Ц.Шаравдорж: МАХН улс орноо хөгжүүлэх бодлогын баримт бичгээ Дээд шүүхээр батлууллаа

2018-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  Улсын Дээд шүүхээс  МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг бүртгэлээ. Энэ талаар тус намынхан  өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийсэн юм. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч  Ц.Шаравдоржтой ярилцлаа. -Танай нам дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд гурван ч удаа хандсан. Шийдвэр гарснаар   ямар эрх, үүрэг үүсч байна вэ?  -Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаар МАХН улс төрийн хариуцлагатай хүчин байх, улс орноо тогтвортой хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх үүдийг нээж байгаа юм. МАХН-ын мөрийн хөтөлбөртөө  улс орны эрчимтэй хөгжил, монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болох,түүнээс боловсрол, эрүүл мэндийн зардлаа гаргуулах, хамгийн гол нь монгол хүнийг төрийн бодлогын бүхий л үйл ажиллагааны төвд тавихыг чухалчилсан.  Монгол хүнээ үзэл бодол, намын харъяалал, бусад байдлаар ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг таслан зогсоох цогц том зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол манай намаас санаачлан  боловсруулсан  Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төсөл бөгөөд ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг бид  орон даяар зохион байгуулж байгаа. Бид хариуцлагатай төрийг зохион байгуулъя  гэсэн зорилт дэвшүүлсэн. Шинэчлэн найруулсан дүрмээ баталснаар ардчилсан зарчим, шударга ёсыг  хэрэгжүүлэх, монгол төрийн тогтолцоо, үйл ажиллагаа шударга болоход бүх талаар анхаарч ажиллах нөхцөл бүрдлээ гэж хэлж болно. -Намын дүрмийн 60,  мөрийн хөтөлбөрийн 90 орчим  хувь нь өөрчлөгдсөн гэсэн. Ямар өөрчлөлт оруулсан бэ? -МАХН хуулийг баримталдаг, улс орны нийтлэг эрх ашгийг дээдэлдэг, бодлого, үйл ажиллагаа нь ил тод улс төрийн хүчин. Энэ үзэл санааны дагуу манай ээлжит бус Их чуулган явагдаж, өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн хурдацтай өөрчлөлтийн үед МАХН хэрхэн яаж ажиллах вэ гэдэг бодлогын баримт бичиг болох дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсныг  Улсын Дээд шүүх бүртгэлээ. Ээлжит бус их чуулганыг зарлан хуралдуулах тухай Намын даргын шийдвэр гарч, тэр дагуу намын Бага чуулган хуралдаж, улмаар Их чуулганаа хуралдуулсан. 1044 гишүүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос  1019 нь оролцож,  Их чуулганаас гаргасан баримт бичгүүдийг 100 хувийн саналаар баталсан. Энэ нь нам эв нэгдэлтэй, гишүүд нь  намынхаа бодлого шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд  бодлогын ийм  баримт бичгийг зайлшгүй гаргаж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт нэгдмэл байр суурьтай  байгааг  харуулсан үйл явдал боллоо. -Тэгвэл танай намын болоод гишүүдийн  дараагийн алхам юу вэ?  -Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, Монголын төрийн тогтолцоог боловсронгуй болгох, Монголын хөгжлийн хөтөлбөрийг шинэ үе шатанд гаргах бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Энэ дотроо бид намын гишүүдийн сахилга, хариуцлагыг шинэ төвшинд гаргаж, өмнөхөөс илүү эв нэгдэлтэй, улам сахилга баттайгаар ажиллана гэдгийг энд зориуд тэмдэглэж хэлье. -Зарим хүн  танай намын Ээлжит бус чуулган, Бага чуулган, гаргасан шийдвэрийн талаар  өөр байр суурь илэрхийлж байсан. Энэ талаар та  ямар тайлбар хэлэх вэ? -Нэгэнт Улсын Дээд шүүх манай намын дүрэм мөрийн хөтөлбөрийг хууль ёсны дагуу гарсан байна гэдгийг бүртгэсэн учраас  замын дунд чулуу шидээд хоцорсон  зарим хүний талаар ярих шаардлагагүй болов уу. Манай нам улс орноо хөгжүүлэх  гол баримт бичиг болох Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төсөл санаачлан боловсруулах, ард түмнээр хэлэлцүүлэх том зорилтыг дэвшүүлж ирсэн. Түүний эргэн тойронд өрнөсөн болон завсрын явдлууд нь  жингийн тэмээ явж байхад хажуугийн нөхдийн үг нөлөөлөхгүй  гэдэгтэй агаар  нэг  юм. Бидний мэдэж байгаа зүйл бол О.Баасанхүү нарын яриад байгаа асуудалд шүүх цэг тавьсан  гэж ойлгосон, хууль зүйн үүднээсээ. Ер нь аливаа асуудлыг хуульзүйн талаас нь ярих ёстой. Бид хуульзүйт төрийн тогтолцоонд ажиллаж, амьдарч байна. Тиймээс жирийн иргэн ч, Их хурлын гишүүн ч гагцхүү хуулийн хүрээнд бодлого, үйл ажиллагаа явуулж, хэлж ярьж байгаа зүйлээ нийцүүлэх ёстой байх. Тэр талаар сэтгүүлч та бүхэн өөрсдөө хуульчдаас асууж  сувалжилна биз ээ. Энэ  хэвлэлийн хурлаар бид хамгийн гол нь намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө Дээд шүүхэд бүртгүүлж баталгаажууллаа гэдгээ олон нийтэд зарлан мэдэгдэж байгаа  юм. -Их тэнгэрийн ам болон Төрийн ордонд хурал хийсэн  МАХН-ынхан  гэх 300 орчим хүн байгаа гэсэн байсан. Энэ бодитой юу? -Тэд 300 биш 30-аад хүн л байгаа. Хаанаас ч юм бэ сайн дурын хүмүүс цуглуулж, Төрийн ордон,  Их тэнгэрийн аманд хууль зөрчин хурал хийсэн нь тэр хүний асуудал. Тэр асуудал нь хууль бус гэдгийг Монгол Улсын шүүх хэлчихлээ шүү дээ. Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргалаа. Ер нь бол төрийн ордонд шөнө дөлөөр 3-4 автобус дүүрэн хүн аваачиж Төрийн ордны их танхимд хурал хийлгэсэн асуудал Үндэсний аюулгүй байдал талаас ч, Төрийн ордны тухай хууль талаас ч ноцтой зөрчил юм. Яагаад  тэр хүнд ийм нөхцөл байдлыг хангаж өгөв гэдгийг энд харин ярих ёстой. Жирийн иргэн Төрийн ордонд ороход олон зөвшөөрөл авч байж нэвтэрдэг. Тэгвэл 3-4 автобус дүүрэн хүн яагаад, ямар ч зөвшөөрөлгүйгээр  шөнийн 03:00  цагийн  үед орж болдог юм бэ. Үүний цаана, жишээ нь  ноцтой байдлаар авч үзэх юм бол төрийн тусгай хамгаалалттай газар алан хядах юм уу, ноцтой гэмт хэрэгтнүүд орж ийм шинжтэй үйл ажиллагаа хийсэн бол хэн хариуцах юм. Үүнийг санаачлагч нь О.Баасанхүү гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл түүнийг турхирдаг, санхүүжүүлдэг тодорхой хүмүүс байна гэдэг  нь тодорхой харагддаг. -Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төсөл батлагдах, хэрэгжих  нөхцөл, боломж байгаа юу? -Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлууд шат дараатай байгаа. Энэ  нь 1945 оны аравдугаар сарын 20-ноос хойш бүх ард түмний санал асуулгыг зохион байгуулж байгаа хоёр дахь үйл ажиллагаа гэж болно. Одоогоор 100 гаруй мянган хүн Дээд хуулийн төслийг дэмжиж гарын үсгээ зураад байна. Цаашид үүнийг эрчимжүүлэх нь монгол хүн бүрт эрхээ эдэлж, баялагтаа эзэн сууж, улс орондоо эзэн болж, гадны нөлөөнөөс ангид байж, улс төр бизнесийн  бүлэглэлд баялгаа дээрэмдүүлэхгүй, эх орондоо аз жаргалтай, сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ хуулийн төсөл нь улс төрийн нам, үзэл бодол, шашин шүтлэг үл харгалзан монгол хүн бүрт, гурван сая иргэнд өгөөжөө өгнө. Тиймээс өнөөгийн УИХ батлах уу, үгүй юу. Хэлэлцэх үү, үгүй юү гээд хойш суух бус айл бүрт, хүн бүрт хүргэж сурталчлах нь бидний гол зорилт юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

5 цаг 25 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

18 цаг 51 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

22 цаг 27 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин