Номхон далай ёроолоос аварга загасны баарыг илрүүлжээ

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын далайн биологич эрдэмтдийн баг Номхон нууцлаг бүсийн аварга загасны баар гэж нэрлэгддэг газар  эрдэм шинжилгээний  ажил хийж гүйцэтгэсэн тухай “Сан Франциско Кроникл” сонинд бичжээ. Эдгээр далайн  махчин араатнууд  өвөл болгон Доод Калифорнийн эрэг болон Хавайн арлуудын хооронд байдаг бүс нутаг руу явдаг байна. Гэхдээ далай судлаач эрдэмтдийн анхаарлыг татаж гайхшруулсан  үзэгдлийн цаана юу байна вэ? Станфордын их сургуулийн эрдэмтэд болон  Монтерей хотын  усан аквариумын эрдэмтдийн гаргасан дүгнэлтээр энэ бүсэд аварга цагаан загасны хоол болдог загас, наймаалж, замаг элбэг байдаг гэв. Энэ судалгааг хийж байгаа эрдэмтдийн нэг Сальвадор  Йоргенсэн энэ  нутаг нь аварга загасны хувьд  их чухал  гэдгийг  онцлоод “Тэнд амьдралын нууц байна”  гэж нэмж хэллээ.  Харин Станфордын их сургуулийн эрдэмтэн Барбара Блок аварга цагаан загаснуудын байршлыг 14 жилийн өмнөөс судалж эхэлсэн байна. Судалгааныхаа явцад тэрээр аварга загаснуудад байршил илрүүлэгч зүүлгэснээр арванхоёрдугаар сард тогтмол хавар болон зуны ихэнх хэсгийг өнгөрүүлэхээр  баруун эргийн хоол тэжээлээр баялаг устай эргийг орхиж Колорадо мужийн газар нутагтай тэнцэх хэмжээний нууцлаг далайн усан цөл гэж нэрлэгддэг газар руу явдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.   Иймээс  Барбара Блок энэ бүс нутгийг аварга загасны баар гэж нэрлэсэн байна. Гэхдээ тэрээр  махчин загаснууд хооллож ундалдаг эсвэл үр удмаа үлдээхээр  тийшээ явдаг эсэхэд итгэлтэй  биш байгаа юм. Мөн  Шмидт далайн хүрээлэнтэй хамтарсан  багийн гаргасан үр дүнгээр  энэ аварга загаснууд нь бодит байдалд нэг төрлийн агнуурын эрдэнэсийн  сан болохыг харуулсан байна.  Мөн эр аварга загаснууд өдөрт дээшээ, доошоо 140 удаа сэлдэг. Харин эм аварга загаснууд ердийнхөөрөө байдгийг  илрүүлжээ. Йоргенсен тэд эсвэл ямар нэгэн өөр зүйл иддэг эсвэл  үр удмаа үлдээх уламжлалт ажилтай холбоотой гэв.  Мөн эрдэмтэн  “Аварга загаснууд нуугдаж тоглож байгаа мэт ангаа өдөр, шөнөгүй мөшгидөг” гэжээ.  Эх сурвалж: mundo.sputniknews.com
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 44 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 44 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин