ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгон

2018-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Буддын шашинтнуудын мөргөл үйлддэг газрын ойролцоох Ярикто улус /тосгон/ Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны статус хүртсэн тухай Буриадын аялал жуулчлалын яамнаас ТАСС агентлагт мэдээлжээ. “Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон, хотхон” хэмээх Бүх оросын ассоциаци гайхамшигтай түүх, соёл, байгалийн өв бүхий олон арван суурин газрыг нэгтгэдэг. Ассоциацийн ажлын зорилгын нэг нь өвөрмөц онцлог, түүхэн ховор нандин байдлаа хадгалсан 2000-аас илүүгүй хүн ам оршин суудаг тосгон, суурин зэрэг газраар хөдөөгийн аялал жуулчлал хөгжүүлэх явдал ажээ. “Улус Яриктод статус олгох ёслол боллоо. Тосгон руу орох босгон дээр оршин суугчид нь өвөрмөц ахуй, ёс заншил, уламжлал, соёлын дурсгал, байгалийн өвийг хадгалж үлдсэнийг баталгаажуулсан тэмдгийг байрлуулсан” хэмээн тус яамны мэдээнд онцлов. Улус Ярикто Баргузины нурууны хормойд Баргузины авто замын дагуу байрладаг. Тосгоноос холгүй хамгийн их шүтэн биширдэг эх хүүхэд, урлаг, цэцэн мэргэний Янжмаа бурхны гараар бүтээгээгүй гэгээн дүр бүхий асар том чулуу байдаг. Энэ гэгээн дүрийг 2005 онд Оросын Буддын уламжлалт шашны лам нар олсон юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин