Бага сургуулийн сурах бичгийг шалгана

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг: "Ройтерс" агентлаг Хэбэй мужийн их сургуульд элсэлтийн шалгалтаа өгөхөөр хүлээж байгаа оюутнууд
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын Боловсролын яамнаас Хятадын бага, дунд сургуульд хэрэглэдэг сурах бичгийг шалгаж шаардлага хангаагүй болон гадаад номнуудыг хасна гэж мэдэгдсэнийг “Global Times” сонинд бичжээ. Учир нь зарим ном хэвлэлийн газрууд зөвшөөрөлгүйгээр номны утга агуулгыг сольсон. Зарим сургуульд үндэсний сурах бичгийг гадаад номоор болон зөвшөөрөгдөөгүй материал сольсон гэж ийм арга хэмжээ авах болсон шалтгаанаа зөвтгөж тайлбарласан байна. Энэ байгууллагаас энэ сургуулиуд, хэвлэлийн газруудад номоо шалгаж үзэх болон ном гаргах зөвшөөрөл аваагүй хүмүүсийг Засгийн газраас  уучлал гуйх хугацааг  ирэх сарын 15 хүртэл өгчээ. Үүнээс гадна яамнаас боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор бүх сургалтын материал нийтэлдэг сонин болон боловсролын сурах бичгийг шалгах ажлаа үргэлжлүүлнэ гэсэн байна. Энэ талаар Бээжингийн харилцаа холбооны их сургуулийн багш Ван Сихин “Энэ ажиллагаа нь ялангуяа, боловсрол шаардлага хангахгүй бага хөгжсөн салбарт боловсролын номны чанарыг баталгаажуулахыг зорьж байна” гэсэн юм. Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөвтгөжээ. Боловсролын номнуудад хийж байгаа энэ ажлыг өнгөрсөн жил барууны орнуудын үнэт зүйлсийг сурталчилсан  эсвэл  Коммунист намыг гүтгэсэн номнуудыг  сургалтын төвүүдээс устгахыг хүссэн Засгийн газрын хүсэлтийн дагуу хийж байгаа ажил ажээ. БНХАУ-ын гадаадын хүүхдийн уран зохиолын номтой тэмцсэнээр хүүхдүүддээ  “Пеппа Пиг” зэрэг Хятадад хамгийн их гүйлгээтэй гадаадын номны нөлөөнөөс хамгаалахтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа юм. Эх сурвалж: burgosconecta.es
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 19 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 23 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 23 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин