Оросын арми долоон жилийн дараа 475 мянгаас илүү гэрээт албан хаагчтай болно

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Өмнөд, Төв, Дорнын цэргийн тойргуудад жил бүр мянга 500 хүртэл тооны шинэ, сайжруулсан зэвсэг, техник нийлүүлдэг болжээ. Үүний үр дүнд 2018 оны эцэс гэхэд эдгээр тойрог дахь орчин үеийн зэвсэг, техникийн эзлэх жин 50 хувьд хүрэх юм байна. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны коллегийн хуралдаан дээр өнгөрсөн лхагва гаригт сайд Сергей Шойгу мэдэгдсэн талаар “Российская газета” мэдээлсэн байна.   Армийн гурван тойрогт зөвхөн зэвсэг, техник төдийгүй бие бүрэлдэхүүний бэлтгэлийг ч мөн байнга сайжруулж төгөлдөршүүлж байна. Анги, салбаруудад явагддаг сургуулилт, дасгалжуулалт үүнд ихээхэн тус дөхөм үзүүлдэг ажээ. Шойгу сайдын хэлснээр цэргийнхэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш ОХУ-ын өмнөд, төв, дорнын тойргуудад дайн байлдааны нөхцөлд дээд зэргээр ойртуулсан 1800 гаруй маневр хийжээ. Арван нэгэн сар хүрэхгүй хугацаанд дөрвөн мянга орчим сургуулилт хийнэ гэдэг бол Зэвсэгт хүчний хэмжээгээр мэдээж дээгүүр үзүүлэлт. Жишээ болгож сайд, есдүгээр сард болсон цар хэмжээгээрээ урьд хожид байгаагүй том “Дорно-2018” цэргийн сургуулилтыг эш татав. Шойгу сайдын хэлснээр, Хятад, Монголын цэргийн анги, салбарууд оролцсон энэ сургуулилтын үеэр хамтарч төлөвлөх, хамгаалах болон довтлох ажиллагааны талаар удирдлагын байгууллагууд, анги, салбарууд хосгүй туршлага олж авчээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын мэргэжил нэгтнүүдтэй цэргийнхэн нягт хамтран ажилласныг сайд мөн онцлов. Тэрээр мөн ОХУ-ын Зэвсэгт хүчин нөхөрсөг армиудтай хамтран явуулсан сургуулилтын талаар эргэн сануулав. ОХУ-ын орчин үеийн түүхэнд анхны “Газрын дундад тэнгист явуулсан Тэнгисийн цэргийн флотын бүлэглэлийн тэнгисийн бамбай” сургуулилтыг онцолж дурдав. Тухайн үед энэхүү бүлэглэлийн үндэс суурийг хар тэнгисийн хөлөг онгоцууд бүрдүүлжээ. -Каспийн флот байрлах ирээдүйн тогтолцоог боловсронгуй болгох ажил үргэлжилж байнахэмээн сайд коллегийн хуралдаан дээр мэдээлэв. Арванхоёрдугаар сард Каспийн тэнгисийн буланг тохижуулж дуусахаар хөлөг онгоцууд далайд гарах цаг хугацааг ихээхэн хэмнэнэ.
Шойгу сайдын хэлснээр, Хятад, Монголын цэргийн анги, салбарууд оролцсон энэ сургуулилтын үеэр хамтарч төлөвлөх, хамгаалах болон довтлох ажиллагааны талаар удирдлагын байгууллагууд, анги, салбарууд хосгүй туршлага олж авчээ.
Шойгу сайдын үнэлж байгаагаар жилийн бүх төлөвлөгөөг биелүүлснээр Өмнөд, Төв, Дорнын цэргийн тойргийн байлдааны хүчин чадал дунджаар 15 хувь нэмэгдэх юм байна. Үүний хамт Батлан хамгаалах яаманд тус яамны 2025 он хүртэлх ажлын хөтөлбөрийг аль хэдийнэ боловсруулжээ. Уг хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг 2018 – 2027 оны хооронд хэрэгжүүлэх зэвсэглэлийн улсын хөтөлбөртэй нийцүүлж, цэрэг дайчдыг орчин үеийн шинэ сайжруулсан зэвсэглэлээр хангахтай уялдуулан зохицуулжээ. Үүний үр дүнд хоёр жилийн дараа орчин үеийн зэвсэг, техникийн эзлэх жинг 70 хувьд хүргэх ажээ. Мөн түүнчлэн гэрээт алба хаагчдыг армид олноор элсүүлж авахаар төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд гэрээт алба хаагчдын тоо 475 мянгаас давах юм байна. Хэтийн төлөвлөгөөнд цэргийн алба хаагчдын болон тэдний гэр бүлийн нийгмийн баталгаа, юуны өмнө, орон сууц, эмнэлгийн хангамж, боловсрол олж авах, амьдралын эрүүл хэв маяг бүрдүүлэх асуудлыг мартаагүй. Авьяастай, гоц авьяастай хүүхэд залуучуудтай ажиллах асуудлыг идэвхжүүлж, жил бүр ойролцоогоор 1,5 мянган спортын шинэ обьект барих, дээд сургуулийн өмнөх болон цэргийн дээд сургуулиудын дэд бүтцийг боловсронгуй болгохоор яамны төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал дараагийн долоон жилд армийн удирдлагын зүгээс баримтлах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байх болно хэмээн Шойгу сайд хэлэв. Коллегийн хуралдаанаар мөн цэргийн шинжлэх ухааны хөгжил, тухайлбал, мэдээллийн технологи, роботтехник, нисэгчгүй нисдэг аппаратын салбарын хөгжлийн тухай хөндөж ярилцсан. Батлан хамгаалах яамны объектуудыг автоматжуулсан “паспорт” системээр хангах тухай армийн удирдлага тусгайлан хэлэлцэв. 2016 онд зохион бүтээсэн энэ систем хүний биометрийн үзүүлэлт болон мэдээллийн нууцлалыг хамгаалах (криптографийн) оросын шинэ стандартад тус тус үндэслэн ажилладаг болохыг сайд сануулав. Энэ систем нь цэргийн албан хаагчдад эх орны үйлдвэрийн хувийн цахим карт олгож цэргийн бүртгэлд ашиглах боломж олгох юм байна. Сайдын үзэж байгаагаар ийм карт цэргийн албан хаагчдын боловсон хүчин, хүнс, эд хэрэглэл, эмнэлгийн болон бусад хангамжийн үйл явцын үр ашгийг дээшлүүлэх ажээ. "Одоогийн байдлаар “Паспорт” системийг батлан хамгаалах яамны таван зуу гаруй объектэд нэвтрүүлсэн”  хэмээн сайд мэдэгдсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 47 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 47 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин