Бодлогын хүүг 10 хувьд хадгалахаар болов

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Монголбанкнаас улирал бүр мөнгөний бодлогын хүүг буулгах, хэвээр байх эсэхэд шийдвэрээ гаргадаг хурал өнөөдөр боллоо. Хурлаас бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах болсноо Төвбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон нийтэд мэдээллээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляц оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зургаа, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрсэн байна. Инфляц дунд хугацаанд зорилтот найман хувьд хүрч тогтворжих төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн шинжтэй инфляц буурахаар байгаа нь эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляц алгуур сэргэж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг ханган Монголбанк эдийн засгийн өсөлтийг өндрөөр харж буй ч гадаад зах зээлээс хамааралтай хэвээр байна. Гадаад зах зээл дэх эрдэсийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаагаас шалтгаалан төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Эдийн засгийн гадаад болон дотоод орчныг тэнцвэртэй байдлыг хангах нь дунд болон урт хугацаандаа тогтвортой байдлыг бий болгоход чухал юм. Иймээс бодлогын хүүг энэ удаа хэвээр хадгалах нь инфляцийг найман хувьд хүргэж тогтворжуулах Төвбанкны зорилгод нийцнэ. Зээл хурдацтай нэмэгдэж өрхийн өр, импорт нэмэгдэж санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро төвшний бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар мөн иргэд, аж ахуйн нэгжид олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн жинг 150 хувиар нэмэгдүүлж ирэх оноос мөрдөхөөр шийдвэрээ гаргажээ. Эх сурвалж: www.polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 9 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 9 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин