
“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар гарч хэрэглэгчиддээ хүрч байгааг “Market watch” булангаараа хүргэдэг билээ. Энэ удаад “Болор ирээдүй” компанийг танилцуулж байна.
[caption id="attachment_58379" align="aligncenter" width="420"]
Хөдөлмөр хамгаалал ажлын хувцасны үйлдвэрлэл эрхлээд 15 жил болж байгаа “ Болор Ирээдүй” компани нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас өргөмжлөл авсан хамт олон. Эднийх уул уурхайн компани болон бусад үйлдвэрүүдийн ажилчдын хувцасыг стандартын дагуу үйлдвэрлэдэг. Ажлын болон спортын хувцсыг өвөл, зун, хавар, намрын улиралд зохицуулан үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Одоогоор эднийх 30 орчим ажилтантай. Захиалга авч, эсгэх байр, үйлдвэрлэх буюу оёх цех гэсэн ажлын хоёр байртай. Материалын чанараас шалтгаалан бүтээгдэхүүн нь чанартай байдаг учраас байнгын захиалагч 40 гаруй байгууллагатай хамтран ажилладаг.
Хөдөлмөр хамгааллын хувцас нь Монгол Улсын стандартад заасан 46-52 хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг. Хоногт 100 гаруй ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалгын дагуу 10-14 хоногт нийлүүлдэг юм байна. Үйлдвэрийн лого, өнгө материалын өргөн сонголттой. Мөн монгол эсгий, хромоор хийсэн ажлын гутал үйлдвэрлэдэг. Ус чийг нэвтэрдэггүй нь олон жилийн шалгуураар шалгарсан тул захиалга нь тасардаггүй онцлогтой хэмээн үйлдвэрийн дарга Д.Батмөнх ярьж байв. Тус үйлдвэрийн дамжлагын явцыг зурагт харуулав.
[caption id="attachment_58371" align="aligncenter" width="750"]






Захилга авах хаяг: Хан-Уул дүүрэг I хороо Эрэлийн 38 дугаар байр 5 тоот
Утас: 91913596,80003596, 80839396
Үйлдвэрийн хаяг: Орбит Цэргийн хотхон 22 байр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин