П.Базаррагчаа: Ахмадууд улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн гавьяатай

2018-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД
Олон улсын ахмадын өдөр тун удахгүй тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын холбооны дарга, бэлтгэл хурандаа П.Базаррагчаатай уулзаж ярилцлаа. -Танд олон улсын ахмадын өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?           -Би Завхан аймгийн Тэлмэн сумын хүн. 1969 онд цэргийн албанд ирээд Дотоодын цэргийн 05 дугаар ангид гурван жилийн албаа хаасан. Дараа нь НАХЯ-ны системд улирч ажилласан. Цагдаагийн байгууллагад цагдаа, жижүүрийн ахлагч байгаад 1977 онд НАХЯ-ны боловсон хүчний газарт шилжиж ирсэн. Тэндээ 20-иод жил ажиллаад тэтгэвэрт гарсан юм. Тухайн үед чинь НАХЯ-ны системд Цагдан сэргийлэх ерөнхий газар, Хилийн ба Дотоодын цэргийн ерөнхий газар, Засан хүмүүжүүлэх байгууллага дээр нь Төр Засгийн Үйлчилгээ аж ахуйн газар, Архивын газар бүхэлдээ хамрагдаж байв. Харин 1990 онд яам татан буугдахад Хилийн цэрэг, Улсыг Аюулаас Хамгаалах байгууллага нь бие даан үлдэж бусад нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжсэн юм. Миний хувьд 2017 оноос Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын холбооны даргын албыг хашиж байна даа. -Танай холбооны үүсэл, хөгжлийн тухайд яривал...? -1970 оны дөрөвдүгээр сард НАХЯ-ны Намын хорооны тогтоолоор Ахмад зүтгэлтний зөвлөл нэртэйгээр байгуулагдсан. Зөвлөлийн дарга нь дэслэгч генерал Б.Цэдэн-Иш гуай байв. Дараа нь Хөхөө, Д.Данаа, Б.Дорж, Пүрэвжав, Нацагдорж нарын хэд хэдэн дарга зөвлөлийг удирдаж байв. Тэгээд 1990 онд яам татан буугдах үед Ахмадын хороо гэж бий болсон. Хорооны анхны дарга нь генерал Баябазар гуай. Хорооны үйл ажиллагаа өргөжиж, энэ оны эхнээс дотроо хороо, зөвлөлүүдтэй холбоо болсон.  Үүрэг нь харъяалах ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалах зорилготой юм. -Танай холбоо хэчнээн ахмад гишүүнтэй вэ? -Төв, хөдөөгийн нийлээд 900 гаруй ахмад байдаг. -Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй гэж та сая хэллээ. Үүнийгээ жаахан дэлгэрүүлж ярина уу? -Манай үндсэн байгууллага-Тагнуулын ерөнхий газар ахмадууд биднийг боломжийн харж үздэг, дэмжиж тусладаг. Мөн манай холбоо тун боломжийн байртай. Тийм болохоор ахмадууд маань хэзээ ч холбоон дээрээ ирээд уулзаж, хуучилж, тоглож наадан алжаалаа тайлах боломжтой. Жил бүр ахмадуудынхаа дунд шатар, биллиард, одон бөмбөг, буудлагын төрлөөр тэмцээн зохион байгуулж шалгарагсдаа шагнаж урамшуулдаг. Өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гачигдал тохиолдсон үед нь эргэж тойрдог юм. Та орж ирэхдээ харсан биз. Энэ урд танхимд одоо ч ахмадууд биллиард, шатар тоглож байгааг. -Ахмадууддаа тусламж дэмжлэг үзүүлдэг талаар тодорхой хэлвэл...? -Үндсэн байгууллага маань ахмадууд бидэндээ боломжийн туслалцаа үзүүлдэг. Жилд 20 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн дүн мэдээ ч бий. Зөвхөн сүүлийн гурван жилийн дүнгээр 30-40 хүнд мөнгөн болон бусад төрлийн тусламж үзүүлсэн. -Холбооны санхүүгийн эх үүсвэр юу байдаг вэ? -Анх холбоо болж үйл ажиллагаа өргөжих үед таван сая төгрөгийн санхүүжилт холбоонд олгосон. Түүнийгээ л арвилах, өсгөх талын юм бодож ажилладаг. Мөн ахмадуудаасаа бага сага хандив авдаг. Тэр нь сайн дурынх. Гэхдээ манай ахмадууд холбоогоо гэх сэтгэлээр гар татаад байдаггүй боломж боломжоороо өгч байдаг юм. Ахмадууд мань хөдөө орон нутгаар байгалийн сайханд аялж амардаг. -Ахмадуудаа зангидаж ажилладаг том холбооны ажлын аппарат олон хүний бүрэлдэхүүнтэй юу? -Дарга, өдөр тутмын ажлаа хариуцсан нэг ажилтан, төрийн тусгай хамгаалалтын ахмадын хорооны ажил эрхэлдэг нэг хүн, жолооч гээд дөрвөн хүнтэй, цомхон ажилладаг. -Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг гүйцэтгэж байсан байгууллагын ахмадын холбоо гэхээр алдар гавьяатай хүн олон байдаг биз? -Бүгд л улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө насаараа зүтгэсэн хүмүүс юм шүү дээ. Тэр дотор 1921 оноос эхлээд хувьсгалын үйл хэрэгт, цаашлаад 1939, 1945 оны дайн болон баруун хилийн тулгаралт гээд онцгой үйл явдалд оролцож оноогдсон үүргээ амжилттай биелүүлж, тэмцэж явсан ахмадууд. Тэд үүрэг авсан цэргүүдийн адил халуун цэгт дайн эхлэхээс дуусах хүртэл үүргээ биелүүлсэн. Баруун хилийн тулгаралтад оролцож явсан хүмүүсээс Ю.Цэдэнбал даргын комиссар байсан хурандаа Л.Нанзад болон Х.Осор, Т.Бадарч нарын ахмадууд бий. -Ахмадуудынхаа ажил үйлсийг хэрхэн сурталчилдаг вэ? -Манай холбоонд 6-7 генерал байна. Хурандаа нар бол олоон. Тэднийхээ тухай хоёр ч дэвтэр ном гаргасан. Гэхдээ ажил, амьдралын намтар түүхийг тун энгийнээр бичиж оруулсан. Харин бүгд ажил албаныхаа нууцыг насан туршдаа чанд хадгалж явна гэсэн тангараг өргөсөн хүмүүс болохоор тэр намтар түүхэнд ажил албаны талын бичлэг байдаггүй онцлогтой. Манай тагнуулын байгууллагаас эрхлэн гаргадаг “Тусгаар тогтнол” гэдэг сэтгүүл бий. Түүндээ болон төвийн сонин хэвлэлд ахмадуудаа сурталчлах алдаршуулах ажил хийж байна. -Тагнуулчийн тухай олон ном, кино байдаг сан...? -Тийм шүү. Ялангуяа, кинонд гарсан дүр олон. “Ацаг шүдний зөрүү”, “Түмний нэг” зэрэг кино байна. Мөн Лха.Дарьсүрэнгийн “Онцгой эрх” роман, Ц.Уламбаярын “Эх орны манаа” тууж, Д.Цогт-Очирын “Хатан зоригт тагнуулч”, “Данжаадын үйлийн төгсгөл” өгүүллэг зэрэг бүтээлүүд бий. -Та тагнуулын байгууллагын ажил онцлогтой гэж хэлж байсан. Энэ тухайд бодлоо хэлвэл...? -Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад нэн чухал үүрэгтэй, төрийн нүд, чих болсон байгууллага юм шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

6 цаг 8 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

19 цаг 34 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

23 цаг 10 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин