Говийн цөлөөс динозаврын аварга том араг яс олжээ

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Говийн цөл
© REUTERS/David Gray
Д.ЭНХЭЭ Япон, Монголын эрдэмтдийн баг говийн цөлд хийсэн хамтарсан судалгааны явцад аварга том динозаврын араг яс олжээ. Энэ тухай Jiji агентлаг мэдээлснийг ТАСС уламжилсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар олдсон араг яс 70 сая жилийн тэртээ амьдарч байсан зауроподын бүлийнх байх магадлал маш өндөр байгаа аж. Эдгээр өвсөн тэжээлт динозаврууд юрийн болон цэрдийн галавын үед бүх тивд амьдарч байжээ. Тэдгээрийн биеийн урт 20 гаруй м, жин нь 15 – 30 хүрч болох юм байна. Динозаврууд хуурай болон байгалийн бусад эрс тэс нөхцөлд ажрахгүй амьдарч байжээ. Олдсон араг ясны хамгийн гол хэсэг нь тааз, түнхний болон сүүлний хэсэг бөгөөд дунд чөмөгний яс нь 1,55 м ажээ. Энэ бүс нутагт хийсэн малтлагаар олдсон цэрдийн галавын хожуу үеийн хамгийн том олдворын нэг хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэж байна. Судалгаа шинжилгээний явцад тэд ортиноподын бүлд хамаарах хоёр хөлт өвсөн тэжээлт динозаврын ул мөрийг эрж олсон байна. Түүний хэмжээ 86 х 115 см буюу малтлаг хийсэн бүх үеийн түүхэн дэх хамгийн том үзүүлэлтэд дөхөж очжээ. Уг динозавр сүрэг дотроо нэлээн том, урт нь 17 м байх магадлалтай байгаа нь нийтээр сайн мэдэх махан тэжээлт тираннозавраас 5 м – ээр илүү аж. Үүнээс өмнө японы хамгийн хойд хэсгийн Хоккайдо арлын судалгаа шинжилгээний багийнхан гадрозаврын бүлд хамаарах динозаврын ясыг танилцуулсан бөгөөд тэдний нотолж байгаагаар хамгийн бүрэн бүтнээрээ олдсон олдвор ажээ. Уг араг яс нийт 157 жижиг хэсэг яснаас бүрддэг юм байна. Эх сурвалж: www.polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 39 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 39 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин