WADA – гийн гүйцэтгэх хороо РУСАДА – гийн эрхийг сэргээхийн төлөө санал өгөв

2018-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Сэргээшийн эсрэг дэлхийн агентлагийн (WADA) гүйцэтгэх хорооны есөн гишүүн Сэргээшийн эсрэг Оросын агентлагийн (РУСАДА) статусыг сэргээхийн төлөө санал өглөө хэмээн РИА Новости мэдээлжээ. Хоёр хүн татгалзаж, нэг хүн түдгэлзжээ. Хэсэг хугацааны дараа байгууллагын тэргүүн Крейг Риди энэ мэдээллийг баталгаажуулсан байна.   Мөн “WADA – гийн гүйцэтгэх зөвлөл олонхийн саналаар РУСАДА – гийн статусыг сэргээх шийдвэрийг холбогдох зөвлөмжийн хамт гаргалаа.”– хэмээн Twitter – т WADA – гийн албан ёсны аккаунтад дурджээ. Сэргээшийн эсрэг Москвагийн лабораторийн баримтыг танилцуулах хугацааг Оросын тал хэрэв зөрчвөл РУСАДА-гийнэрхийг дахин хасна –хэмээн WADAонцолсон байна. Арван хоёр хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх хорооны хуралдаан Сейшелийн арлуудад болжээ. Асуудлын түүх Оросын хөнгөн атлетикчид сэргээш хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгасан комиссын ажлын дүнг 2015 оны арваннэгдүгээр сардWADA авч хэлэлцээд РУСАДА сэргээшийн эсрэг дэлхийн кодексийн (дүрмийн) шаардлагыг хангахгүй байна хэмээн дүгнэсэн юм. Ричард Макларены ахалсан өөр нэг комисс дараа жилийн хавар нь ажиллаж, гаргасан тайландаа ОХУ-д “сэргээшийн тогтолцоо” гэх зүйл бүрдсэн юм байна хэмээн дурдсан. Үүний улмаас үндэсний шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр Рио-де-Жанейрогийн Олимпийн тоглолтод оролцуулаагүй, Олон улсын паралимпийн гишүүнчлэлээс ОХУ-ын паралимпийн хороог хассан. Пёнчанд болсон 2018 оны өвлийн тоглолтод оросын тамирчдыг “ОХУ-аас ирсэн олимпийн тамирчид” гэх статустайгаар завсрын тугийн дор оролцуулсан. Ийм арга хэмжээ паралимпийн тамирчдад ч мөн адил хамаарсан. Агентлагийн статусыг сэргээхийн тулд WADA замын карт гэгчийг бэлтгэсэн бөгөөд үүний ихэнх заалтуудыг 2017 оны намар гэхэд биелүүлсэн байсан. Гэсэн хэдий ч Макларены комиссын дүгнэлтийг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй,мөн Сэргээшийн эсрэг Москвагийн лабораторийнбаримтыг танилцуулаагүй учир РУСАДА – гийн эрхийг WADAсэргээгүй байсан юм. Үндэсний агенлагийг гишүүнчлэлийг сэргээхийн тулд эвлэрэх саналыг WADAөнгөрсөн долоо хоногийн сүүлээргаргасныг ОХУ-ынСпортын сайд Павел Колобков хүлээн авсан. Есдүгээр сарын 14-нд WADA-гийн зохицуулах хороо РУСАДА-гийн эрхийг сэргээхийг зөвлөмж болгож байсан юм. Эх сурвалж:www.polit.mn        
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 16 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 20 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 20 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин