НАТО-гийн гишүүн орнуудтай цэргийн сургуулилт хийнэ

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
SU-27P загварын онгоц
Х.ОЮУНБОЛД Украйны агаарын нисэх хүчин ирэх сарын 8-19-нд  НАТО-гийн гишүүн найман оронтой хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Украйны Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд  “Хээрийн сургуулилтад Бельги, Их Британи, Дани, Эстони, Македон, Польш, Румын болон АНУ оролцоно” гэж дурдсан байна. Тус улсын баруун болон төв нутагт хийх  хээрийн сургуулилтад 700 цэрэг оролцох бөгөөд тэдний тал нь украйн цэргүүд ажээ.  Хээрийн сургуулилтын зорилго нь холбоотнуудынхаа хамт тактикийн ажиллагааг хийж биелүүлэх, өөр бусад орны агаарын нисэх хүчний туршлагыг нэмэгдүүлэх болон нисгэгчдийн төвшинг дээшлүүлэх зорилгоор агаарын хүчний хамгаалалтын хамтарсан ажиллагааг хийхэд чиглэж байгаа юм гэж мэдэгдсэн байна.  Украйны одоогийн Засгийн газар НАТО-д элсэхийг хүсч байгаа юм. Гэвч 2014 оны арванхоёрдугаар сард  Украйны парламент тус улсыг  цэргийн энэ эвсэлд  элсэхийг хориглосон хуулийг баталжээ. Үүнээс жил хагасын дараа  Украйны гадаад бодлогын зорилгын дагуу НАТО-д элсэхийг баталсан  шинэ хууль батлагдсаны дараа ОХУ энэ нь Европын аюулгүй байдалд хохирол учруулна гэж мэдэгдэж байжээ. Мөн Украйн нь 2020 он хүртэл  цэрэг дайны энэ эвслийн гишүүн орны цэргүүдтэй туршлага хуваалцахаар төлөвлөсөн байна. Гэвч олон мэргэжилтнүүд Украйныг ойрын хоёр жилдээ НАТО-гийн гишүүнээр элсч чадахгүй хэмээн тооцоолжээ. Эх сурвалж: mundo.sputniknews.com
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 51 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин