Д.Пэрэнлэйлхагва: Би Завхан нутгаараа бахархдаг

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Дуучин Д.Пэрэнлэйлхагватай ярилцлаа. -“Хайрын намар”  тоглолтоо хийх гэж байгаад  баяр хүргэе. Яагаад тоглолтоо ингэж  нэрлэв? -Хүмүүн бид энэ дэлхийд бүрэлдэн бий болж дуу хадаан мэндлэхээсээ эхлээд л хайран дунд амьдардаг. Амьдралын цаг мөч бүрт  аав ээжийн, эхнэр нөхрийн, үр хүүхдийн, найз нөхдийн, багш шавийн хайрд амьдардаг шүү дээ. Тиймээс би  хавар гаргасан цомгоо “Хайр” гэж нэрлэсэн. Тоглолтын нэрийн тухайд намар олон хос гал голомтоо бадрааж, олон залуус танилцаж хайр цэцэглэдэг. Иймээс  “Хайрын намар гэж нэрлэсэн. Тоглолт  маань  Улаанбаатар паласын концертын их танхимд маргааш 19:00 цагаас ганцхан удаа болно. -Та аль нутгийнх вэ? -Би Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Тэнд төрж, өсч, Завханы Хөгжим бүжгийн коллежид суралцаж 2006 онд төгссөн. Тэндээс СУИС-ийн дуулаачийн ангид ирж шалгалт өгөөд мэргэжлийн дуучин болох гараагаа эхэлсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэцэг багшийн удирдлагад дуучин мэргэжлээр 2011 онд сургуулиа төгссөн. Манай Алдархаан сумаас Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, “Классик Жем” хамтлагийн ахлагч Х.Энхтайван нарын олон уран бүтээлч төрсөн. Би нутгаараа их бахархдаг. -Анхны уран бүтээл сэтгэлд  тод үлддэг. Хэзээнээс уран бүтээл туурвиж эхлэв? -Сургуулиа төгсөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар орж байлаа. Тэндээс олон зүйл сурсан. Олон найзтай болж, монгол орноо тойрч уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэж байлаа. Хилийн цэргийн бэлтгэл ахлагч цолтой. Анхны уран бүтээлээ Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа гаргасан. “Бидний дурлал”, “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Охин үр”, “Хоёрдож ирсэн хайр” дууг маань залуус түлхүү мэддэг. -Таны дуулсан “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дууг залуус их сонсдог юм билээ...? -“Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дуу залууст таалагддаг юм шиг байна лээ. Сошиал, фэйсбүүкээр түгээж сэтгэгдлээ бичсэн байсан. Энэ дууны клипэнд  Улсын харцага О.Хангай найз маань, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр нар тоглосон. Зарим нь Холливудын алдарт “Сувдан эрэг” киноны монгол хувилбар шиг болж гээд шоглоом болгож ярьдаг юм. -Сүүлийн үед уран бүтээлийн олз арвин байна уу? -Нэлээд хэдэн  уран бүтээл хийсэн. Ээжийн тухай сайхан дуу дуулж дүрсжүүллээ. Монгол адууны тухай “Хулан хонгор” гэж дууг дуучин А.Хосбаяр ахтайгаа хамтран дуулж олны хүртээл болгосон. Өнгөрсөн зун Завхан нутагтаа очиж Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамьянгийн аялгуу “Дөрвөн улирлын өнгө” дууг дуулж клип хийлгэсэн. “Нөхөрлөл”, “Хайр” гээд хэд хэдэн шинэ уран бүтээл хийлээ. -Залуу хүний хувьд цаашдын мөрөөдөл, зорилго юу вэ? -Олон сайхан мөрөөдөл, хүсэл тэмүүлэл байна. Цаашид шинэ уран бүтээлүүд  хийж үзэгч түмнийхээ сонорыг мялаахыг хүсч байна.  Эх сурвалж: www.polit.mn  
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 6 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 37 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 57 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 17 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин