Улаан-Үдийн нисэх буудлын өргөтгөл арванхоёрдугаар сард ашиглалтад орно

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Буриадын бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үдийн нисэх онгоцны “Байгал” буудлын нисэх - буух зурвасыг 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ тухай нисэх буудлын ерөнхий захирал Евгений Сивцов өнгөрсөн баасан гаригт ТАСС агентлагт мэдээлжээ. Нисэх - буух зурвасын барилгын ажил 2016 онд эхэлсэн. Тухайн үед ОХУ- ын Тээврийн сайдын албыг хашиж байсан Максим Соколов бүрэлдэхүүнд нь оролцсон шалган байцаах комисс барилгын ажил товлосон хугацаанаас хоцорч байгааг тогтоожээ. 2017 оны арванхоёдугаар сард нисэх - буух зурвасыг өөрчлөн сайжруулах ажил 2018 оны дундуур дуусна хэмээн мэдэгдэж байсан. "Барилгачид, нисэх буудлынхны аль алины хувьд зорьсондоо хүрэхийг эрмэлзэж байна. Төлөвлөгөө ёсоор хүлээгдэж байгаа хугацаа арванхоёрдугаар сарын эх. Барилгачид л алдаа дутагдал гаргахгүй бол ашиглалтад оруулахад хүндрэл бэрхшээл байхгүй”  хэмээн буудлын дарга хэлсэн байна.
Буриадын нутаг дээгүүр транзит нислэг хийх гадаадын агаарын тээврийн компанийн онгоцуудыг хүлээн авах эрхийг тус нисэх онгоцны буудал 2017 онд авсан. Энэхүү шинэ статусыг ашиглан анхны транзит нислэгийг Монголын “Хүннү эйр” компани хийж эхэлжээ.
Түүний хэлснээр ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын нисэх буудлуудын үйл ажиллагааны газрын дарга Анатолий Пчелин Улаан-Үдийн нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсан ажээ. “Барилгачидтай зөвлөгөөн хийж, ашиглалтад оруулах хугацааг дахин товлож, шийдвэрлэгдээгүй асуудлыг хэлэлцсэн” хэмээн нисэх буудлын ерөнхий захирал агентлагтай ярилцахдаа онцлов. Буриад улсын тээврийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, одоо гарааны авран хамгаалах станц, цэвэрлэх байгууламжийн объектууд болон тус төсөлд тусгагдсан бусад  төрлийн ажил хийгдэж байгаа ажээ. “2018 оны эхээр барилгын талбайд 300 ажилчин, 40 нэгж техник оролцож байгаа” тухай тээврийн яамны мэдээнд дурджээ. 3,9 тэрбум рублийн өртөг бүхий шинэ нисэх-буух зурвасын урт нь 3,4 км, өргөн нь 45 м, олон тонн жинтэй “Boeing” болон хүнд ачааны АН-124 “Руслан” маягийн нисэх онгоцыг хүлээж авах хүчин чадалтай. Ийм үзүүлэлт бүхий нисэх-буух зурвастай болсноор тус бүгд найрамдах улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжихөд тус нэмэртэй ажээ. Энэхүү объектын ажлыг “Тээврийн тогтолцооны хөгжил” улсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна. Нисэх онгоцны “Байгал” буудлын давуу талын нэг нь газар зүйн байршил, мөн Ази- Номхон далайн бүсийн улс орнуудаас нисч байгаа нислэгүүд техникийн буулт хийх, онгоцоо шатахуунаар нэмж сумлах, газрын үйлчилгээ үзүүлэх боломжтой явдал юм. Буриадын нутаг дээгүүр транзит нислэг хийх гадаадын агаарын тээврийн компанийн онгоцуудыг хүлээн авах эрхийг тус нисэх онгоцны буудал 2017 онд авсан. Энэхүү шинэ статусыг ашиглан анхны транзит нислэгийг Монголын “Хүннү эйр” компани хийж эхэлжээ. Тодруулбал,  Улаанбаатар (Монгол Улс) –Улаан- Үд- Манжуур (БНХАУ)  гэсэн чиглэл бүхий транзит нислэг энэ сарын 11-нээс эхэлсэн байна. “Хүннү эйр” гурван улс дамнасан нислэгээ долоо хоногт хоёр удаа үйлдэхээр төлөвлөсөн байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 57 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин