Хамгийн өндөр уулан дээр гарснаар түүхэн уулзалт өндөрлөлөө

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Инийн Пхеньянд хийж байгаа түүхэн айлчлал өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамт хоёр орны нийгэм, улс төрийн найрамдлын билэг тэмдэг гэж тооцогддог тус улсын хамгийн өндөр “Пекту” ууланд гарснаар өндөрлөж байна. Солонгосын ард түмэн бий болсон газар гэгддэг 2744 метр өндөр уулан дээр гараа нийлүүлэн зогсч хоёр орны эв нэгдэл, найрамдлыг сайн дураараа урагшлахыг талууд хүсч байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Өмнөд Солонгосын иргэд энэ ууланд зочлохоор ирнэ гэж найдаж байна. Түүнчлэн энэ алхмыг түрүүлэн хийж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэжээ. Мүн Жэ Инийн гурав хоног хийсэн түүхэн айлчлалын үеэр талууд Солонгосын арлыг цөмийн зэвсэггүй болгох, дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоохоор тохиролцсон юм. Мөн Ким Жон Ун хэдийгээр  Мүн Жэ Инд бэлэг болгож хоёр тонн мөөг илгээж байгаа ч ойрын ирээдүйд Сөүлд айлчлал хийхээ амласан гэж Өмнөд Солонгосын ордны хэвлэлийн төлөөлөгч  мэдэгджээ. Харин энэ бэлгийг нь Мүн Жэ Ин хоёр орны хооронд өрнөсөн дайсны улмаас хагацсан ч уулзана гэж найддаг хүмүүст хувааж өгөхийг хүссэн байна. Дайны улмаас хоёр Солонгост амьдарч байгаа гэр бүлүүдийг уулзуулах талаар гурав дахь удаагийн уулзалтаар шийдвэрлэсэн юм. Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хилийн нөгөө талд гэр бүлийнхэнтэйгээ уулзах хүсэлтэй хүмүүсийн тоог хүлээж авах байнгын байгууллагыг ажиллуулах ажлыг эхэлнэ гэж мэдэгдэв. Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд ийнхүү хоёр оронтой холбоотой асуудлыг арилгах талаар гэрээ байгуулснаар Солонгосын аралд энхтайван тогтоох тухай  асуудал АНУ-д шилжиж байна. Мөн ерөнхийлөгч Мүн Жэ Ин ерөнхийлөгч Дональд Трамптай хаалттай хурал хийнэ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри  Ён Хотой уулзана гэж найдаж байгаа юм. Эх сурвалж: europapress.es
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 47 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 47 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин