчээ. Хөрөнгө оруулалтын гэнэтийн энэ уналт нь Ливаны Засгийн газрыг  их хэмжээний өр тавихад хүргэсэн байна.

Грек

Хамгийн их өртэй орнуудын жагсаалтын II байрт дотоодын нийт бүтээгдэхүүнээс олсон ашгийнх нь 188.1 хувьтай тэнцэх өртэйгөөрөө Грек оржээ.  Европын холбоонд 2011 онд орсноор Европын бусад орноос хямдхан зээл авах боломжтой болсон байна. Үүнээс гадна Грекийн зах зээлийн бүтэц шууд өөрчлөгджээ. Тус орны иргэд үйлчилгээний салбарт их ажиллах нь нэмэгдсэн бол үйлдвэр ялангуяа, усан онгоцны газарт ажиллагсдын тоо мэдэгдэхүйц буурсан байна. 2009 оноос Грекийн гадаад өр тасралтгүй нэмэгдсэнийг олон мэргэжилтэн тус улсад төсвийн хямрал нүүрлэх нь гарцаагүй гэж үзэж байжээ.

Япон

Азийн энэ орон дэлхийн валютын сангаас  гаргасан хамгийн их өртэй орнуудын жагсаалтыг тэргүүлж байна.  Япон дотоодын нийт бүтээгдэхүүнээс олсон ашгийн 238.3 хувьтай тэнцэх гадаад өртэй ажээ. Мөн өөр нэг сөрөг хүчин зүйл байгаа нь Японы эдийн засгийн өсөлт их удаан байгаа юм. Энэ жил 1.1 хувиар өссөн бол өнгөрсөн жил түүний өсөлт нь 1.7 хувиас даваагүй гэж Олон улсын валютын сангаас мэдээлсэн байна. Үүнээс гадна Японы эдийн засагт тулгамдаад байгаа нэг гол асуудал бол худалдааны алдагдал гэнэ. Тухайлбал, энэ жилийн наймдугаар сард АНУ-аас оруулж ирдэг  байгалийн шингэн хий болон газрын тосны импорт нэмэгдсэний улмаас дөрвөн тэрбум ам.доллар зарцуулсан байна. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 12 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 16 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 16 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин